50-150 кг турж чадсан хүмүүсийн жин хаях үр дүнтэй зөвлөгөө

Хичнээн жин хасахыг хүсэвч санаснаар болохгүй үе бий. Энэ нь ердөө л таны сэтгэлийн хүч тэнхээ эсвэл зөв аргаа олоогүйтэй холбоотой билээ. Өнөөдөр бид та бүхэндээ дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын ачаар олон кг жин хасч чадсан гайхалтай хүмүүсийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Эдгээр нь танд урам зориг хайрлаж, турах хүслийг тань улам бүр бадрааж өгнө гэдэгт итгэлтэй байна. 

50-150 кг турж чадсан хүмүүсийн жин хаях үр дүнтэй зөвлөгөө

1 Лора- 12 жилд 56 кг

Лора гэх Австрали бүсгүй нь эрчимтэй, хурдацтай бус аажим аажмаар жингээ хасч чадсан байна. Тэрээр өдгөөгөөс 12 жилийн өмнөөс турахаар шийдэж, эрүүл зөв хооллолт, амьдралын дэглэмд шилжиж, зумба бүжгээр хичээллэсэн байна. Гэхдээ түүний биеийн онцлогоос хамаарч өөрчлөлт нь маш удаан мэдрэгдэж, бага багаар жингээ хассаар 12 жилийн дараа гэхэд 56 кг хасч чадсан байна. Хамгийн гол нь тэрээр хэрэглэдэг элсэн чихрийн хэмжээгээ багасгаж, хорнуудаас татгалзсан юм. 

Лора- 12 жилд 56 кг

2 Витали- 3 жилд 70 кг

Эрэгтэй хүмүүсийн тухайд турах тал дээр бага зэрэг асуудалтай байдаг боловч тэрээр энэ бүхнийг давж өөрийн хүссэн зорилго тэмүүлэлдээ хүрч чадсан байна. Тэрээр калори ихтэй зүйлсээс татгалзаж, эрүүл хооллох болсон төдийгүй өдөр бүр кардио дасгал хийж, 10,000 удаа алхдаг аж. Витали энэ эрчээ алдалгүй цаг тутамд турах тухай бодож, нөр их хичээсний үр дүнд 70 кг жинг хасч чаджээ. 

Витали- 3 жилд 70 кг

3 Рейчил- 9 сард 40 кг

Тэрээр "Турна гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Бид ердөө л тууштай байж чаддаггүй болохоор л турж чадахгүй байгаа юм. Та ердөө л эрүүл хооллож, өдөрт авч байгаа калорио тооцоолж, дасгал хийхэд л хангалттай. Эхэндээ энэ бүхэн маш хэцүү санагдаж, болихыг хүсч байсан ч аяндаа дасчихдаг юм" хэмээжээ. Бүсгүй хамгийн гол нь өөртөө итгэл хайрлаж, жин хасч байгаадаа урам авснаар зорилгодоо хүрч чадсан байна. Рейчил хувийн зааварлагчтай төдийгүй түүний хэлсэн үгийг дагаж, зөвлөсөн дасгалыг нь хийсээр турсан байна. 

Рейчил- 9 сард 40 кг

4 Кейт- 9 сард 54 кг

Кейт олон жилийн турш илүүдэл жинтэй явсан бөгөөд сүүлдээ энэ нь түүний эрүүл мэнд, биед сөргөөр нөлөөлж эхэлсэн аж. Тиймээс бүсгүй шууд л турахаар шийдэж, өөрийгөө дайчилсан байна. Тэрээр эхний долоо хоногт идэж байгаа хоолныхоо хэмжээ болон цэсээ өөрчилж, аль болох шим тэжээлтэй атлаа калори багатай эрүүл хүнсийг сонгох болжээ. Дараа долоо хоногоос дасгал хөдөлгөөн хийж хөлсөө урсгаж эхэлсэн төдийгүй мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, дасгал, хоол зэргээ зохицуулж байсан аж. Тэрээр 9 сарын турш өдөр бүр хичээж, хөлсөө урсгаж, хэцүү байсан ч шүд зуун тэсч байсан билээ. Харин үүнийхээ үр дүнд 54 кг жинг хасч, гоолиг, фит биеийг өөртөө цогцлоож чаджээ. Өнөөдөр тэрээр өдөр бүр 2 цаг дасгалаа хийдэг төдийгүй бусдад тусалж, өөрийн туршлагаасаа хуваалцдаг аж. 

Кейт- 9 сард 54 кг

5 Регина- 3 жил 68 кг

Өөрийгөө гаргуунд нь гаргаж, турах итгэлээ нэгэнт алдсан бүсгүй цусны даралт нь өндөрсөж ухаан алдаж унаснаар жингээ хасахаас өөр аргагүй болсноо ойлгосон гэдэг. Тэрээр хамгийн түрүүнд тураах аппликейшн утсандаа татаж, өдөр бүр дасгал хийж эхэлжээ. Энэ нь үр дүнгээ үзүүлж жинг нь бууруулж байсан бөгөөд тэрээр "болох юм байна, турах юм байна" гэж итгээд фитнест явж, багшаасаа тусламж хүсч эрчимтэй хичээллэх болжээ. 

Регина- 3 жил 68 кг

6 Паскуале- 3 жилд 146 кг

Эмч нар түүнд хурдан жингээ хасахгүй бол эрүүл мэндэд нь асар их аюул заналхийлж байгааг дуулгаснаар Паскуале эрс шийдэж, турах болсон юм. Тэрээр эхлээд түргэн хоол, эрүүл мэндэд хохирол учруулах хоол хүнснээс татгалзаж, бор будаа, ногоо, овъёосны гурил, мах зэргээр хөргөгчөө дүүргэсэн байна. Дараа нь тураах клубд элсэж, хэн бүхнээс илүү хичээж, илүү хөлсөө дуслуулж зүтгэсний эцэст зорилгодоо хүрч чадсан билээ. Мэдээж турснаар түүний бие эрүүлжиж, эрч хүчээр дүүрэн болж хувирсан аж. 

Паскуале- 3 жилд 146 кг

7 Жилл- 4 жилд 88 кг

Жилл гэх бүсгүй урьд өмнө нь олон удаа жингээ хасахыг хүсч, хоолоо сойж, дасгал хийж байсан ч үр дүнгээ өгдөггүй байв. Гэвч тэр өөрийн итгэлээ алдалгүй цааш зүтгэж, хэрхэн эрүүлээр турах аргыг хайсаар өөрт тохирох сургалтанд хамрагдаж, клубд элсэн оржээ. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам байсан гэдэг төдийгүй тэрээр өөрт ямар дасгал, хоолны дэглэм тохирох болохыг олж мэдэн тууштай хичээллэх болжээ. Урьд өмнө нь тэрээр ганцаараа зүтгэж, хүнд хэцүү мөчүүдэд бууж өгч байсан бол зорилго нэгт хүмүүстэй хичээллэх нь түүнд урам зориг хайрлаж, гол түлхэц болж байсан гэнэ. 

Жилл- 4 жилд 88 кг

8 Клейр- 6 сард 14 кг

Английн телевизийн нэвтрүүлэгч Клейр Назир (Clare Nasir)  нэгэн үе маш их таргалж байсан ч өөрийн амжилт, карьерийнхаа төлөө турж чадсан юм. Тэрээр 6 сарын хугацаанд кикбоксоор хичээллэж, суниалт, скуат, гэдэс таталт зэрэг дасгалуудыг өдөр бүр хийснээр 14 кг жинг хасч, төгс сайхан бие галбиртай болжээ. 

Клейр- 6 сард 14 кг

9 Жонатан- 3 жилд 98 кг

Ямар ч хүн турж, мөрөөдөлдөө хүрч болдог юм гэдгийг Жонатан баталж чадсан билээ. Тэрээр хувийн зөвлөгч, багшийн тусламжтайгаар эрүүл хооллож, дасгал хийх болсон аж. Залуу эхний хэдэн сар хичээллэсний үр дүнд 30 кг жин хассан бөгөөд үүндээ урамшиж цаашдаа асар их жинг хасч чадсан билээ. Жонатан хувийн дасгалжуулагчтайгаа болзох болсон төдийгүй тэд хамтдаа эрүүл амьдралын хэвшлийг баримтлах болсон аж. 

Жонатан- 3 жилд 98 кг

10 Мелисса- 3 жилд 106 кг

Хүн бүрт ямар нэгэн хүсэл мөрөөдөл байдаг боловч зөвхөн хичээж хөдөлмөрлөсөн хүн л үүндээ хүрдэг билээ. Мелиссагийн тухайд ердөө л мөрөөдөл төдий байсан турах хүслээ өдөөж, бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсан дэндүү бахархам бүсгүй аж. Түүнд бууж өгөхийг хүссэн мөчүүд маш их байсан ч энэ бүхнийг шүд зуун тэвчиж, хөлсөө дуслуулж эхэлсэн билээ. Тэрээр эрүүл хооллож, өдөр бүр 1 цаг дасгал хийдэг байв. Үүнээс гадна ус ихээр ууж, ууланд авирч, илүү үр бүтээлтэй амьдрах болжээ. 

Мелисса- 3 жилд 106 кг

11 Жэйд- 1 жилд 45 кг

Хамгийн түрүүнд Жэйд өглөө эртлэн босч дасгал хийдэг байсан төдийгүй хоолоо тохируулж идэх болсон аж. Цаашлаад дасгал хийх давтамжаа ихэсгэж, аль болох эрүүл хооллох болсон төдийгүй өдөр бүр өөртөө чадна гэж хэлж байв. Тэрээр ямар нэгэн фитнес клуб, хувийн дасгалжуулагчийн тусламжгүйгээр ганцаараа бие дааж турж чадсан бөгөөд энэ нь хүн бүрийн гайхшралыг төрүүлдэг аж. 

Жэйд- 1 жилд 45 кг

12 Линдсей- 2 жилд 89 кг

Линдсей өдөрт 4,000 калори иддэг байсан бол үүнийгээ 700 болгож багасгасан байна. Цаашлаад дасгал хөдөлгөөн хийж, идэвхитэй хөдлөх болсон төдийгүй ижил зорилготой хүмүүстэй нэгдэж, асар их хүслээр жигүүрлэж турж чадсан юм. Тэрээр өөрийн зорилгодоо хүрч 2 жилийн хугацаанд 89 кг жинг хасчээ. 

Линдсей- 2 жилд 89 кг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()