1
Калори тооцоолохгүй байх
Өдөрт та 1200-1600 калорийг хоол хүнснээс авах ёстой бөгөөд ингэснээр өөрт хэрэгтэй эрдэс бодис, уургыг олж авлаа гэсэн үг. Цаашлаад тус калорио шатааж, эрсдлээс өөрийгөө сэргийлэх нь турах нэгэн гарц болох юм. Ингэснээр та түргэн хугацаанд таргалалтаас ангижирч, хүссэн жин, галбиртаа нэг алхам ойртох болно. Харин ихэнх бүсгүйчүүд идэж байгаа зүйлсийнхээ калорийг тооцдоггүй төдийгүй өдөрт авах хэмжээнээс хэтрүүлэн, турах гэж хийсэн дасгал, дэглэм зэргээ хэрэггүй зүйл болгож орхидог байна. Иймд та идэж, ууж байгаа бүхнийхээ калорийг тооцоолж байгаарай.
2
Буруу дасгал
Ихэнх хүмүүс дасгал хөдөлгөөн их хийх тусмаа турж, гоё сайхан болно хэмээн эндүүрч боддог. Дасгал хөдөлгөөнийг удаан хийхдээ гол нь биш, хамгийн гол нь зөв техникээр, зөв дасгалыг сонгож хийх нь чухал байдаг. Өнөө үед цахим технологи өндөр хөгжсөн учир, дасгал олно гэдэг тийм ч хэцүү биш болсон. Гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бол хамгийн гол нь хэзээ амрах, үргэлжлүүлэн дасгалаа хийх, амьсгалаа зөв авч гаргах зэргүүд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хийх хамгийн тохиромжтой дасгал бол "Кардио" дасгалууд юм. Эдгээр дасгалыг хийхэд тоног төхөөрөмж огт хэрэг болохгүйн дээр өөрийнхөө биеийн жинг зөв хувиарилж, ачаалал өгч, сурах төдийгүй хормын төдийд жингээ хасч эхэлдэг байна.
3
Буруу хоол сонгох
Мах идэхгүй бол турна гэж ойлгож, хүнсний ногоог түлхүү хэрэглэдэг хүмүүс гэж байдаг. Гэхдээ хүнсний ногоон дотор ч мөн идэж болохгүй буюу таргалуулдаг ногоо гэж байна. Жишээлбэл төмс нь цардуул ихтэй тул эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, таргалалтанд хүргэдэг. Үүнээс гадна та зөвхөн цагаан хоол, ногоо идэх бус махыг ч мөн хэмжээг нь тааруулж идэх хэрэгтэй. Энэ нь биед хэрэгтэй амин дэмийг өгч, турах явцыг тань түргэсгэнэ.
4
Гадуур хооллох
Тураах дэглэмийн хувьд хүмүүсийн хамгийн их сонгон иддэг хоол бол бүх төрлийн ногооны салат билээ. Мэдээж ямар нэг өөх, тос, илчлэг гээд байх зүйлгүй учраас хүссэн хэмжээгээрээ хэдийд ч идэхэд тохиромжтой. Гэвч гадуур хооллох болж, хамгийн илчлэг багатай салатыг сонгох боловч ресторан, зоогийн газарт худалдаалагдах салат нь маш их тос, амтлагч, хатаасан талх, авокадо жимс зэргийг ашигладаг тул харин ч эсрэгээрээ таныг маш ихээр таргалуулах талтай. Тиймээс аль болох гэртээ амттай салатыг хийж идээрэй.
5
Өлсөх
Хүмүүс турахын тулд хоолоо сойж, өлсөх ёстой гэх ташаа ойлголтыг тээж явдаг. Иймдээ ч хоолноос гарч, биеэ зовоох боловч турах нь бүү хэл хавагнаж, улам л жин нэмж эхэлдэг. Цаашлаад бие сульдаж, ядаргаанд орохоос гадна элдэв өвчин тусч мэднэ. Харин та үүний оронд шим тэжээлтэй хоол идэж, өөрийгөө эмчилснээр турах боломж нээгдэх аж.
6
Дасгал хийхдээ алддаг
Өөх шатаах хүнд дасгалуудыг товлосон цаг, зааврын дагуу хийж хэвшсэн боловч турахгүй байна уу? Энэ нь кардио дасгалтай шууд холбоотой юм шүү. Та дасгалуудаа хийж эхлэхээс өмнө заавал бие халаах кардио дасгал хийх хэрэгтэй төдийгүй энэ нь таны биеийг бэлтгэж, халааж өгдөг билээ. Үүний дараа дасгалаа хийхэд илүүтэй биед нөлөөлж, үр дүн үзүүлдэг юм. Иймд та өнөөдрөөс кардио дасгалтай нөхөрлөж, өдөр тутам хийж хэвшээрэй.
7
Хөнгөн зууш идэх
Бид самар, чипс зэргийг таргалуулна гэж үзэж, аль болох идэхгүй татгалзахыг хичээдэг. Гэхдээ та заримдаа багахан хэмжээний хөнгөн зууш буюу шарсан төмс, чипс зэргийг идэж байх ёстой. Гэхдээ хэмжээг нь тааруулахаа хэрхэвч мартаж болохгүй. Хорхойгоо дарж багахан идэх нь таныг таргалуулж зовоохгүй тул санаа зовох шаардлагагүй.