Ким Кардашьян хэрхэн мөнгө олдог вэ?

2007 оноос гарч эхэлсэн “Keeping Up With Kardashians" реалити шоугаараа олноо танигдсан Кардашьяны гэр бүлийн гишүүн Ким нь элдэв хачин үйлдэл, нүцгэн зураг, төгс сайхан биеэрээ гайхагдаж, дэлхий нийтийн сэдэв болоод байгаа билээ. "Тогтсон ажил мэргэжилгүй түүний асар их тансаглалийн эх үүсвэр болсон хөрөнгө мөнгө ямар арга замаар яаж олддог вэ?" гэдэг талаар та өмнө нь гайхаж байсан биз ээ. Иймд реалити шоуны од, өнөө цагийн цахим ертөнцийн хамгийн гол сэдэв болсон Ким Кардашьяны хэрхэн мөнгө олдог тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Ким Кардашьян хэрхэн мөнгө олдог вэ?

1 Сэтгүүлийн нүүр зурганд заларч байсан

Ким өөрийн сайхан бие, тонтгор өгзөгөөрөө гайхагддаг бөгөөд төгс бие галбираа олонд гайхуулж, мөнгө олдог билээ. Түүний зургууд сэтгүүлийн нүүрийг чимж байсан удаатай төдийгүй 2016 он болоход тэрээр хэд хэдэн алдартай сэтгүүлүүдтэй хамтран, нүцгэн зургаа авахуулснаар хэдийн 52.5 сая долларын ашигтай ажиллах болсон байдаг.

Сэтгүүлийн нүүр зурганд заларч байсан

2 Өөртөө итгэх итгэл

Та түүний нүцгэн зурагнуудыг бишгүй л харж байсан гэхэд эргэлзэхгүй байна. Тонтгор том өгзгөө өөрийн нэрийн хуудас болгосон Кардашьяны охид төгс биеэ гайхуулж, нүцгэн зургаа авхуулсаар ирсэн билээ. Саяхан хүртэл 2 хүүхдийн ээж Ким нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацаад амжсан. Гэхдээ бид үүнээс юу сурч авч болох вэ? Нүцгэлэхийг үү? Мэдээж үгүй. Үүнээс бид өөртөө хэрхэн итгэлтэй байх, бусад хүмүүс юу гэх нь хамаагүй зөвхөн өөрийн зөв гэж бодсоноо хий гэдэг үзэл бодлыг мэдэж авч болно.

Өөртөө итгэх итгэл

3 Баян нөхөр

Хоёр алдартай хүн нэгдэн нийлж, гэр бүл болно гэдэг амаргүй даваа. Учир нь Кимийн ч тэр, Канье (Kanye)-ийн ч тэр өнгөрсөн амьдрал төдийлөн дардан байсангүй. Секс бичлэг, урьд урьдын янаг амрагийн харилцаа, нүцгэн зургууд гээд л... Гэвч хосууд өдгөө өнгөрсөн бүхнийг ардаа үлдээн, үнэхээр аз жаргалтай амьдарч байна. Кимийн тухайд хөрөнгө чинээ ихтэй, алдартай эрийн эхнэр болж чадсан нь түүний нэр хүнд болон хөрөнгийн хэмжээг хэд дахин өсгөсөн юм.

Баян нөхөр

4 Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно

Кардашьяны гэр бүлийн хамгийн гайхалтай болоод дууриалал авахуйц зүйл бол гэр бүлийн харилцаа. Тэд хоорондоо маш дотно. Нэгнээ халамжлах, унахад нь түших, урагшлахад нь түлхэж өгөх тэдний гайхалтай харилцаа дэлхий нийтээр алдартай билээ. Хэн нэг нь хэцүү байдалтай нүүр тулгарсан үед тэд хэзээ ч ганцааранг нь орхидоггүй. Тиймдээ ч тэдний энэхүү байдал нь Кимийг амжилтанд хүрэхэд томоохон түлхэц болж өгсөн юм.

Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно

5 Олон нийтийн сүлжээ

Ким олон нийтийн сүлжээнд маш алдартай. Хэрхэн төгс зураг авахуулах вэ гэдгээ сайн мэддэг, дээрээс нь олон сая дагагчтай билээ. Үүнийг нь дагаад тэднээр бараагаа сурталчлуулах компани, брэндүүд ар араасаа дараалал үүсгэдэг төдийгүй үүгээрээ чамгүй мөнгө олдог байна шүү. Өдгөө олон нийтийн сүлжээ таны нэр хүндийн баталгаа, мөнгө олж болох хэрэгсэл болоод байгаа тул та ч бас туршаад үзээрэй.

Олон нийтийн сүлжээ

6 Мөрөөдлөө дага

Кимийг элдэв тэнэг үйлдлээрээ олны анхаарлыг татаж, мөнгө олдог гэхчлэн дургүйлхэх хүмүүс бишгүй дээ олон байдаг. Гэхдээ тэр өнөөдөр үнэхээр чадаж байна шүү дээ. Үүнтэй маргах зүйл үгүй. Тэр хийх зүйлээ олж, өдгөө дэлхий даяар нэр алдраа түгээж, хөрөнгө мөнгийг ч хураах шиг болж байна. Түүний энэхүү зан чанараас сурч авах ёстой зүйл бол мэдээж хичээл зүтгэл. Тэр зүгээр дээшээ харж хэвтээгүй. Хийсэн бүтээсэн зүйлтэй нэгэн билээ.

Мөрөөдлөө дага

7 Алдартай найз

Олон залуусын харцыг өөртөө татан, охид, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн азтай, адтай Парис Хилтоныг танихгүй хүн гэж үгүй. Харин түүнийг ид од болон гялалзаж байхад Ким түүний найз гэх нэрийн дор олонд танигдаж гараагаа эхэлж байсан юм. Алдартай найзын сүүдэрт нуугдаж, олны танил болж чадсан тэрээр өдгөө од болон гялалзаж байгаа юмсанж. Түүгээр зогсохгүй тэд хамтдаа шинэ бүтээгдэхнүүн гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Алдартай найз

8 Бизнес хатагтай

Тэрээр огт зүгээр суудаггүй. Ямар нэгэн байдлаар бизнес эрхэлж, нэр хүндээ өсгөж, өөрийн амьдралаа бүтээж яваа билээ. Ким хувцасны дэлгүүр ажиллуулж, реклам сурталчилгаанд тоглодог бөгөөд бизнесээ эрхлэхийн хажуугаар олон зүйлд анхаарлаа хандуулж чаддаг нь түүнийг амжилтанд хүргээд байгаа юм.

Бизнес хатагтай

9 "К" эможи

Хийсэн үйлдэл, хэлсэн үгээрээ үргэлж олны анхаарлыг татдаг бүсгүйд зориулан эможи хувилбарыг гаргасан билээ. Түүний саваагүй үйлдэл, олныг гайхашруулсан алхмыг онцолсон эможиг та утсан дээрээ татаж авах боломжтой. Тэрээр энэхүү мэдээллийг өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээллэсэн бөгөөд эможи хувилбарт "Киможи" нэрийг өгсөн билээ. Мэдээж энэ нь Кимийн халаасанд сая сая долларыг хийж, хөрөнгийн хэмжээг нь улам бүр нэмэгдүүлж байгаа нь ойлгомжтой биз ээ.

"К" эможи

10 Ажилтнуудтайгаа дотно

Түүний нүүр будгийг хийж, үсийг засах чадварлаг мэргэжилтнүүдийг Ким огтхон ч өөрсдийн ажилчид гэж дорд үздэггүй бөгөөд харин ч эсрэгээрээ дотны найз мэт л хүлээж авдаг байх юм. Энэхүү гайхалтай чанар нь өдгөө хүн бүрт хүндлэгдэн яваа билээ. Бизнесээ амжилтанд хүргэхэд хамгийн гол чухал зүйл бол багаар ажиллах гэдгийг тэрээр маш сайн мэддэг аж.

Ажилтнуудтайгаа дотно

11 Кимийн секс бичлэг

Ким хуучин найз залуу буюу дуулиант секс бичлэгийн хамтрагч Рэй Жэйтэй (Ray-J) хэсэгхэн хугацааг шуугиантай өнгөрүүлж байсан. Учир нь тухайн үедээ л ид оргил үедээ явж байсан тэдний “Keeping Up with the Kardashians” реалити шоуны үеэр нэгэн хакер Кимийн секс бичлэгийг цацаж хэсэгтээ л түүний чихийг халууцуулаад амжсан. Харин энэ нь Кимд сөрөг биш эерэгээр нөлөөлж, алдар нэрэнд хүргэж, асар их мөнгийг авчирсан юм.

Кимийн секс бичлэг

12 Нүцгэн зургуудаараа селфиний ном гаргана

Тэрээр өмнө нь "SELFISH" гэх нэртэй ном гаргаж байсан бөгөөд удахгүй өөрийн "Snapchat" ашиглаж авсан халуухан зургуудаараа ном гаргах гэж байгаа юм. Номын нүүрэнд ямар зураг тавигдахыг түүний фэнүүд тэсч ядан хүлээж байгаа бөгөөд тун удахгүй түүний цахим хаягуудаар олон нийтэд зарлагдах ажээ. Тэрээр "Энэ удаа хошуугаа цорвойлгож авахуулсан зурагнуудаас илүүтэйгээр өөр хэв маягийн зурагнууд авч, номондоо оруулсан байгаа" хэмээн хэлсэн байна. Ном нь "Sexy" болон "Snapchat" сельфинүүд гэсэн хоёр хэсгээс бүрдэх ажээ.

Нүцгэн зургуудаараа селфиний ном гаргана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()