Амьдралыг хялбарчлах аргууд

Өдөр бүр бидэнд тохиолдох ахуйн асуудлыг амархан шийдвэрлэх аргууд байдгыг та мэдэх үү? Гэхдээ заавал хөрөнгө мөнгө үрж, цаг заваа гарздах шаардлагагүй бөгөөд хэдхэн хормын дотор бүхнийг цэгцэнд нь оруулах шалгарсан аргуудыг танд дуулгахаар бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Амьдралыг хялбарчлах аргууд

1 Илүүдэл соус

Хоол хийхдээ ашиглаад илүү гарсан соусаа мөс хөлдөөгч саванд тэнцүүхэн хувааж хийгээрэй. Үүнийг сүүлд ашиглахад хялбар байх төдийгүй таны цаг завыг хэмнэх болно. 

Илүүдэл соус

2 Бяслаг хэрчих

Бяслаг хэрчихдээ бид нимгэн зузаан гэхчилэн хэмжээг нь алдагдуулах талтай байдаг. Харин төмс арилгагч ашиглаж, бяслагаа хэрчиснээр тус асуудлаас сэргийлэх боломжтой. 

Бяслаг хэрчих

3 Нимбэгнээс шүүсийг нь гаргаж авах

Нимбэгний шүүсийг гүйцэт шахаж гаргах нь үргэлж төвөгтэй байсаар ирсэн. Харин та үүнийг 20 секундын турш богино долгионы зууханд халаагаад дараа нь голоор нь хувааж, шүүсийг нь шахаарай.

Нимбэгнээс шүүсийг нь гаргаж авах

4 Ургамал хатаах

Хоолондоо хийгээд илүү гарсан ургамлаа хаях гэсний хэрэггүй. Үүний оронд 1 минут богино долгионы зууханд байлгаж халаахад хангалттай юм. Ингэснээр ургамал хатах бөгөөд үүнийг хадгалж, цаашдаа хэрэглэх боломжтой. 

Ургамал хатаах

5 Хагарсан шилийг цэвэрлэх

Хагарсан аяга, шилний хэлтэрхийг цэвэрлэх гэж гар, хөлөө зүсдэг юм биш биз? Харин та үүний оронд талх ашиглаад үзээрэй. Ингэхдээ шилний хэлтэрхийг талханд наалдуулж авах аж. 

Хагарсан шилийг цэвэрлэх

6 Халбагыг тогоонд тогтоох

Хоол хутгасан халбагыг тогоонд тогтоож орхихыг хүсэх боловч санаснаар болохгүй байх үе олон. Иймд та халбаганы үзүүр хэсэгт резин хийж, тогоонд тохируулан тавиад үзээрэй.

Халбагыг тогоонд тогтоох

7 Эрдэнэшишийг үрнээс нь салгах

Эрдэнэшишээ бялуу, жигнэмэг хийдэг өндөр голтой саванд хийж байрлуулна. Дараа нь хурц иртэй хутгаар дээрээс доош үрж, үрийг нь салгах аж. 

Эрдэнэшишийг үрнээс нь салгах

8 Шилэн бүтээгдэхүүн нээх

Шилэн бүтээгдэхүүнийг нээхэд хэцүү байвал резин ашиглан хялбархан онгойлгоорой. Резинийг таглааны голд байрлуулсны дараа эргүүлэхэд амар байх төдийгүй хормын дотор онгойх болно. 

Шилэн бүтээгдэхүүн нээх

9 Халбагаар хэмжих

Халбагаар ямар нэгэн зүйлийг хэмжихдээ калькин цаасыг ашиглаж болно. Цаасаа нарийн хэмжээтэй болгож, хэмжиж авах гэж байгаа зүйлийнхээ дээр байрлуулаарай. 

Халбагаар хэмжих

10 Махны мод байрлуулах

Махны модыг ашиглаж, мах, ногоо зэргийг хэрчиж байхад байнга шахуу хөдөлж, тухгүй байдал үүсгэдэг. Иймд та махны модон доор норгосон салфетка тавиарай. Энэ нь асуудлыг шийдвэрлэх аж. 

Махны мод байрлуулах

11 Лаагаа удаан ашиглах

Лаагаа аль болох удаан ашиглахыг хүсч байвал 1 цагийн турш хөргөгчинд байлгаарай. Дараа нь лаагаа асаахад урьд өмнөхөөсөө 2 дахин удаан хэрэглэгдэж, сайхан үнэрийг гэрт тань бэлэглэх юм.

Лаагаа удаан ашиглах

12 Шпагетти гоймонг чүдэнзний оронд ашиглах

Хэрэв гэрт тань чүдэнз байхгүй бол шпагеттины гоймонг ашиглаж болох аж. Ингэхдээ гоймонгийн үзүүрийг галанд барьж, асаах бөгөөд энэ нь маш удаан ашиглаж болно гэдгээрээ давуу талтай юмсанж. 

Шпагетти гоймонг чүдэнзний оронд ашиглах

13 Хогны уут хийх

Хогны уут тань савандаа тогтохгүй дотогшоо орчихоод байна уу? Тийм бол жижиг өлгүүрийг хогны савандаа нааж, үүндээ уутныхаа үзүүрийг хийгээрэй. 

Хогны уут хийх

14 Шил цэвэрлэх

Нарийн хүзүүтэй, гар багтахгүй шилэн савыг цэвэрлэх үргэлж төвөгтэй байсаар ирсэн. Харин үүнийг угаахдаа буталж жижиглэсэн өндөгний хальсыг, аяга таваг угаагчын хамт хийж сайтар зайлаарай. Ингээд л таны шил гялалзсан тунгалаг, цэвэрхэн болно.

Шил цэвэрлэх

15 Кекс чимэглэх

Жигнэж бэлтгэсэн кексээ чимэглэхдээ жижиг торыг сонгож дээр нь тавиад элсэн чихрийн нунтгийг цацна. Дараа нь тороо маш болгоомжтой авах хэрэгтэй. 

Кекс чимэглэх

Танд эдгээр аргуудаас аль нь илүү таалагдаж байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()