1
Цагаан цууны ашиг тус
1. Үсийг гоёмсог болгоно
Үс сайхан бол зүс сайхан гэгчээр намирсан, торгомсог үс нь ямар ч бүсгүйг үзэсгэлэн төгс болгож харагдуулдаг. Харин та сайхан үстэй болохын тулд 1 халбага цагаан цууг 2 аяга устай хольж шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ үс рүүгээ цацаж, 10 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаагаана.
2. Хумс бат бөх болгоно
Хумсаа арчилж ургуулах боловч удалгүй хугарч унах хандлагатай байдаг. Харин энэхүү асуудлыг цагаан цуу хормын төдийд шийдвэрлэж өгөх болно. Та хумсаа будахаас өмнө тал аяга цагаан цуутай усанд хумсаа 10 минут байлгаарай. Энэ нь таны хумсыг бат бөх болгох тустай юм.
3. Угаалгын өрөөг гялалзуулна
Хэдэн удаа усанд орох төдийд л ванн шарлаж, өнгөр тогтдог. Харин та үүнийг арилгах гэж хамаг цагаа гарздах хэрэггүй юм. Ердөө л 1 халбага цагаан цууг 2 аяга устай хольж шарласан хэсгүүд рүү цацаж, зөөлөн алчуураар үрж угаахад хангалттай.
4. Хивсэн дээрх толбо арилгах
Дурлаж авсан хивсэн дээрээ элдэв зүйлс асгаж толбо болгох нь гэрийн эзэгтэй нарын хувьд ертөнцийн төгсгөлтэй ижил зүйл билээ. Харин бид таныг асуудлаас ангижруулж, хивсэн дээр бий болсон элдэв төрлийн толбыг арилгах гайхалтай санааг танд дуулгая. Нэг халбага цагаан цууг 2 аяга бүлээн усанд хийж, дээрээс нь нэг халбага аяга таваг угаагч хийж, хутгана. Харин үүнийгээ порлондоо шингээж, толботой хэсгийг үрж, угаагаарай.
5. Хөлсний толбыг арилгах
Илүүдэл жинтэй эсвэл их хэмжээгээр хөлөрдөг хүмүүст тулгардаг том асуудлын нэг бол хувцсан дээр тогтсон хөлсний толбо байдаг. Үүнээс салахын тулд цагаан цуунд хөлсний толбо тогтсон хэсгийг хийж орхино. Ойролцоогоор 10 минутын дараа цамцаа угаалгын машинд хийж, бусад хувцсын адил угааж цэвэрлэнэ. Ингээд л таны хувцсанд тогтсон хөлсний толбо ор мөргүй арилах боломжтой билээ.
6. Тамхины үнэрийг гараас арилгах
Тамхи татсаны дараа гарт эхүүн эвгүй үнэр шингэдэг сөрөг талтай. Үүнээс сэргийлж, хүнд асуудлаас ангижирахын тулд танд ердөө л цагаан цуу хэрэг болох аж. Та усанд бага зэргийг цагаан цуу хийж найруулаад үүндээ гараа дүрж байлгаарай. Гарын тань эвгүй үнэр хормын төдийд л арилах бөгөөд сайхан үнэрийг бэлэглэх аж.
2
Алимны цууны ашиг тус
1. Сэвх, толбыг бүдгэсгэнэ
Алимны цуу нь нүүрний арьсыг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулж, шинэхэн цэвэрхэн төрхийг цогцлоодог байна. Та 1 халбага алимны цууг тал аяга устай хольж бэлтгэх хэрэгтэй бөгөөд үүнийгээ хөвөнд шингээж нүүрээ арчих юм. Үүний дараа 30 минутын болоод бүлээн усаар нүүрээ угаагаарай.
2. Тоник
Та алимны цууг ашиглаж тоник бэлтгэж болох юм. 1 халбага алимны цууг 2 аяга устай холих бөгөөд үүнийгээ хөвөнд шингээж нүүрээ зөөлөн арчаарай. Та орой бүр нүүрээ тус аргаар арчиснаар нүүрний pH баланс тэнцвэржиж, цусны эргэлтийг сайжруулдаг байна.
3. Шарх сорвыг арилгана
Бага зэрэг алимны цууг хөвөнд шингээж шархаа арчиснаар хурдан эдгэрч, арьсыг хэвийн байдалд оруулах нөлөөтэй.
4. Хаг арилгана
Алимны цуу нь гэдэс дотор цэвэрлэх, хаг, үсний гэмтлийг эмчлэх өндөр үйлчилгээтэй байдаг. Үүний тулд та 75 мл бүлээн усанд, 1 амны халбага алимны цуу хийгээд сайтар холих хэрэгтэй. Ингээд ойролцоогоор 30 минут орчим үсэндээ иллэг хийж, шингээсний дараа үсээ угаагаарай. Үр дүнд нь үс тань хаггүй эрүүл болох аж.
5. Шумууланд хазуулсан шархыг эдгээнэ
Шумуул, шавьж зэрэг амьтанд хазуулсан жижиг шархан дээр багахан алимны цууг түрхэснээр загатнах, улайх зэрэг шинж тэмдгүүд алга болох төдийгүй хурдан эдгэрдэг билээ.
6. Батга арилгах
Алимны цуу нь батганы эсрэг үр нөлөөтэй бөгөөд бактери устгадаг. Иймд нэг халбага алимны цууг 3 халбага цэвэр устай хольж маск болгон бэлтгээд унтахаасаа өмнө сайтар цэвэрлэсэн нүүрэндээ нимгэн түрхэнэ. 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаад арьсаа амраана. Алимны цуу нь арьсыг тань хуурайшуулах тул хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч шөнийн тос түрхээрэй.
Та бүхэндээ алимны цууг арьс арчилгаанд хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөөг хүргэе.
- Алимны цууг хэрхэвч шууд арьсандаа түрхэж болохгүй. Заавал устай хольж, хүчийг нь сулруулж хэрэглэх ёстой.
- Үүнийг нүүрэндээ түрхэхээс өмнө гарандаа түрхэж харшил өгөх эсэхийг шалгаж үзээрэй.
- Анх удаагаа алимны цууг нүүрэндээ түрхэх гэж байгаа бол эхлээд нүүрээ бүлээн усаар угаах хэрэгтэй.
- Тус бүтээгдэхүүнийг нүдэндээ оруулахаас үргэлж болгоомжилж байгаарай.