Бартаатай замд дугуйн хийг суллах уу, чангалах уу?

Жолооч бид автомашины дугуйн хийг бартаат замд багасгах эсэх тал дээр эргэлздэг. Тэгвэл үүнд тодорхой хариулт өгөхийн тулд "4WD TV"-н бартаа саадтай аяллын нэвтрүүлгийн эксперт Simon Christie-ийн өгсөн зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

Бартаатай замд дугуйн хийг суллах уу, чангалах уу?

OFFROAD аяллын EXPERT Симоны хэлснээр дугуйн хийг багасгах үндсэн 3 шалтгаан байдаг ажээ.

1

Юуны түрүүнд дугуйн хийг багасгаснаар бартаа саадтай зам дээр явах үеийн тав тухтай байдал сайжирдаг. Автомашиныхаа дугуйн хийг багасгаж явах нь овон товон, хад асгатай бартаа саадын аль дээр ч явсан хамаагүй - илүү тухтай зорчих боломжийг олгодог. Бага хийтэй дугуй пүрш амортизаторын ажиллагааг дэмжиж зорчигч нарт илүү тав тухыг мэдрүүлдэг.

2

Хоёр дахь шалтгаан нь, дугуйн хийг багасгаснаар машины газартай барьцалдах чадварыг илүү нэмэгдүүлж өгдөг бөгөөд машины дугуй газартай их талбайгаар харилцана. Өөрөөр хэлбэл илүү их резин хамер газартай харилцаж, сайн барьцалдах чадвартай болно гэсэн үг.

3

Илүү сайн газартай барьцалдах чадвар, зөөлөн явдал нь автомашины доод эд ангийг хамгаалж өгдөг.

Дугуйн хийг хэдий хэмжээгээр буулгах ёстой вэ?

- Энэ нь мэдээж хэрэг ямар гадаргуутай зам дээр явахаас бүхэлдээ хамаардаг. Хэрэв бага зэргийн овон товонтой, хол замд бага зэрэг хурдтай явах бол дугуйн хий 2.5-2.8 байх нь тохиромжтой.

- Илүү бартаа саадтай бага хурдаар явах бол хийг илүү багасгаж болно. Жишээ нь шавар, хад чулуутай 4WD явах зам дээр хийг 2.0-2.5 хооронд болгоход хангалттай.

- Харин элсэрхэг зам дээр дугуйн хийг 1.5-2.0 хүртэл багасгаснаар дугуй газартай илүү сайн харилцана. Учир нь элстэй зам нойтон, хуурай, сул, нунтаг гээд олон янз байж болдог.

Дугуйн хийг хэдий хэмжээгээр буулгах ёстой вэ?

АНХААРАХ ЗҮЙЛС:

- Дугуйн хийг багасгахдаа энгийн стандарт хий гаргагчийг ашиглах нь зүйтэй. Зориулалтын хий гаргагч нь хошууг бөглөх, гацаах зэрэг эрсдэлүүдээс сэргийлдэг. 

- Мөн дугуй хийлэгч компрессорыг машиндаа авч явж байгаарай. Ингэснээр бартаа саадтай зам дээр дугуйн хийгээ багасгаж, энгийн зам дээр гарах үедээ дугуйн хийгээ нэмэх боломжийг олгоно.

- Автомашины дугуйн хийг багасгах нь дугуйнд ямар нэгэн гэмтэл үүсгэхгүй боловч буцаад хар зам дээр гарах үедээ хийг нэмэх ёстойгоо мартаж болохгүй.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()