Оскар авсан бүх цаг үеийн халуухан жүжигчид

Кино урлагийн салбарынхны хамгийн нэр хүндтэй шагнал болох Оскарыг хүртэнэ гэдэг хэр баргийн жүжигчдэд олдоод байх аз завшаан биш бөгөөд гагцхүү шилдгүүдийн шилдэг нь уг эрхэм, нэр хүндтэй шагналыг өөрийн болгодог гэлтэй. Тэгвэл бид та бүхэндээ Оскар хүртсэн хамгийн халуухан бүсгүйчүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Оскар авсан бүх цаг үеийн халуухан жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бри Ларсон (Brie Larson)

Түүний хувьд 2015 онд "Room" кинонд тоглосон дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг Оскарын кино наадмаас хүртсэн билээ.

Бри Ларсон (Brie Larson)

2 Ким Базингер (Kim Basinger)

Нэгэн үе кино урлагийн салбар дахь хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг гэх тодотголыг хүртээд байсан тэрээр "L.A. Confidential" кинонд бүтээсэн дүрээрээ 1997 онд "Шилдэг эмэгтэй туслах дүр" шагналыг хүртэж байжээ.

Ким Базингер (Kim Basinger)

3 Жэйн Фонда (Jane Fonda)

1927 оноос хойш ердөө 13 эмэгтэй жүжигчин Оскарыг хоёр удаа өөрийн болгосон байдаг бөгөөд тэдгээр бүсгүйчүүдийн нэг бол Жэйн Фонда юм. "Klute" болон "Coming Home" зэрэг кинонуудад бүтээсэн түүний дүрүүд жүжигчин бүсгүйд "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртээсэн байна.

Жэйн Фонда (Jane Fonda)

4 Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

Өдгөө 26 насыг зооглож буй залуу, халуухан Женнифер Лоуренс 2012 онд "Silver Linings Playbook" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэнэ гэж хэн ч таамаглаагүй байсан бөгөөд олон хүн гайхшралд орж байсан юм. 

Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

5 Сандра Баллок (Sandra Bullock)

2009 онд түүний тоглосон "The Blindside" гэх кино жүжигчин бүсгүйд анхных нь Оскарыг авчирчээ.

Сандра Баллок (Sandra Bullock)

6 Анжелина Жоли (Angelina Jolie)

Холливуудын үзэсгэлэнт бүсгүй маань 1999 онд "Girl, Interrupted" гэх кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртэж байжээ.

Анжелина Жоли (Angelina Jolie)

7 Кэтерин Зета-Жонес (Catherine Zeta-Jones)

Тэрээр 2002 онд "Chicago" гэх нэртэй кинонд туслах дүр бүтээсэн нь Оскарыг өөрийн болгох үндэс нь болж байсан юм.

Кэтерин Зета-Жонес (Catherine Zeta-Jones)

8 Энни Хэтэуэй (Anne Hathaway)

Кино сонирхогчдыг байлдан дагуулсан "Les Misérables" киног мэдэхгүй, үзэж байгаагүй хүн гэж байхгүй биз ээ. Тэгвэл жүжигчин бүсгүй маань уг кинонд Селена Кайл (Selena Kyle)-ийн дүрийг бүтээсэн бөгөөд уг дүрээрээ Оскарын шагналыг хүртжээ.

Энни Хэтэуэй (Anne Hathaway)

9 Лупита Ньонг'о

Мексикт төрсөн хэдий ч, Кени улсад өсч, хүмүүжсэн түүний хувьд төдийлөн олны танил болж амжаагүй ч гэлээ, хэдийн Оскарын шагналыг өөрийн болгосон нэгэн юм. Тэрээр "12 Years a Slave" киногоороо уг нэр хүндтэй шагналын эзэн болж байжээ.

Лупита Ньонг'о

10 Мэрион Котилльярд (Marion Cotillard)

Жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-тэй нэг хэсэг нэр холбогдож, цахим ертөнцийг шуугиулаад амжсан түүний хувьд 2007 онд "La Vie en rose" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн байна.

Мэрион Котилльярд (Marion Cotillard)

11 Натали Портмэн (Natalie Portman)

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Натали Портмэн 2010 онд "Black Swan" киногоороо Оскарын шагнал хүртэж байв.

Натали Портмэн (Natalie Portman)

12 Элишиа Викандер (Alicia Vikander)

2015 онд жүжигчин бүсгүй олны таамгийг эвдэж, "The Danish Girl" гэх киногоороо Оскарын шагналыг хүртэж байсан мөч саяхан мэт санагдана.

Элишиа Викандер (Alicia Vikander)

13 Холли Бэрри (Halle Berry)

2001 онд "Monster's Ball" гэх кино түүнд хамгийн анхны Оскарыг нь авчрах юм гэж хэн санах билээ.

Холли Бэрри (Halle Berry)

14 Чарльз Терон (Charlize Theron)

Халуухан жүжигчин бүсгүйн 2003 онд тоглосон "Monster" киноны дүр түүнд Оскарын шагналыг хүртэх боломжийг олгож байжээ.

Чарльз Терон (Charlize Theron)

15 Аудри Хепбөрн (Audrey Hepburn)

Одоогоос 70-аад жилийн өмнө анх кино урлагийн салбарт хөл тавьж байсан тэрээр 1953 онд энэхүү нэр хүндтэй шагналыг "Roman Holiday" киногоор өөрийн болгож байсан юмсанж.

Аудри Хепбөрн (Audrey Hepburn)

Танд хэн нь илүү таалагддаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()