Монголд анх удаа ухаалаг “NFC” сим картыг хэрэглээнд нэвтрүүллээ

2016-11-16, 10:50
5,021

Та халаасандаа хэтэрхий олон зүйл авч яваа юм биш биз. Энэ нь өдөр тутам авч явахад хүндрэлтэй ашиглахад төвөгтэй байгаа бол үүнийг шийдэх гарцыг Юнител групп хэрэглэгчиддээ санал болгож байна. Бүгдийг нэг дор багтаах  Ухаалаг NFC сим картыг Юнител групп Монголдоо АНХЛАН нэвтрүүллээ.

Монголд анх удаа ухаалаг “NFC” сим картыг хэрэглээнд нэвтрүүллээ

Хэрэглэгч та халаасандаа олон төрлийн карт авч явах шаардлагагүй. Утсаа уншуулаад л GG оноогоо ашиглаж  нийтийн тээвэрт зорчих боломжтой юм.

Ухаалаг NFC сим карт гэж юу вэ 

NFC сим карт гэдэг нь Юнителийн сим карт болон GG карт, нийтийн тээврийн U-Money картыг өөртөө багтаасан утасны СИМ юм. Одоо та нийтийн тээврийн хэрэгсэл болон GG хөнгөлөлтийн үйлчилгээ авахдаа зөвхөн  гар утсаа ашиглах боломжтой боллоо.

 

Ухаалаг NFC  сим картыг хэрхэн авах вэ ?

Юуны өмнө таны утас NFC дэмждэг Андройд үйлдлийн системтэй  эсэхийг шалгаарай. Хэрэв тийм бол та Юнителийн үйлчилгээний салбарт очиж СИМ картаа Ухаалаг NFC сим карт болгон  солиулснаар таны утсанд GG, U-money карт байршина. 

Ухаалаг NFC  сим картын давуу тал

NFC сим карт нь  Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэгддэг бөгөөд төлбөр тооцооны  системд ашигладаг.  Ухаалаг NFC симтэй  болсноор  та халаасандаа олон төрлийн карт авч явах шаардлагагүй зөвхөн гар утсаа ашиглахад л хангалттай юм.

 

Ухаалаг NFC сим картын УРАМШУУЛАЛ

Юнителийн  үйлчилгээний салбараас Ухаалаг NFC сим карт авсан эхний 1000 хүн 10’000₮ бонустай. Бонусаа нийтийн тээврийн U-Money картын дансандаа шилжүүлэх эсвэл GG-ийн хамтрагч байгууллага болох KFC, Pizza hut, Caffe bene, Гэгээнтэн кино театруудаар   10’000₮-өөр  үйлчлүүлэх  эрхүүдээс аль нэгийг сонгох юм.

Лавлах: 1414, 7777-8888 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.