1
Нүүрний будгийн самбар
Бүсгүйчүүд маш олон нүдний будаг, хацар өнгөлөгч гэх мэт зүйлс хэрэглэдэг шүү дээ. Гэтэл тэр бүгдийгээ нэг гоо сайхны саванд хийгээд тэндээсээ хайж олох гэж багагүй цаг зарцуулдаг. Тэгвэл гэртээ байгаа нэг жаазтай зургийг төмөр хавтангаар солиод будгийнхаа ар талд жижигхэн соронзууд наан зураг дээрх шиг тогтоовол та будгаа олох гэж цаг үрэхгүйгээс гадна ямар будгаар будахаа сонгоход хүртэл хялбар байдаг байна.
2
Тоглоом тогтоогч
Бяцхан хөвгүүдтэй айл бүрт элбэг тохиолддог асуудал бол яахын аргагүй хаа сайгүй хөлд чинь тээгэлдэх хөвгүүдийн тоглоомон машин байдаг билээ. Тэгвэл хүүхдийнхээ өрөөнд соронзон тогтоогч хийгээд өгчихвөл машиныг нь тогтоож болохоос гадна өрөөг нь чимэглэж болох юм.
3
Аяга тогтоогч
Ихэнх айлуудын аяга таваг тогтоогч хүүхдийн гар хүрэхгүй, дээр байрлалтай байдаг болохоор бяцхан хүүхдүүд ус уух аяга авах боломжгүй болчихдог шүү дээ. Хүүхдүүддээ ус уудаг аяганых нь ард соронз наагаад хөргөгчин дээрээ тогтоогоорой.
4
Гоо сайхны төмөр хэрэгсэл тогтоогуур
Танд хумсны хутга, хөмсөг зулгаагчаа хайгаад олдоггүй, уур хүрмээр үе тохиолддог л биз дээ? Тэгвэл соронзонд наалддаг төмөр хэрэгслүүдээ угаалгын өрөөндөө соронзон тогтоогч ашиглан тогтоогоод дахин энэ бүхнийг хайх уур хүрмээр зовлонгоос үүрд салаарай.
5
Амтлагчны сав тогтоогч
Хоол амтлагчаа хөргөгчиндөө хийх гэхээр тохиромжгүй байдаг. Шургуулганд хийхээр аль нь ямар амтлагч болох нь мэдэгдэхгүй гэх мэт амтлагчны асуудал айл гэрийн эзэгтэй бүрт байдаг. Харин та хөргөгчнийхөө хажуу талд жижиг сагснууд соронзоор тогтоогоод энэ аргаар амтлагчуудаа хийгээрэй.
6
Зүүг хадгалах
Юм оёх дуртай хүмүүст зүүгээ асгах, ийш тийшээ зүү ороод алга болох асуудлууд гардаг. Тэгвэл та тавган доор соронз тогтоогоод зүүгээ тавган дээрээ тавиад л болоо.
7
Ханын зураг тогтооход
Шүтэн биширдэг алдартнууд, дуртай зургуудаа ханан дээрээ байлгамаар байвч цавуудаж, наахаар дараа нь муухай болчихдог. Харин цавуудахын оронд соронз ашиглан тогтоогоорой.
8
Хутга тогтоогч
Хоол хийчихээд хутгаа ширээн дээр орхиод хүүхдүүдээ гэмтээхвий гэж дандаа айдаг бол та хоол хийдэг ширээнийхээ ханан дээр модон хавтанд соронз суулгаад, дээрх зураг шиг тогтооход л болно.
9
Хадаасаа алга болгохгүй
Алхаар хадаас хадах үед хадааснууд унаж алга болох, ийш тийшээ өнхрөх зэрэг асуудлууд гардаг. Тэгвэл та алхан доороо соронз тогтоогоорой.
10
Жижиг боолт тогтооход
Мөн жижигхэн боолт, хадаасны хувьд бүр илүү алга болчих гээд байдаг талтай. Гар, хөлийн кистэн дотор соронз хийгээд жижиг боолт, хадаасуудаа тогтоож тавиад ажиллаарай.
11
Шилтэй зүйл тогтоогч
Та соронзыг гэртээ, зуслангийн байшиндаа ч юм уу дээрх зураг шиг ашиглан шилтэй шар айраг болон бусад зүйлсийг тогтоож, ашиглах боломжтой юм. Догь харагдаж байгаа биз?
12
Хавтас тогтоогч
Хөргөгчний соронз ашиглан хавтсыг дээрх зураг шиг тогтоон чухал хэрэгтэй захидал болон төлбөрийн баримт зэргээ хийж мартахаас сэргийлээрэй.
13
Түлхүүр тогтоогч
Гэрлийн унтраагуур дотор нэг жижиг соронз наагаад л ингээд түлхүүрээ тогтоох боломжтой юм.
14
Хөргөгчний чимэглэл
Мөн соронз ашиглан бүтээлчээр гэрээ чимэглэх нэг арга бол уусан дарсныхаа тагийг ухаж, жаахан хөрс суулгаад, дотор нь тасалгааны ургамлаасаа суулган хөргөгчөө хөөрхөн болгож, чимэглээрэй.