Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин

Бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Наталя Кастеллар (Natalia Castellar) гэдэг бөгөөд тэрээр Пуэрто Рико (Puerto Rico) улсад төрсөн, 17 настай загвар өмсөгч охин юм. Бага байхаасаа өтгөн хөмсөгтэй байсан тэрээр олон нийтийн газар явахаасаа ичиж, сургуульд хүртэл сурахгүй хэмээн эцэг эхдээ хэлж байжээ. Гэвч өсч, торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэн олны харааг булаах болж, Наталя хөмсөгнөөсөө ичиж, санаа зовохоо больсон байна. Түүгээр барахгүй загварын агентлагтай тэрээр гэрээ байгуулж, өсвөр наснаасаа алдар нэрэнд хүрэх гараагаа амжилттай эхлүүлжээ.

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин

1

Бяцхан Наталя бага балчир насандаа аавтайгаа цуг зургаа авахуулж байжээ. Түүний хувьд энэ үед эд хөмсөгнөөсөө ичиж, олны нүдэн дээр ил гарахаасаа санаа зовдог байсан юм.

2

Харин өнөөдөр тэр хөмсөгнөөсөө ичих нь битгий хэл ийм хөмсөгтэй төрсөндөө өөрийгөө үнэхээр их азтай гэж боддог болсон байна.

3

Наталя энэ талаар "Одоо надад энэ хөмсөг ямар ч хамаагүй. Би байгаагаараа л байх болно. Энэ л надад чухал" хэмээн хэлжээ. 

4

Түүний хувьд хөмсгөндөө дуртай байх нь аргагүй бөгөөд уг өвөрмөц хөмсөгнийхөө ачаар "Girl Confidence" гэх нэр хүндтэй загварын агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулж чадсан юм.

5

"Хөмсөг маань бурхны надад өгсөн бэлэг байсан гэдгийг хожим ухаарсандаа харамсдаг. Гэхдээ би дөнгөж 17 настай шүү дээ. Юу ч оройтоогүй байна" хэмээн Наталя охин сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

6

Хамгийн чухал нь түүний хувьд бага байхаасаа загвар өмсөгч болохыг маш ихээр хүсч, мөрөөддөг байсан бөгөөд хөмсөгнөөсөө болоод хэзээ ч энэ мөрөөдөл нь биелэхгүй хэмээн боддог ажээ. Гэвч энэ бодол нь эсрэгээрээ биелсэн юм.

7

"Би гадаад орнуудаар аялах үнэхээр дуртай. Тэр тусмаа өөрийнхөө хөмсгийг аль болох олон хүнд харуулахыг хүсч байна" гэжээ.

8

"Түүний хөмсөг нь өөрт нь үнэхээр гайхалтай зохижээ" гэх сэтгэгдлүүдийг тэрээр унших дуртай байдаг гэнэ.

9

10

11

12

13

14

15

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()