Үсээ хэрхэн хурдан ургуулах вэ?

Охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр арчилдаг бас тэдний хамгийн чухал зүйл бол мэдээж мөрөө давсан урт сайхан үс билээ. Охидууд маань үсээ хурдан ургуулах талаар элдэв зөвлөгөө дагаж, янз бүрийн эм бэлдмэл хэрэглэснээр зарим нь эсрэгээрээ эрүүл байсан үсийг гэмтээж, унах шалтгаан болдог байна. Ингээд охид бүсгүйчүүдийнхээ хүсэлтээр гэрийн нөхцөлд үс ургуулах маш энгийн мөртлөө үр дүнтэй аргуудын танилцуулж байна.

Үсээ хэрхэн хурдан ургуулах вэ?

1 Зөв арчилгаа

Хүний үс нэг сард хамгийн дээд талдаа 1 см ургадаг. Тиймээс нэг шөнийн дотор шууд ургачихна гэж найдахын хэрэггүй. Хамгийн гол нь хуйхандаа тэжээл өгч, үсээ зөв угаах, самнах, хатаах хэрэгтэй.

Зөв арчилгаа

2 Хайчтай найзал

Салаалсан, гэмтсэн үсны ургалт удааширдаг учраас үсээ эрүүл, урт ургуулахын тулд 2 сард нэг удаа үзүүрээс нь бага зэрэг тайруулах хэрэгтэй.

Хайчтай найзал

3 Ангижруулагчны хэрэглээ

Үсээ угаах болгондоо ангижруулагч хэрэглэж заншаарай. Энэ нь үсийг гадны нөлөөнд бохирдох, гэмтэхээс хамгаалдаг. Гэхдээ ангижруулагчаа хуйхандаа огтхон ч хүргэж болохгүй. Ингэснээр хуйхны нүхийг бөглөж, амархан тослогтох, бохирдох нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Ангижруулагчны хэрэглээ

4 Долоо хоногт нэг удаа үсний маск болон тэжээлийн тос түрхэж байх

Усан суурьтай маск болон тэжээлийн тосыг долоо хоногт нэг удаа хэрэглэж заншсанаар таны үсний өнгийг сэргээж, чийгшлийг нэмэгдүүлдэг. Тосоо түрхсэний дараа шампуниар угаах нь тос, маскны нөлөөг нэмэгдүүлдэг байна. 

Долоо хоногт нэг удаа үсний маск болон тэжээлийн тос түрхэж байх

5 Үсний ургалтыг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх

Үсний витамин болон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээрэй. Үнэхээр үр дүнтэй байдаг нь анзаарагддаг. 

Үсний ургалтыг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх

6 Үсээ самнахдаа анхаар!

Үсээ хэзээ ч битгий нойтон дээр нь самна. Үс нойтон үедээ маш эмзэг болдог. Энэ үед самнах, боох зэрэг нь гэмтэх гол шалтгаан болдог байна. Гэмтсэн үсний ургалт удаашрах нь мэдээж шүү дээ.

Үсээ самнахдаа анхаар!

7 Дэрэндээ ач холбогдол өг

Цэвэр даавуун болон торгон материалтай дэрний уут сонгоорой. Энэ нь үсний уналтыг зогсооход тусална.

Дэрэндээ ач холбогдол өг

8 Үсээ арчих хэрэггүй

Манай охид бүсгүйчүүд үсээ угаасныхаа дараа алчуураараа үрж арчих, түүнчлэн хүчтэй сэгсэрч хатаадаг. Энэ нь маш буруу юм. Нойтон үс энгийн үеийнхээсээ илүү эмзэг болдог гэж дээр дурьдсан. Тиймээс алчуураар 3-5 минут боож усыг нь шингээгээд сул тавьж өөрөөр нь хатаагаарай. 

Үсээ арчих хэрэггүй

9 Үсээ дээр боо

Үс задгай явахад хог бохирдол наалдах, цаашлаад утаа болон элдэв муухай үнэр шингэх асуудлууд үүсдэг. Тиймээс үсээ хааяа ч гэсэн дээр боож байгаарай. Ингэх нь үсний ургалтыг эрчимжүүлдэг байна.

Үсээ дээр боо

10 Үсээ хүйтэн усаар зайлж байх.

Хүйтэн усаар угаа гээгүй юм шүү. Харин угааж, ангижруулагч хэрэглэснийхээ дараа хүйтэн усаар хурдан зайлах нь үсний ургалтыг сайжруулж, үсийг гялалзуулдаг байна.

Үсээ хүйтэн усаар зайлж байх.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()