Хоолыг хамгийн хурдан шингээдэг 10 хүнс

2016-11-15, 14:40
32,361

Таны бие хоолоо сайн боловсруулахгүй, хоолны шингэц сайн байхгүй байх нь тав тухгүй байх, гэдсээрээ таргалах гэх мэт бүр цаашлаад үхэлд хүргэх аймшигтай муу нөлөөг үзүүлдэг. Тэгвэл бид та бүхэндээ зориулан хоолыг хамгийн хурдан шингээхэд тустай хүнсүүдийг нэрлэж байна.

Хоолыг хамгийн хурдан шингээдэг 10 хүнс

1 Нимбэг

Нимбэг нь хүний биеийг дээд зэргээр шүлтжүүлж өгдөг. Мөн биеийн ус төрөгчийн хэмээг нэмэгдүүлдэг тул таны нэрийн гэдсийг үргэлж эрүүл байлгах болно. Нэг аягаа бүлээн усанд нэг бүтэн нимбэгний шүүсийг шахаж хийгээд өглөө өлөн элгэн дээрээ уугаарай. Ингэснээр таны тухайн өдөр идсэн хоол хүнс маш хурдан шингэх болно.

Нимбэг

2 Ясны шөл

Махыг нь иддэг хэрнэ бид ясыг нь тэр бүх ашиглаад байдаггүй гэтэл яс тэр тусмаа үхрийн булууны яс бол тэр чигтээ кальци аж. Мөн түүнчлэн гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Биеэ хоргүйжүүлж кальци, коллагенаар баялаг олон талын тустай ясны шөлийг байнга хэрэглэж хэвшээрэй.

Ясны шөл

3 Цагаан гаа

Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоол шингэцийг идэвхжүүлж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах ба өтгөн хатахад тустай байдаг. Та халуун усанд цагаан гааг жижиглэн хэрчиж хийгээд хэсэг хугацаанд байлгаад уугаарай.

Цагаан гаа

4 Гааны навч

Дотор эвгүйрхэх гэдэс гүйлгэх зэрэгт хамгийн тустай хүнс бол цагаан гааны навч юм. Мөн биеэс хорт бодисыг гадагшлуулахаас гадна хоолны шингэцийг сайжруулна. Халуун усанд цагаан гааны навчаа хийгээд мөн зөгийн бал нимбэгээр амтлан ууж болно.

Гааны навч

5 Синнамон

4/1 цайны халбага синнамон бодисын солилцоог дөрөв дахин сайжруулдаг. Таны биеэс хорт бодисыг гадагшлуулан хоол боловсруулалтыг сайжруулдаг тул та жаахан синнамоныг цай болон хоолон дээрээ цацаж хэрэглэхэд л хангалттай юм.

Синнамон

6 Исгэсэн хүнс

Та хоол  боловсруулалтаа сайжруулахыг хүсвэл исгэсэн хүнс байнга хэрэглээрэй. Таны гэдсэн дэх ашигтай бактерийг нэмэгдүүлэх ба гэдэс цэрийх болон гүйлгэх зэрэг асуудлаас таныг салгана. Кимчи, тараг, даршилсан ногоо зэрэг исгэсэн хүнсийг та хэрэглээрэй.

Исгэсэн хүнс

7 Омега 3

Омега 3 буюу загасны тос нь сальмон загасанд хамгийн ихээр агуулагддаг. Загасны тосыг эсвэл загасны махтай хоол хүн долоо хоногт гурваас доошгүй хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустайгаас гадна хоолны шингэцийн тал дээр ямар ч асуудалгүй болгоно.

Омега 3

8 Кокосны тос

Кокосын тос биед хамгийн хурдан задардаг учир биед маш олон сайн нөлөөг үзүүлдэг. Кокосын тос хоолны шингэц сайжруулах тал дээр хамгийн сайн хүнснүүдийн нэг билээ. Та Кокосын тосыг хоол шарж хуурахдаа мөн цай,  кофе, тарган дээр хийж хэрэглэх боломжтой.

Кокосны тос

9 Түрмерик

Та биднийн сай мэдэх каррины гол орц болох турмерик нь нэгэн төрлийн халуун ногоо билээ. Элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж биеийн эсэргүүцлийг сайжруулдаг бөгөөд хоолны шингэцийн асуудал танд тулгараад байгаа бол турмериктэй шөл, хуурга идэж асуудлаа шийдээрэй.

Түрмерик

10 Гадил

Хамгийн шингэц сайтай жимс бол гадил билээ. Та гадил жимсийг байнга идсэнээр цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахаас гадна хоолны шингэцийг сайжруулдаг. Мөн дотор муухайрах, өтгөн хатах зэрэг гадил жимс тустай аж.

Гадил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()