Орон орны хүүхдүүд өдрийн хоолондоо юу иддэг вэ?

Улс орнуудын сургуулиуд сурагчдын өдрийн хоолонд ямар хоол хүнс өгдөг болоо гэж та өмнө нь бодож байсан уу? Энэ нь ч үнэхээрийн чухал асуудал бөгөөд гадны өндөр хөгжилтэй, соёлтой улс, орнууд хүүхдүүдийн мэдлэг боловсролд дан ганц хөрөнгө оруулалт хийхээс гадна эрүүл мэндэд нь ихээхэн ач холбогдол өгдөг байна. Ингээд хамтдаа орон орны хүүхдүүд өдрийн хоолондоо юу иддэг болохыг мэдэж авцгаая.

Орон орны хүүхдүүд өдрийн хоолондоо юу иддэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Иран

Иран улсын хувьд хуулиндаа сурагчдыг ямар хоол унд идэж, уухыг зааж өгсөн байдаг бөгөөд 14 хүртэлх насны хүүхдүүд өдрийн хоолондоо нэг аяга сүү, шинэ жимс, жигнэмэг зэргийг иддэг байна. Түүнээс гадна ээжүүд нь хүүхдүүдийнхээ өдрийн цайнд зориулан хоол бэлдэж явуулдаг бөгөөд үүнд будаа, төмс болон кембаб зэрэг хоол хүнс багтдаг ажээ.

Иран

2 Өмнөд Солонгос

Солонгосчууд сурагчдын өдрийн цайнд өгдөг хоолоороо Ази тив гэлтгүй, дэлхийд хүртэл алдартай байдаг билээ. Өдрийн хоолны цэсэнд ихэвчлэн будаа болон шөлтэй хоол байхаас гадна салат, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон жимс жимсгэнэ байх нь бий. Мөн түүнчлэн хачиранд нь кимчи, төрөл бүрийн хоолны амтлагч, ногоон сонгино, луувангийн салат зэргийг өгдөг аж.

Өмнөд Солонгос

3 Япон

Япончуудын хувьд Солонгосчуудтай ерөнхийдөө ижилхэн бөгөөд ихэнх сургуулиуд сурагчдад халуун шөл, будаа, загас болон сүүг өдрийн хоолонд нь өгдөг байна. Сонирхуулж хэлэхэд Японд сурагчдыг ахлах сургуульд орох хүртлээ гэрээсээ хоол авчрахыг хориглодог байна. Түүнээс гадна Японы сургуулиудад цайны газар гэж байдаггүй бөгөөд тэр ч үүднээсээ хоол хүнсний чанар алдагдаж, муудна гэсэн асуудал гардаггүй юмсанж. Сурагчид цайныхаа цагаар хоол ундаа анги танхимдаа бөөнөөрөө сууж, иддэг гэнэ.

Япон

4 Их Британи

Шарсан төмс болон лууван, будаа, салат, жимс, шоколадтай өрмөнцөр зэрэг нь Их Британийн сургуулиудын сурагчдад өгдөг өдрийн цайнд багтдаг хоол хүнснүүд юм. Мөн сурагчид өдрийн цайгаараа сургуулийнхаа ойр орчимд байдаг түргэн хоолны газруудаар үйлчлүүлж болох бөгөөд энэ нь ч тэдэнд маш их таалагддаг байна. 

Их Британи

5 АНУ

Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын хувьд сурагчдын өдрийн хоолонд ихэвчлэн тоор, эрдэнэ шиш, тахиа болон шөл зэргийг өгдөг байна. Харин зарим сургуулиудын хувьд өөр төрлийн хоол хүнс өгдөг бөгөөд үүнд пицца, бургер, шарсан төмс зэрэг хоол хүнс багтдаг аж. 

АНУ

6 Турк

Хөх тарианы талх, грек самар, усан үзэм, алим, анар болон кефир нь Турк сургуулиудын сурагчдын өдрийн хоолондоо иддэг хоол хүнс бөгөөд тэд энэхүү хоолыг идсэнээр уураг, тархины хөгжлийг нэмэгдүүлдэг гэж үздэг байна.

Турк

7 Тайланд

Төрөл бүрийн соусаар амталсан гахай болон тахиан махтай хоолоороо Тайландчууд угийн алдартай бөгөөд хажууд нь будаа, жимс жимсгэнийг хачир болгон тавьдаг ажээ. 

Тайланд

8 Франц

Амттай хоолоороо алдартай орон бол яахын аргагүй Франц улс билээ. Харин тэдний сурагчдын өдрийн цайнд загас, бууцай, төмс, бяслаг болон талх зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд ордог байна. Түүнээс гадна сурагчид 1-2 цагийн хугацаанд өдрийн цайндаа орохоос гадна сурагчдыг зарим үед гэр рүүгээ очиж, өдрийн хоолоо идчихээд ирэхийг зөвшөөрдөг байна.

Франц

9 Финлянд

Финляндын сургуулиуд нь бусад улс орны сургуулиудыг бодоход харьцангуй өвөрмөц онцлогтой бөгөөд тэд сургуулиуд дотроо өөрсдийн гэсэн тусгай цайны газар ажиллуулдаг бөгөөд төрөл бүрийн хоол ундаар үйлчилдэг байна. Сурагчид эндээс идэхийг хүссэн хоолоо дураараа авч идэх боломжтой юмсанж. 

Финлянд

10 ОХУ

Орост сурагчид өглөө болон өдөр гээд хоёр удаа цайнд ордог бөгөөд сурагчдын хоолонд махан төрлийн хоол хүнс болон хүнсний ногоо, гурвалжин будаа болон цай багтдаг байна.

ОХУ

11 Унгар

Унгар сурагчид өдрийн хоолондоо төрөл бүрийн амттай гурилтай шөл болон талх, шарсан тахиа, бусад амин дэм агуулсан амттануудыг иддэг байна. 

Унгар

12 Израйль

Шинэ жимс, төрөл бүрийн амттан, мөн сэндвичийг сургуулийн сурагчид өдрийн хоолондоо иддэг бөгөөд эдгээр хоол хүнс нь амин дэм ихтэй гэж үздэг ажээ.

Израйль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()