Шившгээ дэлгэсэн одууд

Олны танил эрхмүүдийн ажил амьдрал болон олон нийтийн газар хэрхэн биеэ авч явж буй зэрэг нь үргэлж бусдын хараанд өртөж, анхаарлын төвд байдаг билээ. Төдий чинээ тэдэнтэй холбоотой асуудлууд хүмүүсийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэхээр хачирхалтай байх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ шившгээ дэлгэж байсан одуудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Шившгээ дэлгэсэн одууд

1 Кристал Хэррис (Crystal Harris) болон Хью Хеффнер (Hugh Hefner)

Бид энэхүү жагсаалтаа хамгийн хачирхалтайгаас нь эхлэе гэж шийдлээ. Алдарт "Playboy"-ийг үүсгэн байгуулагч Хью Хеффнерийн талаар та өмнө нь сонсож л байсан биздээ? Халуухан, дур булаам охидтой үргэлж нэр холбогдож явдаг түүний хувьд Кристал Хэррис гэх загвар өмсөгч бүсгүйтэй 2012 онд гэр бүл болсон билээ. Хүмүүсийн дунд хөгшин эр ор хөнжлийн ажилдаа хэр бол гэсэн нууцхан бодол байсаар ирсэн бөгөөд 2011 онд хосуудын харилцаа ээдрээтэй байх үед түүний амраг Кристал Хэррис сэтгүүлчийн асуусан асуултанд "Тэр унтлагын өрөөнд ороод хэзээ ч хувцсаа тайлж байгаагүй. Би түүнийг ер нь нүцгэн байхыг нэг ч удаагүй хараагүй юм байна. Тэгээд ч харахыг хүсэхгүй байсан биз ээ" хэмээн хэлсэн нь цахим ертөнцийг шуугиулаад амжсан юм. Харин энэ явдлаас хойш 1 жилийн дараа тэднийг гэр бүлээ батлуулна гэж хэн санах билээ.

Кристал Хэррис (Crystal Harris) болон Хью Хеффнер (Hugh Hefner)

2 Ник Лэйши (Nick Lachey) болон Жессика Симпсон (Jessica Simpson)

Тэднийг анх 1999 онд танилцаж, үерхэж эхэлсэн өдрөөс эхлэн шар хэвлэлүүдээр дэлхийн хамгийн хүчирхэг, гайхалтай хосууд хэмээн нэрлэж байсан билээ. Дурлалт хосууд удалгүй 2002 онд гэр бүлээ батлуулж, дэр нэгтгэсэн бөгөөд 2005 оныг хүртэл аз жаргалтай, сайхан амьдарцгаасан юм. Тэднийг салж буйг сонссон олон мянган фэнүүд нь гайхшралд орж байсан бөгөөд энэ талаар Ник "Бидний хамгийн эхний секс маш уйтгартай болж байсан. Би түүнээс илүү их зүйлийг хүлээж байсан нь буруу байсан юм билээ. Нэг шөнийн турш сайхан байгаа юм шиг жүжиглэх хэцүү санагдсан шүү" хэмээн дуучин бүсгүйг эвгүй байдалд оруулж байжээ.

Ник Лэйши (Nick Lachey) болон Жессика Симпсон (Jessica Simpson)

3 Адам Левайн (Adam Levine) болон Мариа Шарапова (Maria Sharapova)

Алдарт "Maroon 5" хамтлагийн дуучин Адам Левайн дэлхийн шилдэг теннисчин бүсгүйтэй анх 18 насных нь төрсөн өдрийн баяраар танилцаж байсан бөгөөд удалгүй хайр сэтгэлийн холбоотой болсон хэдий ч, төд удалгүй хоёр тийш болцгоосон юм. Хосууд салсны дараа дуучин залуу нэгэн ярилцлагынхаа үеэр "Тийм ээ, тэр бол яах аргагүй энэ цаг үеийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг. Би үүнтэй маргахгүй. Гэвч тэр сексийн харилцаанд ач холбогдол өгдөггүй. Зүгээр л унтаад өгчихдөг байсан. Түүний унтаж байхыг харах бүрт тэр надад яг л үхчихсэн мэлхий орон дээр минь хэвтэж байгаа юм шиг санагддаг байсан" гэж хэлж байжээ.

Адам Левайн (Adam Levine) болон Мариа Шарапова (Maria Sharapova)

4 Камерон Диаз (Cameron Diaz) болон Бенжи Мэдден (Benji Madden)

Гитар хөгжимчин Бенжи Мэдден болон жүжигчин Камерон Диаз нар өнгөрсөн жил хуримаа хийх болсноо олон нийтэд зарлаж, нижгэр сайхан хурим хийсэн билээ. Тэгвэл тэднийг гэр бүл болохоос өмнө жүжигчин бүсгүй "Playboy" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр "Би сексийг бүхнээс илүү чухалчилдаг. Надад сексээс илүү үнэтэй зүйл гэж өөр байхгүй мэт санагддаг. Удахгүй хэн нэгэнтэй гэр бүл болох байлгүй дээ. Тэр үед ч бидний хувьд секс чухал байх болно" гэж нүүр бардам хэлж байсан бөгөөд үүнийг няцааж, Камерон Диазыг эвгүй байдалд оруулахыг хүссэн гэлтэй түүний нөхөр саяхны нэгэн ярилцлагынхаа үеэр "Тэр үргэлж секс, секс, секс гэж ярьдаг. Заримдаа бүр залхдаг шүү" хэмээн тоглоомоор хэлсэн нь шар хэвлэлүүдийн нүүрэнд тэднийг залрахад хүргэжээ.

Камерон Диаз (Cameron Diaz) болон Бенжи Мэдден (Benji Madden)

5 Мел Би (Mel B) болон түүний нөхөр

"America's Got Talent" шоугаар хэдийн хүмүүсийн танил болсон үзэсгэлэнтэй бүсгүй болох Мел Би нь сексийн харилцааг юу юунаас илүүтэй эрхэмлэдэг нэгэн гэнэ. Тэрээр энэ талаар "Манай нөхөр бид хоёр анх өдөрт хамгийн багадаа 5 удаа секс хийдэг байсан. Үнэхээр халуухан байдаг байсан шүү. Одоо бол багассан л даа. Бид өдөрт 3 удаа хийж байгаа" хэмээн ичиж, зовох зүйлгүй хэлсэн байна. Тэд 2007 онд анх танилцаж, гэр бүл болж байсан бөгөөд түүний нөхрийг Стефен Белафонте (Stephen Belafonte) гэдэг ажээ.

Мел Би (Mel B) болон түүний нөхөр

6 Эминем (Eminem) болон Ким Матерс (Kim Mathers)

Хип хоп хөгжмийн амьд домгуудын нэг Эминемийг мэдэхгүй, дууг нь сонсож байгаагүй хүн гэж бараг үгүй биз ээ. Харин түүний экс эхнэр болох Ким Матерсийн талаар төдийлөн сонсож байгаагүй болов уу. Тэд хамгийн анх 1999 онд гэр бүл болж байсан хэдий ч, ердөө 2 жилийн дараа хоёр тийш болцгоож байсан юм. Харин эргэж нийлэх хувь тавилантай байсан гэлтэй хосууд 2006 онд гэр бүлээ дахин батлуулж байсныг реппэр залуугийн фэнүүд сайн санаж байгаа байх. Гэвч тэд мөн л таарч, тохирохгүй байснаас болж, өөр өөрсдийн замаа хөөсөн билээ. Харин энэ талаар Ким Матерс "Тэр сайн үглэдэг шиг ээ сайн секс хийдэг гэвэл эндүүрэл шүү. Би түүнтэй унтахдаа хэзээ ч дур ханаж байгаагүй" хэмээн хэлж байжээ.

Эминем (Eminem) болон Ким Матерс (Kim Mathers)

7 Кэти Перри (Katy Perry) болон Расселл Брэнд (Russell Brand)

2011 онд тэд анх танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд төд удалгүй гэр бүл болцгоосон юм. Гэвч харамсалтай нь хосууд ердөө 1 жилийн дараа өөр өөрсдийн замаа хөөхөд хүрсэн билээ. Инээдмийн уран бүтээлч Расселл Брэндийн хувьд хувийн амьдралаа олон нийтэд дэлгэхээс төдийлөн цааргалаад байдаггүй нэгэн бөгөөд дуучин бүсгүйтэй хамт амьдарсан нэг жилийнхээ талаар "Хэрвээ чи гэр бүл болоогүй байвал хэдэн ч хүнтэй, хэзээ ч унтаж болно. Харин чи хүний эр нөхөр болсон бол нэг л хүнтэй унтах ёстой. Гэвч чамтай унтах ёстой тэр хүн чинь чамайг өөртөө ойртуулахгүй байвал чи өөртөө ойртуулах эмэгтэйг хайх ёстой" хэмээн хэлсэн нь Кэти Перриг сексийн харилцаанд ач холбогдол өгч ханддаггүй юм байна гэх ойлголтыг хүмүүст төрүүлсэн байна.

Кэти Перри (Katy Perry) болон Расселл Брэнд (Russell Brand)

8 Анжелина Жоли (Angelina Jolie) болон Брэд Питт (Brad Pitt)

Саяхан хоёр тийш болж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн тэдний шийдвэр олон сая фэнүүдийг нь цочролд оруулсан юм. Харин 2012 онд жүжигчин залуу нэгэн ярилцлагын үеэр "Тэр бол муу охин. Та нар энэ үгийн утгыг ойлгож байгаа биздээ? Тэр бол жинхэнэ муу охин. Бид орон дотроо үргэлж шинэ зүйлийг туршиж үздэг. Санаачлагыг тэр авах дуртай" хэмээн хэлсэн нь жүжигчин бүсгүйн нэр төрд багагүй сэв суулгаад амжсан юм. Гэвч одоо энэ бүхэн тэдний хэнд нь ч хамаагүй асуудал болсон билээ.

Анжелина Жоли (Angelina Jolie) болон Брэд Питт (Brad Pitt)

9 Парис Хилтон (Paris Hilton) болон Ник Картер (Nick Carter)

Ил задгай, нүүрэмгий байдлаараа хүмүүсийн шүүмжлэлд өртсөөр ирсэн Парис Хилтон хөгжимчин залуу Ник Картертай 2003-2004 оны хооронд нийт 7 сар хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд тэдний харилцааг хайр сэтгэл гэхээсээ илүүтэй зугаа цэнгэл байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг аж. Парис Хилтонтой загас наадуулдаг байсан талаараа Ник Картер нэлээдгүй олон ярилцлагандаа дурсан ярьж байсан бөгөөд эдгээрээс хамгийн ихээр олон нийтийг гайхшралд оруулсан нь "Тэр секс хийх болгондоо согтуу байдаг байсан. Эсвэл мансууруулах бодис хэрэглэдэг байсан. Нэг удаа бүр секс хийж байх үедээ над дээр бөөлжиж байсан гээд боддоо? Түүнтэй нэг орон дотор байсан 7 сар миний хувьд гутамшиг болсон" гэж бухимдангуй хэлж байжээ.

Парис Хилтон (Paris Hilton) болон Ник Картер (Nick Carter)

10 Чарли Шийн (Charlie Sheen) болон Брий Олсон (Bree Olson)

Жүжигчин залуу Чарли Шийн нь нэгэн үе порно киноны од Брий Олсонтой гэр бүл болж, дэр нэгтгэж явсан билээ. Гэвч тэдний харилцаа 2011 оноор эцэс болсон бөгөөд порно киноны жүжигчин түүнтэй  хамтран амьдарч байсан талаараа "Заримдаа түүнийг би надтай ижил мэргэжилтэй хүн билүү гэж андуурахад хүрдэг байсан шүү. Тэр бодит амьдрал дээрх шиг ээ орон дотроо ч гэсэн ухаалаг байж чаддаг байсан. Би одоо ч түүнтэй унтахыг хүсч байна" хэмээн хэлж байжээ. Брий Олсоны хувьд карьерынхаа туршид 400 гаруй насанд хүрэгчдийн кинонд тоглож байсан юмсанж.

Чарли Шийн (Charlie Sheen) болон Брий Олсон (Bree Olson)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()