1
Кофе уух нь эрүүл мэндэд муу юу?
Хэрэв кофег тааруулж ууж чадах юм бол энэ нь таныг Паркинсоны өвчин, чихрийн шижин зэргээс хамгаалах ач тустай юм.
2
Эверест дэлхийн хамгийн өндөр уул мөн үү?
"Mauna Kea" галт уул нь далайн түвшнээс дээш 4,207 метр өндөртэй бөгөөд далайн гүнд 6,000 метр нь харагддаггүй байна. Ингэснээр тус уул нь бэлээсээ оргил хүртлээ нийт 10,203 метр болж байгаа юм. Харин Эверестийн хувьд 8,848 метр өндөртэй бөгөөд "Mauna Kea"-аас 1,355 метрээр намхан аж.
3
Наймаалж 8 хөлтэй юу?
Үнэн хэрэгтээ тус амьтан нь 2 хөл, 6 гар, 3 зүрхтэй аж.
4
Улаан өнгө бухыг өдөөдөг үү?
Бухын тулааны явцад хүмүүс үргэлж улаан даавуу барьж улангассан бухыг хурцалж, өдөөж өгч буй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ бух огт өнгө ялгадаггүй бөгөөд энэ нь хүнийг гэмтээсэн тохиолдолд цусыг давуунаас ялгаруулж, үзэгчдийг цочроохгүй гэсэндээ улаан өнгийг сонгодогтой холбоотой юмсанж.
5
Бүдэг гэрэлд ном унших хараа муутгадаг уу?
Хүн бүр орой үдшийн цагаар бүдэг гэрэлд ном сонин уншсанаар хараа муудна гэж итгэж, үүнээс сэргийлдэг. Гэвч энэ нь худал аж. Нүдний булчинг бага зэрэг ядраахаас өөр сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.
6
Газар унасан хүнсийг тэр дор нь авч идэхэд зүгээр үү?
Энэ нь худлаа юм. Хүмүүс 5 секундын дүрмийг баримталж газар унаад удаагүй зүйлийг авч идэхэд зүгээр гэдэг ч маш их бактери хормын төдийд наалдсан байдаг.
7
Алтан загас 3 секундын санах ойтой юу?
Алтан загас нь 3 секундын санах ойтой гэдэг нь худал болохыг шинжээчид тогтоожээ. Тус амьтан нь бидний төсөөлж байгаагаас ч илүү урт хугацаанд аливаа зүйлсийг санаж байдаг аж.
8
Хоол идсэний дараа шүдээ угаах хэрэгтэй юу?
Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ. Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдээ сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай байдаг байна.
9
Задгай сансарт таталцлын хүч үйлчилдэг үү?
Задгай сансарт харин ч эсрэгээрээ таталцлын хүч үйлдэлдэг. Гэхдээ энэ нь дэлхийг бодвол харьцангуй бага аж. Харин сансрын нисгэгчид өмсөх хувцас, эдлэл хэрэгсэлдээ тусгай зүйлсийг ашиглаж, жингүйддэг ажээ.
10
Оройн цагаар юм идэх нь таргалуулдаг уу?
Орой идэх, өдөр идэх ямар ч ялгаагүй. Хамгийн гол нь та хоол хүнснээс авсан калорио шатаахад л хангалттай юм.
11
"Big Ben" гэж цагтай цамхагны нэр мөн үү?
"Big Ben" гэдэг нь цагтай цамхаг бус түүнд байрлах хонхы нэр аж. Тус цамхагыг "Elizabeth" гэдэг.
12
Богино долгионы зуухны гадна тал халах нь аюултай юу?
Богино долгионы зуух нь дотроосоо халах хэмжээгээ хянаж байдаг тул гадагшаа халсан ч та санаагаа чилээх шаардлагагүй.
13
Хэт даарвал ханиад хүрдэг үү?
Бид даарснаас болж биш бусдаас халдвар авснаар ханиад хүрдэг байна.