Жүжигчдийн дүрдээ орохын тулд хийсэн итгэмээргүй үйлдлүүд

Хамгийн өндөр ашиг орлоготой ажил мэргэжлүүдийн нэг ч гэлээ, жүжигчин байх тийм амар ажил биш болов уу. Учир нь үзэгчдэд киног илүү бодит мэт сэтгэгдэл төрүүлэх үүднээс зарим тохиолдолд жүжигчдээс хүний санаанд оромгүй, хачирхалтай зүйлс хийхийг найруулагч болон кино багийнхны зүгээс шаарддаг байна. Тухайн дүрийг амилуулж, хүмүүсийн толгойнд "Үнэхээр л ийм байдаг байхдаа" гэх бодлыг төрүүлэх үүднээс итгэмээргүй шаардлагуудыг биелүүлж буй жүжигчдийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөх аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, жүжигчдийг хэр тэсвэр тэвчээр, хатуужилтай болохыг мэдэж авцгаая.

Жүжигчдийн дүрдээ орохын тулд хийсэн итгэмээргүй үйлдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэтгэцийн өвчин - Жүжигчид

Багаар ажиллахын сайн талыг харуулсан кино бол яахын аргагүй найруулагч Майкл Форман (Michael Forman)-ийн "One Flew Over The Cuckoo Nest" кино билээ. Киноны дүрүүдийг үзэгчдэд илүү бодитой санагдуулахын тулд найруулагчийн зүгээс жүжигчдэд сэтгэцийн өвчтэй хүн шиг ааш авир гаргахыг шаардаж байсан гэнэ. Энэ нь мэдээж хэрэг амар зүйл биш байсан бөгөөд жүжигчид болон кино багийнхан олон өдрийн турш сэтгэцийн өвчний талаар судалсан гэдэг.

Сэтгэцийн өвчин - Жүжигчид

2 Ариун цэврийн асуудал - Hale Berry

Хэли Беррийг кино урлагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй биз ээ. Түүгээр зогсохгүй тэрээр фэнүүддээ цэвэрч, нямбай бүсгүй гэдгээрээ ихээхэн үнэлэгддэг байна. Гэвч 1991 онд Хэли Берри өөрийн өдөр тутмын амьдралдаа сахидаг ариун цэврээ нэг мөр хаяхад хүрч байжээ. Энэ нь түүний "Jungle Fever" гэх кинонд дүр бүтээх болсонтой холбоотой юмсанж. Киноны найруулагчийн зүгээс жүжигчин бүсгүйг зураг авалт дуустал усанд орох, нүүр гараа угаах зэргийг нь хориглож байсан байна. Харин тэрээр энэ бүхнийг тэсвэрлэж, дүрээ гайхалтай бүтээсэн юм.

Ариун цэврийн асуудал - Hale Berry

3 Зөв хооллолт, баллетын хичээл - Natalie Portman

Олон сая кино сонирхогчдоос эерэг сэтгэгдлийг хүлээж авсан алдарт "Black Swan" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Натали Портман дүрээ бүтээхийн тулд баллетаар хичээллэх хэрэгтэй болсон бөгөөд түүний хувьд энэ нь маш хүндрэлтэй байсан гэнэ. Зураг авалт эхлэхээс өмнө хэдэн өдрийн турш жүжигчин бүсгүй маань 5 цагийг баллетаар хичээллэж, усан сан бол фитнесс зааланд дасгал хийж өнгөрүүлдэг байжээ. Түүнээс гадна хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах шаардлага гарсан бөгөөд ингэхийн тулд нэг өдөрт дор хаяж 1200 калори шатаахыг түүнээс шаардсан байна. Харин Натали Портман энэ их хичээл зүтгэлийнхээ хүчинд өөрийн карьерынхаа анхны Оскарын шагналыг хүртсэн билээ.

Зөв хооллолт, баллетын хичээл - Natalie Portman

4 Зоримог үйлдэл - Nicolas Cage

Түүний хувьд маргах аргагүй дэлхийн кино урлагт өөрийн нэрээ дансалсан шилдэг жүжигчдийн нэг бөгөөд бүтээсэн дүр болгон нь хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин үлддэг гэлтэй. Үүний учир нь магадгүй түүний дүрээ амилуулахын тулд ямар ч саад бэрхшээл байсан өөрийн биеэр даван туулах чадвартай холбоотой биз ээ. Тухайлбал Николас Кэйж "Birdy" гэх кинонд тоглох үеэрээ хоёр ч шүдээ хугалж байсан бол "Leaving Las Vegas" киноны зураг авалтын үеэр дүрээ илүү бодит харагдуулах үүднээс эрүүл мэндээ бодолгүй, архи хүртэл хэтрүүлэн хэрэглэж байжээ. 

Зоримог үйлдэл - Nicolas Cage

5 Нойр хулжилт - Charlie Sheen

1980-аад оны үед жүжигчин Чарли Шийн төдийлөн олон нийтэд танигдаагүй байсан бөгөөд тэрээр "Ferris Bueller's Day Off" гэх кинонд анх тоглож, кино урлагийн салбарт хөл тавьж байсан нэгэн юм. Харин түүний хамгийн эхний дүр тийм ч таатай сэтгэгдэл өөрт нь төрүүлж байгаагүй бөгөөд энэ нь жүжигчин залуугийн дүрдээ орохын тулд бүхэл бүтэн 48 цагийн турш нэг ч хором унтаагүйтэй холбоотой ажээ. Цагдаагийн газар байцаагдан сууж буй залуугийн дүрийг бүтээхийн тулд 2 өдрийн турш унтаагүй түүнийг мундаг жүжигчин гэхгүй бол алдас болох биз ээ.

Нойр хулжилт - Charlie Sheen

6 Ганцааранг нь тусгаарлах - Heath Ledger

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дэлгэцийн бүтээлүүдийн нэг гэх тодотголыг зүй ёсоор хүртэх болсон "The Dark Night" кино нь 2008 онд нээлтээ хийсэн цагаасаа "Box Office"-ийг тэргүүлж, олон хүнээс сайшаал, магтаалын үг сонсож байсан юм. Харин кино сонирхогчдын зүрх сэтгэлд тодхон үлдсэн дүр нь "Batman" байгаагүй бөгөөд жүжигчин Хит Леджерийн бүтээсэн алдарт "Joker"-ийн дүр байсан ажээ. "Joker"-ийн дүр ингэж алдарших болсон шалтгаан нь жүжигчин Хит Леджерийн дүрээ гайхалтай амилуулсантай холбож тайлбарлах хүмүүс олон байдаг байна. Энэ нь ч үнэн бөгөөд кино багийнхан түүнийг зураг авалтын үеэр ганцааранг нь харанхуй өрөөнд байлгаж, сэтгэцийн өвчний талаар судлуулж байжээ. Хамгийн хачирхалтай нь жүжигчин залуу зураг авалтын зарим хэсгүүд дээр мансууруулах бодис хүртэл хэрэглэж байсан гэж ярих нь ч бий.

Ганцааранг нь тусгаарлах - Heath Ledger

7 Африк хэл - Forest Whitaker

Жүжигчин Форест Витакер "The Last King of Scotland" кинонд Угандагийн дарангуйлагч Иди Амин (Idi Amin)-ийн дүрд тоглож байсан бөгөөд түүнд тулгамдаж байсан нэг асуудал нь Африк хэл сурах явдал байжээ. Харин жүжигчин залуу асар их хичээл зүтгэл гаргасныхаа хүчинд Африк хэл сурч чадсан байна. Түүнээс гадна тэрээр 50 кг жин нэмэх шаардлагатай болж байсан ба даалгаврыг ч гэсэн 100% сайн биелүүлсэн юм.

Африк хэл -  Forest Whitaker

8 Нуруу нугасны саажилт - Daniel Day Lewis

Дэниел Дэй Льюисийг кино урлагийн салбар дахь бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчин хэмээн нэрийдэх болсон бөгөөд энэ нь түүний "My Left Foot" кинонд нуруу нугасны саажилттай залуугийн дүрийг бүтээсэнтэй холбоотой ажээ. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, тэрээр дүрээ амилуулахын тулд хоёр ч хавиргаа хугалсан бөгөөд түүнээс өөр ийм хэмжээний зориг, тэсвэр тэвчээр гаргаж байсан жүжигчин бараг л байхгүй болов уу. Хожим энэ талаар Дэниел "Үзэгчид биднийг хүндэтгэдэг. Бид ч гэсэн хариуд нь хүндэтгэж, дүрээ сайн бүтээх хэрэгтэй. Би энэ зарчмаар л ажилладаг" хэмээн дурсамжаа хуваалцаж байжээ.

Нуруу нугасны саажилт - Daniel Day Lewis

9 Бүгдийг золиослох - Adrien Brody

Олон сая хүний сэтгэлийн нарийн хөг утсыг хөндөж чадсан "The Pianist" гэх киног үзээгүй хүн гэж бараг байхгүй болов уу. Киноны гол дүрийг жүжигчин Эдрьен Броди бүтээсэн бөгөөд түүний хувьд бүхнээ алдаж буй Владислав Шпилман (Wladyslaw Szpilman)-ийн дүрийг гаргахын тулд өөрийнхөө хувийн автомашин, орон сууц, гар утас болон бусад үнэтэй зүйлсээ бүгдийг нь зарж байжээ. Түүгээр барахгүй тухайн үед үерхэж байсан найз бүсгүйгээсээ хүртэл салж байсан бөгөөд энэ нь киноны зураг авалт хийх үед томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байсан юмсанж. 

Бүгдийг золиослох - Adrien Brody

10 Таксины жолооч - Robert De Niro

Кинонд гарах экстрим хэсгүүдийг орлон тоглогчгүйгээр өөрийн биеэр хийхийг эрхэмлэдэг цөөхөн жижигчдийн нэг бол Роберт Де Ниро билээ. Тэр ч үүднээсээ нэрт жүжигчин маань "Taxi Driver" киноны Трэвис (Travis)-ийн дүрийг бүтээхийн тулд таксины жолоочийн сургалтанд сууж, амжилттай төгссөн бөгөөд дадлагжих үүднээс Нью-Йорк хотоор хэдэн өдрийн турш зорчигчдыг тээвэрлэж байсан байна. 

Таксины жолооч - Robert De Niro

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()