1
"Notre Dame"-ийн их сургууль
Тэртээх 1842 онд Индиана хотод байгуулагдаж байсан уг их сургууль нь хөл бөмбөгийн багаараа алдартай байсан бөгөөд Жорж Пипп (George Pipp) гэх залуу тухайн үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг байсан юм. Гэвч тэрээр нэгэн тэмцээний үеэр харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд өнөөдрийг хүртэл түүний дуу хоолой сургуулийн хөл бөмбөгийн талбайгаар сонсдож, хувцас солих өрөөнд явж буй чимээ нь оюутнуудыг айдаст автуулдаг гэнэ. Жорж Пиппийг амьсгаа нь боогдож үхсэн гэж хүмүүс ярьдаг бөгөөд тэр ч үүднээсээ жихүүдэс хүргэм дуу хоолойгоороо хүмүүсийг айлгадаг хэмээн үздэг байна.
2
"Iowa"-ийн их сургууль
Олон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байгаа "Iowa"-ийн их сургууль нь дэлхийн хамгийн шилдэг академик сургалттай их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд түүнээс гадна ам дамжсаар ирсэн олон сүнсний тухай ярианууд байдаг байна. Тэр дундаас хамгийн аймшигтай нь гурван оюутны тухай бөгөөд тэд бүгдээрээ сургуулийнхаа онц сурлагатай оюутнууд байсан ажээ. Гэтэл нэг өдөр тэд хичээлдээ ирээгүй бөгөөд гайхсан багш нь өрөөнд нь очиж үзэхэд гурвуулаа амиа хорлосон байх нь тэр. Чухам юуны учраас ингэснийг хэн ч мэдээгүй бөгөөд уг явдлаас хойш тэдний өрөөнд амьдрах болсон оюутнуудад хачин жигтэй зүйлс ар араасаа тохиолдох болсон байна. Харин удалгүй сургуулийн захиргаанаас уг өрөөг битүүмжлэн хаахаар болжээ.
3
"Salem"-ийн их сургууль
"Буг чөтгөрийн өлгий нутаг" хэмээн нэрлэгддэг уг их сургууль нь 1692-1693 оны хооронд баригдаж байсан бөгөөд тухайн үед барилга дээрээс хүн унаж үхсэн, хүмүүс хоолойгоо боймлож, амиа хорлосон гэх мэт ярианууд гарч байсан юм. Харин сургууль баригдаж, үйл ажиллагаагаа явуулах болсноос хойш олон удаагийн тохиолдлоор оюутнууд ээлж дараалан амь насаа алдах болжээ. Тухайлбал хоёр оюутан охин цахилгаан шатны завсар хавчуулагдаж үхсэн бөгөөд тэдний сүнс сургуулиар хэрэн хэсүүчилж, шөнийн цагаар хүмүүсийг айлгадаг гэнэ.
4
"Ohio"-ийн их сургууль
Нийт 64.000 гаруй оюутан залууст боловсрол олгохоор ажиллаж байгаа Охайо мужийн их сургуульд цуврал алуурчин Жеффри Дамер (Jeffrey Dahmer) гэх этгээд сурдаг байжээ. Түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг хүмүүс эхэндээ мэддэггүй байсан бөгөөд олон оюутны амь насыг зэрлэгээр хөнөөсөн байдаг аж. Гэвч сэтгэцийн өвчтэй байсан тэрээр удалгүй автомашины ослоор нас барсан бөгөөд сургуульд сүнс нь хорогдсон хэмээн хүмүүс үздэг байна. Шөнийн цагаар сургуулийн ажилчид болон оюутны дотуур байранд амьдардаг хүмүүсийн чихэнд түүний шивнэх "Та нар надад юу хийчих вэ? Ингэсэн ч би галзуу хэвээрээ байх болно" гэх үгс сонсогддог юмсанж.
5
Бостон хотын их сургууль
Дэлхийн шилдэг уран бүтээлчдэд олгодог алдарт "Pulitzer"-ийн нэрэмжит шагналын эзэн Южин О'Нилл (Eugene O'Neill) гэх эрхэм уг сургуульд сурдаг байсан бөгөөд 401 тоот өрөөнд амьдардаг байжээ. Хачирхалтай сэдвүүдээр уран бүтээл туурвидаг байсан түүнийг оюутнууд гажиг, мэдрэл муутай хэмээн дүгнэдэг байсан бөгөөд нэг өдөр түүний өрөөнөөс чанга дээр нь тавьсан хөгжим сонсогдсон байна. Гайхсан хүмүүс юу болоод байгааг харахаар очтол түүний өрөө цоожтой байсан бөгөөд хаалгыг нь эвдэж, орох үед дотор нь хэн ч байгаагүй ажээ. Цагдаад мэдэгдэж түүнийг эрэн сурвалжилсан хэдий ч, огтхон ч олдоогүй юм. Харин удалгүй түүний өрөөнөөс орой бүр хачин жигтэй хөгжим хангинан дуугарах болсон бөгөөд энэ нь тухайн үедээ хүмүүсийг ихээхэн айдаст автуулдаг байсан гэнэ.
6
Техасын их сургууль
Техасын их сургууль нь аймшгийн сүнстэй гэдгээрээ алдартай бөгөөд шинээр элсэн суралцаж буй оюутнуудад халгаатай байдаг юмсанж. Сургуулийн хажууханд хуучны гэмээр эзэнгүй, хоосон байшин байдаг бөгөөд энэ газрыг сүнстэй гэж үзэж, хүмүүс хамаагүй ойртдоггүй байжээ. Гэвч юу ч мэдэхгүй шинэ оюутнууд нэгэн удаа сонирхож үзэхээр байшин дотор орсон бөгөөд төд удалгүй байшин бүхэлдээ шатаж, дотор нь байсан оюутнууд амь насаа алджээ. Хамгийн аймшигтай нь болж буй үйл явдлыг айж, сандран харж зогссон хүмүүс нэгэн хачирхалтай зүйлийн гэрч болсон нь байшингийн цонхон дээр цусаар "Авраач. Бидний буруу" гэж гэнэт бичигдсэн байна.
7
"Gettysburg" коллеж
Геттисбургийн коллеж нь 1863 онд Геттисбург гэх газарт болж байсан цуст тулааны талбар дээр баригдсан бөгөөд тухайн үедээ олон хүнээс буруу газар барилгын ажлыг эхлүүллээ хэмээн шүүмжлэлтэй хандахад хүргэж байсан юм. Учир нь дээр дурьдсанчлан уг газар өмнө нь олон хүний амь нас эрсэдсэн дайн тулаан болж байснаас гадна 1900-аад оны үед 100 хоригдлыг авчирч, цаазаар авч байсан юмсанж. Харин өнөөдөр уг коллежийн оюутнууд шөнийн цагаар айдас, жихүүдэс дунд хичээлээ хийдэг бөгөөд анги танхимуудын хаалгууд өөрсдөө онгойж, цэцгийн тавиур дээрх цэцэгнүүд хүртэл хүрээгүй байхад унадаг ажээ.
8
"Fordharm" их сургууль
"Fordham" их сургууль нь АНУ-д байдаг бөгөөд тус байшинд дарагсан сүнсний зургууд нь тун ч алдартай билээ. Энэхүү сургуульд амиа алдсан маш олон хүн байдаг төдийгүй тэдгээрийн сүнс нь сургуульд хорогдож, элдэв авир гаргадаг байна.
9
Нью-Йорк хотын их сургууль
Уг их сургуулийн 716 тоотод амьдардаг байсан хөл бөмбөгийн тамирчин Гридирон (Gridiron) нь бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан бөгөөд түүний сүнс сургуульд хоногшин үлдсэн гэж хүмүүс ярьдаг байна. Түүний үхлийн дараахан найз охин нь болох Элизабет (Elizabeth) гэх бүсгүй мөн амь насаа алдсан бөгөөд түүнийг найз залуугийнх нь сүнс алсан гэх яриа байдаг ажээ.
10
"Kenyon" коллеж
Хүмүүсийн дунд "Gates of Hell" гэх нэрээрээ алдартай болсон уг коллежийг дэлхийн хамгийн их сүнстэй, аймшигтай газар гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд коллежийн ойролцоо "Holy Spirit" гэх нэртэй сүм байдаг байжээ. Гэтэл нэгэн өдөр сүм шатаж, дотор нь байсан хүмүүс бүгд үхсэн байна. Уг хэрэг явдлаас хойш коллеж хавиар сүнснүүд шөнө оройн цагаар эргэлдэх болж, хүмүүсийг айлгадаг болсон тухай яриа хүртэл гараад амжжээ. Харин "Тамын хаалга" гэж нэрлэх болсон шалтгаан нь уг коллежид элсэн орсон оюутнуудад заавал ямар нэгэн зүйл тохиолдож, азгүйтдэгтэй холбоотой гэнэ.
Сүнс гэж үнэхээр байдаг болов уу? Та бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.