Жирэмсэн үед тохиолддог итгэмээргүй зүйлс

Хүүхэд төрүүлж ээж болно гэдэг бурхны эмэгтэй хүнд өгсөн хамгийн гайхалтай бэлэг билээ. Тэд өөрсдийгөө хорвоо ертөнцийн хамгийн азтай, аз жаргалтай нэгэнд тооцох боловч олон асуудалтай нүүр тулж, сэтгэл санаа болоод бие эрхтнээрээ зовж байдаг аж. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд энэ талаараа тэр бүр ам нээгээд байдаггүй тул бид та бүхэндээ жирэмсэн үед тохиолддог итгэмээргүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Эмэгтэй хүн бол тэсвэр тэвчээр, энэрэнгүй сэтгэлийг өөртөө агуулсан гайхамшигтай хүмүүс билээ.

Жирэмсэн үед тохиолддог итгэмээргүй  зүйлс

1 Зүү, тариа

Тариа тариулахаас айдаг хүмүүст жирэмсний сарууд маш хүнд хэцүү санагдана. Учир нь хэвлий дэх үрийнхээ төлөө сар тутам шаардлагатай амин дэмийг авч байхын тулд тариа хийлгэх хэрэгтэй болдог билээ. Үүнээс гадна цусны шинжилгээ өгч, вакцинд хамрагдах гэхчлэн байнга л зүүтэй холбогдож, өвдөлт мэдрэх хэрэг гардаг байна. 

Зүү, тариа

2 Хордлого өгөх

Жирэмсний эрт үеийн хордлого нь жирэмсний эхний гурван сарын хугацаанд дотор муухайрах бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд өглөөгүүр тод илэрч өдөр тийшээ багасдаг бол ихэнх эмэгтэйчүүдэд бүх л өдрийн турш үргэлжилдэг байна. Өглөө сэрмэгц л дотор муухайрч, хүндхэн байдал үргэлжлэх бөгөөд өлсөж байгаа боловч хоол идэж чадахгүй байх хамгийн хэцүү байдаг аж. 

Хордлого өгөх

3 Цус багадна

Жирэмсний үед цус багадах хандлагатай байдаг бөгөөд судалгаагаар эмэгтэйчүүдийн 30-40% нь цус багадалттай байдаг гэсэн тоо баримт бий. Цус багадсанаар эх, урагт үзүүлэх муу нөлөө маш их бөгөөд хүүхдэд очих эхийн цусан дахь хүчилтөрөгч болон шим тэжээл хомстох эрсдэлд хүрдэг аж. Иймд цус багадалттай жирэмсэн эхчүүдийн толгой нь өвдөж, бие нь суларч эхэлдэг байна. 

Цус багадна

4 Байнгын зовиур

Хөдлөх бүрт зовиуртай санагдаж, хаа саагүй өвдөж, хөндүүрлэж эхэлнэ. Унтах гэж зовно, нойргүйднэ, нуруугаар өвдөнө, сэтгэл санаа тогтворгүй болно гээд л жирэмсэн бүсгүйчүүд маш олон саад бэрхшээлийг даван туулж, ээж болдог юм. Магадгүй энэхүү хүнд үе нь бүсгүйчүүдийг ээж болоход нь бэлтгэж байгаа чухал үе байж ч болно. 

Байнгын зовиур

5 Амттан

Хүн бүрийн хүсэл сонирхол, жирэмсэн үедээ идэхийг хүссэн зүйлс нь өөр байдаг. Харин амттан идэхийг хүсч, цаг тутамд ямар нэгэн чихрийн өндөр агууламжтай зүйлс идэх нь ураг болон эхэд сөргөөр нөлөөлдөг аж. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг өсгөж, даралт нэмэгдүүлдэг юм. Үүнээс гадна ураг хэвлийд байхаасаа чихрийн шижин өвчтэй болохыг үгүйсгэхгүй. Эхчүүд үүнийг мэдэх боловч өөрийгөө хорино гэдэг хамгийн хэцүү байдгийг нуух юун. 

Амттан

6 Халуун ванн болон архины хор хөнөөл

Халуун ваннд сууснаар алжаал ядаргаа тайлагдаж, амар амгаланг мэдрэх боловч жирэмсэн эхчүүдэд тохиромжгүй билээ. Учир нь халуун ваннд хэвтэх болон согтууруулах ундаа уух нь биеийн халууныг хэт өсгөж, тогтвортой байдлыг алдагдуулдаг. Та үүнийг хэчнээн их хүсч байсан ч өөрийн болоод хэвлий дэх үрийнхээ эрүүл байдлыг бодолцож тэвчинэ гэдэг ганцхан эмэгтэйчүүдийн чадах зүйл юм. 

Халуун ванн болон архины хор хөнөөл

7 Бүх зүйлс яг л төмөр шиг амтагдах

Юу ч идсэн бүх зүйлс төмөр шиг амтагдана гээд төсөөл дөө. Бодоход л дотор муухайрч, толгой өвдөнө. Харин жирэмсэн эхчүүд үүнд бараг дасал болсон байдаг төдийгүй идсэн бүх зүйлс нь төмөр мэт амтагдаж, аз жаргалыг нь үгүй хийж байдаг ч тэд гомдоллож, туниж, гутардаггүй билээ.

Бүх зүйлс яг л төмөр шиг амтагдах

8 Сэтгэл санааны тавгүй байдал

Юу ч болоогүй байхад л сэтгэлээр унаж, гомдож туних нь жирэмсний үеийн гол шинж тэмдгүүдийн нэг билээ. Хүсээгүй байсан ч бухимдаж, эцэс сүүлд нь өөрийгөө ойлгоход ч бэрх болдог байна. Жирэмсэн болсноос хойш хэдэн сарын турш бүсгүй хүн маш эмзэг, амархан гомдож, гуньж гутардаг болдог бөгөөд тэдэнтэй маш зөөлөн, эвээр харьцах хэрэгтэй байдаг аж. Тэд хүссэндээ ингэж аашилж буй хэрэг биш төдийгүй цаанаасаа л тавгүйтэж эхэлдэг тул яах ч аргагүй юм.

Сэтгэл санааны тавгүй байдал

9 Хүүхэд эхийн биед хүндэрдэг

Хүн бүр хүүхэд нь эхийн уургийг шимж, биедээ боловсруулсны дараа гадагшлуулж анхны баасаа гаргаж байна гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ хүүхэд эхийн хэвлийд байхдаа ч хүндэрч байдаг төдийгүй тэдний гаргасан ялгадас нь уушгинд нь хуралдаж, төрснийх нь дараа хар ногоон өнгөтэй баас болж биеэс нь гадагшилдаг байна. 

Хүүхэд эхийн биед хүндэрдэг

10 Арьс сэвхтэнэ

Жирэмсний үед эмэгтэй хүний биед "эстроген" даавар ихэсч үсний ургалтын мөчлөгийг саатуулдаг учраас үс бараг ургадаггүй. Харин арьсны тухайд гэнэтийн цусны урсгал нь сэвх толбо зэргийг бий болгох бөгөөд энэ нь төрсний дараа бүдгэрч, алга болдог аж. Үүнээс гадна зөөлөн толигор арьс нэг ёсондоо үгүй болж, хуурайших хандлагатай болж эхэлдэг. Мөн зарим бүсгүйчүүд жирэмсний хугацаандаа нүүр будаж, арчлахгүй байхыг хичээдэг тул арьс шим тэжээл, амин дэмээр дутагдаж байдаг билээ. 

Арьс сэвхтэнэ

11 Төвөгтэй байдал

Хөлөө жийгээд тухтай суух нь хүн бүхэнд аз жаргалыг мэдрүүлж байдаг. Харин энэхүү жаргалыг амтлах эрх жирэмсэн бүсгүйчүүдэд тохиохгүй нь харамсалтай. Зогсохоор нуруу өвдөж, хөл чилнэ, суухаар бие тавгүйтэж, бухимдана. Чухам яавал биед амар хялбар тухтай байхыг олж мэдэх гэж багагүй хугацааг зарцуулж, олон зүйлсийг туршиж үздэг байна. 

Төвөгтэй байдал

12 Нойргүйдэл

Хэчнээн унтахыг хүсэх боловч зөв байрлалаа олохгүй шөнөжингөө хөрвөөх нь энгийн үзэгдэл. Сүүлдээ энэ байдал даамжирч, нойр хулжих, нойргүйдэх зэрэг өвчлөл үүсдэг юм. Харин жирэмсэн эхчүүдэд энэ нь сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй ургийн эрүүл аюулгүй байдлыг хүртэл алдагдахад хүргэдэг аж. 

Нойргүйдэл

13 Өтгөн хаталт

Жирэмсэн болон төрсний дараах үед биед явагдаж буй дааврын өөрчлөлт нь ходоод гэдэсний системийг удаашруулж, өтгөн хатах шалтгаан болдог. Хэрэв танд тус зовлон тулгараад байгаа бол өдөрт 2-3 удаа бүлээн усны ууранд суух нь үр дүн үзүүлдэг тул туршаад үзээрэй.  

Өтгөн хаталт

14 Ойр ойрхон шээс хүрнэ

Ойр ойрхон шээс хүрч, тэвчихийн аргагүй байдалд хүргэдэг. Энэ нь бүсгүйчүүдэд төвөгтэй байдлыг үүсгэдэг төдийгүй үргэлж анхаарлаа болгоомжтой байхыг шаарддаг юм. 

Ойр ойрхон шээс хүрнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()