1
Таны зургийг устгах
Хосуудын хувьд нэгнийхээ зургийг утсан дээрээ байлгахыг илүүд үздэг бөгөөд цайныхаа цагаар болон санасан үедээ хааяа нэг зургийг нь гаргаж үзэхийг хүсдэгтэй холбоотой юм. Зарим хүмүүсийн хувьд гар утсаар нь дүүрэн хайртай хүнийх нь зургууд байх нь ч бий. Харин сүүлийн үед түүний гар утсан дээрх таны зургууд устаж, алга болсон юм биш биз? Шалгаж үзэхэд гэмгүй бөгөөд хэрвээ тэр таны зургуудыг гар утаснаасаа устгасан бол магадгүй хэн нэгэнд найз охинтой гэдгээ мэдэгдүүлэхийг хүсэхгүй байж ч болох талтай юм.
2
Халамжлахаа болих
Хосуудын харилцааг ган мэт бат бөх байлгаж байдаг хамгийн чухал зүйл бол мэдээж хэрэг хоёр биенээ хайрлаж, халамжлах билээ. Нэгэндээ тавих анхаарал, хайр халамж үгүй болсноор хосуудын харилцаанд ан цав үүсч, сэтгэл хөрөх хандлага ажиглагддаг нь нууц биш юм. Урьд өмнө нь танд тавьдаг байсан анхаарал халамж суларч, бүхнээс илүү зөвхөн таныг гэдэг байсан залуу өнөөдөр өөр зүйлс рүү анхаарлаа хэт их хандуулах болсон уу? Тэгвэл магадгүй та түүний хувьд өмнөх шиг ээ эрхэм чухал хүн байхаа больсон байж ч мэдэх юм шүү.
3
Амархан уурлах
Хэдэн үг хэлэх эсвэл багахаан шүүмжилсний төлөө хайрт чинь уурладаг болсон юм биш биз? Хэрвээ өмнө нь асуудалд тайван ханддаг байсан хүн нэг л өдөр амархан уурлаж, бухимддаг болсон бол тэр тантай ярилцах нь битгий хэл, аль хэдийн амар тайван байдлыг эрхэмлэх болсонтой холбоотой ажээ. Хамгийн сэтгэл өвтгөмөөр зүйл нь юу вэ гэхээр, энэ тохиолдолд тэрхүү амар тайван байдал гээд байгаа зүйл нь таниас холдох талаарх бодлууд байдаг аж.
4
Ганцаараа цагийг өнгөрөөх
Тантай уулзах өдөр нь багасч, хийх ажил нь нэмэгдэж, цаг зав гарахаараа өөрийнхөө чөлөөт цаг, хоббиндоо илүү их анхаарах болсон бол тэр аль хэдийн амьдралаа шинээр эхлэхээр төлөвлөөд эхэлчихсэн гэж ойлгож болох бөгөөд түүнд тантай хамт байхаас илүү ганцаараа байх нь амар санагддаг болсонтой холбоотой юм.
5
Сэтгэл хөдлөлөө хянахаа болих
Амьдралд тохиолдох их, бага хэмжээний асуудлуудад хүлээцтэй ханддаг байсан залуу нэг л мэдэхэд уурлаж, бухимдах нь ихэсч, ямар нэгэн зүйл болохоо байх бүрийд сэтгэл хөдлөлөө хянахаа больсон бол тэр өөрсдийнхөө харилцааг цааш үргэлжлүүлж, асуудлын учрыг хамтдаа шийдвэрлэхээс илүүтэй хурдхаг шиг цэг тавихыг хүсч байгаа гэсэн үг юм. Мэдээж хэрэг таныг хайрлах хайр сэтгэл нь хөрч, буурсан хүн ийм характер гаргана гэдгийг ухамсарлах хэрэгтэй аж.
6
Завгүй байх нь олшрох
Таны хайрт тань сүүлийн үед юм л болбол ажил ихтэй, завгүй гэх нь олширч, танд гаргадаг байсан цаг зав, сэтгэл зүрхээ хугаслах болсон бол түүнтэй сайтар ярилцаж үзэх хэрэгтэй бөгөөд асуудлын учир юунд байгааг эхлээд олж мэдсэн нь дээр юм. Гэвч энэ хорвоо дээр хүн бүр л дор бүрнээ тодорхой ажил хөдөлмөр юм уу аль эсвэл ямар нэгэн зүйл хийж байдэг билээ. Харин хэнд, хэзээ, ямар тохиолдолд хэрхэн зав гаргаж буй нь хамгийн чухал асуудал юм.
7
Хуурах
Хууралт, араар тавилт бол хосуудын харилцааг нэг мөр дуусгавар болгодог зүйл гэдэгтэй маргах хүн бараг байхгүй биз ээ. Магадгүй энэ бүхнийг уучилж, ирээдүйгээ харж амьдарч буй хүмүүс байгаа хэдий ч, сэтгэл зүрхэнд үлдсэн онцгүй дурсамжийг яаж бүрмөсөн арилгаж чадах билээ. Нэгэн үе хэзээ ч хажуунаас чинь хоодохгүй хэмээн ам өчгөө өгч байсан залуу нэг л өдөр хуурч мэхлэн, сэтгэлийг чинь шархлуулах үйлдэл хийсэн бол түүнд дахин бүү боломж олгоорой. Нэг хуурсан бол тэр дахин хуурах нь ойлгомжтой асуудал шүү дээ. Нэгэнт таниас илүү өөр хэн нэгнийг эрхэмлэсэн хүнийг хажуудаа байлгах гэсний хэрэггүй биз ээ.
8
Утаснаасаа салахаа болих
Гэртээ, гадуур гээд хаана ч явсан биеийнх нь нэг эд эрхтэн аятай гар утастайгаа өдөржингөө зууралдах болсон бол түүний гар устыг сэмхэн шалгаад үзчихэд гэмгүй бөгөөд ямар нэгэн зүйл болоогүй бол л түүнд ингэж утаснаасаа хэтэрхий хараат байх шаардлага гарахгүй шүү дээ. Тэр тусмаа шөнө оройн цагаар, гэртээ ирснийх нь дараа нөхцөл байдлыг тандаад үзээрэй. Тэр магадгүй дараагийн учралтайгаа хэдийн учирчихсан ч юм билүү.
9
Найзуудтайгаа ихэнх цагийг өнгөрөөх
Амьдралд найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг өнгөрөөх явдал байлгүй л яахав. Хосууд энэ тохиолдолд бие биенийгээ ойлгож, дэмжиж байх нь чухал байдаг. Гэвч найзуудтайгаа уулзаж, цагийг хамт өнгөрөөх явдал сүүлийн үед хэт их олширсон бол асуудлыг өөрөөр авч үзэх нь тийм ч буруу зүйл биш болов уу. Тэр танд үнэхээр л чин сэтгэлээсээ хайртай бол ажлаа тармагцаа гэр рүүгээ яарах, тэмүүлэх сэтгэл нь ажлын цаг дуусах үетэй зэрэгцэн догдолж эхлэх бөгөөд хурдрхан шиг харьж, гэр бүлийнхэнтэйгээ, хайрттайгаа байх юмсан гэж бодно. Харин гэр рүүгээ яарах сэтгэлгүй бол түүнд өөр яарах зүйл байгаа эсвэл яарах шаардлаггүй гэж бодож байгаатай холбоотой байж ч болох юм.
10
Нууцаа танд ярихаас төвөгшөөх
Хосуудын хувьд зүрх сэтгэлээ нэгтгэж, нэг хүн болж байгаа хэрэг бөгөөд хувийн орон зай гэх зүйл бага багаар хумигдахад хүрдэг нь нууц биш юм. Бие биенээсээ их, бага гэлтгүй ямар ч зүйлийг нуусны хэрэггүй бөгөөд өөрсддөө тохиолдсон зүйлээ харилцан ярилцаж, санал бодлоо солилцож байх нь хосуудын харилцааг улам л бэхжүүлдэг байна. Харин хайртай залуу тань сүүлийн үед өөрт тохиолдсон зүйлээ танд хэлэхээс илүүтэй найздаа хэлдэг болсон бол тэр таныг өөрийнх нь нөхцөл байдлыг ойлгож, сэтгэл санаагаар дэмжиж, халуун дулаан яриа өрнүүлнэ гэж бодохгүй байгаатай холбоотой гэж ойлгож болох ажээ.
11
Утсаа авахгүй байх
Хайрт чинь залгах бүрийд утсаа авахгүй, эсвэл дуудлагыг чинь тэр дор нь тасладаг болсон юм биш биз? Тэгвэл та хоёрын харилцаа адармаатай байдалд байгаа юм байна. Түүнээс гадна түүний сэтгэл зүрхэнд та урьдын адил чухал байр суурь эзлэхээ больсон бөгөөд тантай хамт төсөөлдөг байсан ирээдүйдээ эргэлзэж эхэлсэн байх нь бий.
12
Залхаж буйгаа илэрхийлэх
Хэлэх хэдэн үгсийг чинь эр хүний тайван дөлгөөн зан чанараар сонсоод өнгөрөлгүй таниас болон энэ харилцаанаасаа залхаж буйгаа илт илэрхийлдэг болсон түүнд таныг гэх сэтгэл байгаа гэдэгт эргэлзэхэд гэмгүй юм. Хосуудын харилцаанд нэг ажиглагддаг зүйл байдаг нь нэгнээсээ залхах явдал бөгөөд энэ нь хосуудын дунд бий болсон гүүрийг нураадаг сөрөг нөлөөтэй зүйл байдаг билээ. Хэрвээ харилцаагаа цааш үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол тэр хэзээ ч танд залхаж буйгаа мэдрүүлэхгүй байсан гэдгийг ойлгоорой.
13
Секс хийхээ болих
Секс бол хосуудын харилцааны хамгийн чухал хэсгүүд бөгөөд нэлээдгүй дотно харилцаатай болсон үедээ хосууд бэлгийн харилцаанд ордог нь цаг хугацаа хэн хэнийх нь зан төлөв, үзэл бодлыг таньж мэдрүүлсний дараах гаргадаг чухал шийдвэр байдаг билээ. Гэтэл хайртай залуу чинь анх таныг байнга хоргоож, сексийн харилцааг чухалчилдаг байсан хэрнээ нэг л мэдэхэд тантай секс хийх тэр их хүсэл нь алга болсон байвал гайхах хэрэггүй. Нэг бол энэ бүхэн таны түүнийг өөртөө ойртуулахаас хэт их цааргалсных байж болохоос гадна нөгөө талаасаа тэр сексээс авах таашаалаа өөр хэн нэгнээс авдаг болсон байж ч болох юм.
14
Ирээдүйгээ таньгүйгээр төсөөлөх
Үерхэл, хайр дурлал гэдэг яг л оргил өөд мацаж байгаатай адил шат шатаар ахиж, алхам алхмаар урагшилж байдаг зүйл билээ. Тэр ч үүднээсээ хосуудын хувьд харилцааныхаа дараагийн үе шатанд очихын тулд нэг шат ахих хэрэгтэй болдог. Энэ алхам бол хамгийн чухал мөчүүдийн нэг байх бөгөөд хамтдаа сайтар ярилцсаны эцэст ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй байдаг. Гэвч түүний хувьд ирээдүйгээ таньгүйгээр төлөвлөж байгаан биш биз? Энэ төрлийн залуучуудыг дотроо юу бодож байгааг таашгүй бөгөөд бие организм нь таны хажууд байгаа атлаа сэтгэл зүрх нь өөр газар байх нь бий.
15
Худал жүжиглэх
Таныг хуурч, мэхэлж байгаад баригдахдаа худал хэлж, жүжиглэж байгаа залуусыг харваас андахгүй бөгөөд тэд энэ тал дээр мэргэжлийн хүмүүс байх нь бий. Хайртай гэж гаднаа хэлдэг мөртлөө дотроо аль хэдийн өөр хэн нэгнийг хайрлаад эхэлчихсэн тэд хүний амьдралаар тоглож, хий дэмий үнэт цагийг нь үрэгчид юм. Энэ төрлийн залуус нь шоу цэнгээнд толгойгоо мэдүүлсэн байдаг бөгөөд гэр бүлээ хэвээр хадгалж үлдэхийг эрхэмлэдэг атлаа залуу насны ааг омог гэж буруу ташаа бодож, түүндээ хөл алдаж, бусадтай зугацаахыг чухалчилдаг байна.
Та үүнтэй санал нийлэх үү?