Эмили Ратаяковскигийн таныг шоконд оруулах 12 баримт

Үзэсгэлэн төгөлдөр загвар өмсөгч, жүжигчин Эмили Ратаяковски (Emily Ratajkovsky) нь 1991 онд мэндэлсэн бөгөөд бага байхаасаа урлагт хөл тавьж, өнөөдрийг хүртэл тасралтгүй карьераа өсгөж яваа билээ. Залуусын сэтгэлийг эзэмдэж, охидын атаархлыг төрүүлэх халуухан бүсгүйн тухай хачирхалтай баримтуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, түүний нууцлаг ертөнцөөр аялцгаая.

Эмили Ратаяковскигийн таныг шоконд оруулах 12 баримт

1 Анх 14 насандаа загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн

Үзэсгэлэнт Эмили нь 14 настай байхдаа алдарт "Ford" загварын агентлагтай гэрээ байгуулж, нэр алдарт хүрэх гараагаа эхэлж байжээ. Тэрээр удалгүй өөрийн зургаа сэтгүүлд хэвлүүлж олны анхаарлыг татаж эхэлсэн билээ. Хүн бүр түүний өхөөрдөм төрх, үзэсгэлэн гоог биширч, ирээдүйд халуухан бүсгүй болохыг зөгнөж байсан гэхэд хилсдэхгүй. 

Анх 14 насандаа загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн

2 Хамгийн анхны дүр

Тэрээр хамгийн анх хүн бүхний сайн мэдэх "iCarly" цувралд тоглож байжээ. Секс бэлэг тэмдэг гэгддэг тэрээр хүүхдийн цувралд тоглож байсан гэхээр гайхах хүмүүс олон биз. Харин тэрээр 2014 онд нээлтээ хийсэн "Gone Girl" кинонд туслах дүр бүтээж, хүмүүст жүжигчин гэх утгаараа хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тус дүр нь Эмилигийн нэр алдрыг улам бүр өндөрт өргөсөн билээ. 

Хамгийн анхны дүр

3 Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч

Жижи Хадид (Gigi Hadid) болон Кендалл Женнер (Kendall Jenner) нарын нэгэн адилаар цахим ертөнцөд идэвхтэй байдаг бөгөөд дур булаам, халуухан зургуудаа өдөр бүр шахуу оруулж, бусадтай санал бодлоо солилцох дуртай байдаг гэнэ. Олон сая залуусын нүдийг хужирлаж, зүрх сэтгэлийг эзэмдэх болсон түүний цахим хуудасны дагагчдын дийлэнх нь эрчүүд байдаг юмсанж.

Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч

4 Түүний гэр бүл

Тэрээр Англи улсын Лондон хотод мэндэлсэн бөгөөд түүний эцэг эх нь Америк хүмүүс юм. Түүний ээж нь 39, харин аав нь 45 настай байхдаа Эмилиг төрүүлсэн бөгөөд тухайн үед тэдний эцэг эх, гэр бүл болоогүй байсан юм. Бүсгүйг аав ээж нь багаас нь уран зохиол, урлагт дуртай болгож өсгөсөн төдийгүй зурагт үзэхийг хориглодог байсан аж. Түүний ээж нь профессор бөгөөд бүсгүйчүүдийн эрхийг дээдэлдэг ухаалаг нэгэн аж. Харин аав нь багш мэргэжилтэй юм байна.

Түүний гэр бүл

5 "Maroon 5" хамтлагийн клипэнд тоглосон нь...

Тэрээр алдарт "Maroon 5" хамтлагийн "Love Somebody" дууны клипэнд тоглож байсныг та мэдэх үү? Тус хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн (Adam Levine)-тай хамтарч, халуухан төрхийг бүтээдэг билээ. Харин түүний энэхүү гайхалтай төрх нь хүмүүст ихээхэн таалагдаж, шүтэн бишрэхэд хүргэсэнийг нуух юун. 

6 Их сургуулиа хаясан

Халуухан төрхийг өөрийн нэрийн хуудас болгосон тэрээр "UCLA" буюу Калифорни мужын Лос Анжелес хотын сургуульд суралцаж байсан юм. Харин удалгүй тэрээр сургуулиа орхих шийдвэр гаргасан бөгөөд энэ нь түүнийг гадуурхах явдлаас болсон гэдэг. Тэрээр сургуулиа орхин, урлагийн салбарт хүч үзэхээр шийдсэн төдийгүй түүний халуухан бие, үзэсгэлэнтэй төрх нь алдар нэрэнд хүргэсэн билээ. 

Их сургуулиа хаясан

7 Хүмүүс түүний нэрийг буруу дууддаг

Ихэнх хүмүүс түүний нэрийг Ратажковски гэж дууддаг бөгөөд энэ нь буруу болохыг загвар өмсөгч бүсгүй маань хэлсэн байна. Харин зөвөөр Ратаяковски гэж дуудах ёстой юмсанж. Энэ талаар "We Are Your Friends" киноны найруулагч Макс Жозеф (Max Joseph) хэлэхдээ "Бидний уг киноны шалгаруулалтанд 100 гаруй охид оролцсон хэдий ч, би түүнийг сонгосон. Зураг авалтын үеэр эхэндээ нэрийг нь дуудах их хэцүү байсан шүү" хэмээн хэлсэн байна.

Хүмүүс түүний нэрийг буруу дууддаг

8 "Blurred Lines" дууны клипэнд оролцон тоглосон

Тэрээр тус дууны клипэнд тоглосноор улам бүр алдаршиж, олны анхаарлыг татах болсон юм. Үзэсгэлэн гоо төрх, халуухан бие нь бүсгүйг тодорхойлох гол хүчин зүйл болж, залуу бүрийн харцыг булаах болсон билээ. 

9 Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүндэтгэдэг

Цахим хуудсуудаараа дамжуулан халуухан зургуудаа цаг ямагт шахуу оруулдаг тэрээр өөрийнхөө энэ үйлдлийг бусдыг садар самуунд огтхон ч уруу татаж байгаа хэрэг биш гэж үздэг бөгөөд эмэгтэй хүн гоо сайхнаа гайхуулах нь хэвийн, байх ёстой зүйл гэж ойлгодог байна. Тэр ч үүднээсээ түүнийг феминист үзэлтэн гэж хэлэх нь ч бий. Эмэгтэйчүүдийн эрх ашиг ихээр хөндөгдөж байгаад тэрээр эмзэглэж явдаг бөгөөд "Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, бардам байх ёстой. Түүнээс биш бусдын зугааг гаргагчид биш" гэж хэлж байсан удаатай юмсанж.

Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүндэтгэдэг

10 Амьдралаа өөрчилсөн нь...

Эмили дэлхийн алдарт "Treats" сэтгүүлд нүцгэлж зургаа авахуулснаар олонд танигдах, алдар нэрэнд хүрэх эхлэлээ амжилттай тавьсан байна. Түүний халуухан, дур булаам төрх тухайн үедээ "Treats" сэтгүүлийн уншигчдын тоог хэд дахин нэмсэн гэж ярих хүмүүс ч цөөнгүй байдаг аж.

Амьдралаа өөрчилсөн нь...

11 Тэр бол Кимийн найз

Цахим ертөнцийг шуугиулагч Ким Кардашьян (Kim Kardashian)-ийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Тэгвэл энэ цаг үеийн загварын ертөнцийн нүүр царай болсон загвар өмсөгч маань түүний дотны найзуудын нэг юм. Тэр ч үүднээсээ тэд хамтдаа цээжин биеэрээ нүцгэлэн зургаа авахуулсан бөгөөд тэдний уг зураг нэг хэсэгтэй цахим ертөнцийг шуугиулаад амжсан юм. Харин энэ талаар Эмили "Би түүнийг дэмждэг. Бас үлгэр дуурайлал авдаг" хэмээн хэлж байжээ.

Тэр бол Кимийн найз

12 Нүцгэн зургаа алдаж байсан

Тэр бол гар утсан дээрээ хамаагүй зураг авч, хадгалах хэрэггүй гэдгийг батласан олон оддын нэг бөгөөд түүний нүцгэн зургууд хулгайд алдагдаж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байжээ. 

Нүцгэн зургаа алдаж байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()