1
Бүрж Парк (Burj Park)
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Халифагийн (Burj Khalifa) доор орших Бүрж Парк нь жуулчдад 24 цагийн турш үнэгүй үйлчилдэг тухлан сууж амрангаа гайхамшигт гэрэлт усан оргилуурыг харан суух боломжтой газар юм. Мөн тус паркт амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт, загварын шоу болдог ба зөвхөн тоглолтод ирсэн зочдод зориулсан тусгай оройн зоогоор үйлчилдэг аж.
2
Дубайн зах
Дубайн зах бол хүн бүрийн очоод байдаггүй ч ороод гарсан хүн харамсхааргүй газруудын нэг юм. Тэнд хувцас, эд зүйлс гээд эртний эдлэл хүртэл худалдаалагддаг. Мөн Дубайн зах дээр хуучин болон худалдагчидийн өөрсдийн гараар хийсэн зүйлс л зарагддагаараа онцлогтой. Мөн Дубайн захруу нэвтрэхэд үнэгүй байдаг аж.
3
Шэйкизм (Shakeism)
"Өөрчлөлтийг амсаад үз" уриатай Шэйкизм нэртэй бар нь төрөл бүрийн орцтой дэлхийн өөр хаанаас ч олдохгүй төгс амт бүхий Шейкээр үйлчилдэг аж. Орсон хүн бүр нь заавал эргэн ирдэг тус газар Дубайн төвд байрлалтай бөгөөд Дубай хотын өдрөөр хэмжигдэх хурдацтай хөгжлийг яг дэргэдээс нь харан суунгаа хамгийн амттай шэйкнээс уун цагийг хөгжилтэй мартагдашгүй өнгөрүүлэх боломжтой юм байна.
4
Дубайн шөнийн зах
Бямба гараг бүрийн өдрийн 3 цагаас оройн 9 цаг хүртэл АлБарша хүрээлэн шөнийн зах болон хувирдаг байна. Шөнийн зах дээр Абу Даби болон Дубай хотын худалдаачид өөрсдийн тарьж ургуулсан дээд зэргийн чанар бүхий жинхэнэ органик жимс ногоог худалдаалдаг аж. Мөн түүнчлэн шөнийн захад байгаа худалдаачид худалдан авагчдад эрүүл зөв хооллолт органик бүтээгдэхүүн хэрэглэх нь ямар их ач тустайг тайлбарлаж тэднийг зөв хооллолтод уриалан дууддаг байна. Органик бүтээгдэхүүнээс гадна гараас хийсэн гоё чимэглэл, гоёмсог өнгөтэй дэнлүү зэргийг худалдан авах боломжтой ба өөр хаана ч харахгүй хамгийн үзэсгэлэнтэй нар жаргах мөчийг эндээс л та харах боломжтой.
5
Кзар шөнийн клуб (Czar)
Кзар&нэртэй Орос шөнийн клуб бол эрчүүдэд хамгийн тохиромжтой газар гэнэ. Тус клубийн орос бүжигчин охид, уух зүйлс, дотоод засал зөвхөн Дубайд л зориулсан өвөрмөц тансаг юм байна. Дубайд шөнийн кулбуудээс их зүйл байх ч энэ Орос клуб бол ороод гарсан эрчүүдийн хувьд нуугдмал эрдэнэ олсонтой л ялгаагүй газар аж.
6
Кофены музей
Дубайн түүхт гудамж болох Ал Фиди-д (Al Fhidi) байрлах кофены музей нь гайхалтай амттай жинхэнэ эспрессо уух боломжтой газар юм. Уг музей хоёр давхар бөгөөд эхний давхарт кофег хэрхэн чанадаг, өөрсдийн гэсэн ямар онцлог арга ашигладаг гэх мэт илүү мэдээллийн чанартай зүйлсийг хүмүүст хүргэдэг бол хоёр давхарт та сонгосон кофегоо тухлан суун уух боломжтой кафе байдаг байна.
7
Ал Гантүүт далайн эрэг (Al Ghantoot)
Дубай болон Абу Даби-н дунд орших энэхүү далайн эрэг нь байгалийн үзэсгэлэн гоог бүрэн цогцлоосон газар юм. Газрын диваажин гэлтэй энэ далайн эрэг дээр төрөл бүрийн усанд сэлэлтийн спортуудыг жуулчдад заадаг тусгай багш нар ажилладаг бөгөөд та гайхалтай амттай оройн хоол, мөн амьд тоглолтуудыг үзэнгээ алжаалаа тайлах боломжтой газар аж.
8
Алмаз бая МоМо лоунж (Almaz by MoMO)
Арабын соёлын өвийг өөртөө шингээсэн усан тамхи буюу шийшаа татан найз нөхөдтэйгөө сууж төрөл бүрийн уруул дурлам уух зүйлсээс сонгон ууж суух боломж бүхий газар бол Эмиратын их дэлгүүр дотор байрлах Алмаз бая Момо лоунж юм. Энэ лоунж-д орж ирмэгц л дотоод засал бүх зүйл нь таныг гадаад ертөнцөөс тасруулж жинхэнэ усан тамхины онцгой таашаалыг танд мэдрүүлэх юм байна.
9
Дэ Жэм Жар ( The Jam Jar)
Зугаа цэнгэл дүүрэн, нүд халтирам гайхам Дубайн ховс мэт ертөнцөөс түрхэн зуур салж тархиа амраахад уран бүтээлч болоход Дэ Жэм Жар-ийн лоунж хамгийн тохиромжтой газар аж. Уг лоунж-д мэргэжлийн зургийн багш нар ажилладаг ба орж ирсэн хүмүүст тусалж тэдэнд хэрхэн зурах талаар зааж өөрсдийнх нь гараар цор ганц хосгүй бүтээл туурвихад нь тусалдаг байна.
10
Си Мондо лоунж ((C Mondo)
Си Мондо лоунж нь хэдийн жижигхэн ч гэлээ найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой тухтай газар аж. Намуухан хөгжим эгшиглэхээс гадна гайхалтай тансаг дотоод засал чимэглэлтэй ба чадварлаг тогоочийн амтат оройн зоог болон нэрийн коктайлээрээ үйлчилдэг юм байна.
11
Вокс задгай кино театр (Vox)
Вокс задгай кино театр үйлчлүүлэгчид дээ оддын доор өндөр барилгын дээвэр дээр асар том дэлгэцээр кино үзүүлж үйлчилдэг юм байна. Үдэш бүр уг театрт хоёр кино гардаг ба өдөр болгон ажилладаг аж. Мөн амтат итали оройн хоолоор үйлчилдэг ба хэрвээ бороо орсон тохиолдолд зуун хувь үйлчлүүлэгчийн мөнгийг эргүүлэн олгодог юм байна.
12
Бастакияа гудамж (Bastakiya)
Энэхүү эртний бяцхан гудамжийг анх Ираны торго сувдны наймаачид бий болгожээ. Энд очих нь яг л 19-р зуунд ирсэн мэт мэдрэмжийг төрүүлдэг байна. Мөн энд очсоноор Персийн соёлтой танилцах ховор завшаан олддог аж. Бастияка гудамжинд эртний эдлэл болон бэлэг дурсгалын зүйлс худалдагддагаас гадна Перс цай ,хоолыг зооглох боломжтой юм байна.
13
Баясе ресторан (Bice sky restaurant)
Хилтон зочид буудлын дээр байрлах уг ресторан бол Дубайн хамгийн гайхалтай харагдах орчинтой газар юм. Өөрийгөө онцгой зүйлээр дайлж жинхэнэ тансаг гэдэг юу болохийг мэдрэхийг хүсэгчдэд тус газар зориулагджээ. Дэлхийд ховорхон байдаг онцгой дарснууд, ур чадвараараа гайхагдсан шилдэг тогооч нарийн гайхалтай амттай Итали зоогууд энд байдаг байна.
14
Блэк Палас далайн эрэг (Black Palace)
Энд далайн эрэг олоход бага зэрэг хэцүү ч олоод очсон байхад хэзээ ч харамсахааргүй дэлхийд ховорхон байдаг үзэсгэлэн төгөлдөр далайн эрэг аж. Тэр бүр хүмүүсийн хөлд дарагдаад байдаггүй бөгөөд алтан шаргал элс хөлийн улнаас гижигдэж номин ногоон далай нүд сэтгэлийг нь баясгах төгс үзэсгэлэн гоог цогцлоосон газар юм байна.
15
Ал Мүшриф шөнийн клуб (Al Mushrif)
Жинхэнэ утгаараа зугаа цэнгэлийг мэдрэхийг хүсэгчдэд зориулсан Мушриф шөнийн клубд Лебан дуучид, амьд хөгжмийн хамтлагууд үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл дуулж хуурддаг. Халуухан охидын үзүүлбэр мөн байгаа аж. Дубайн шөнийн амьдралаар зочлохдоо заавал орж үзэх газруудын нэг Ал Мушриф шөнийн клуб юм байна.