10
Чех
Чех улсын нийслэл Праг хот нь жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг бөгөөд гарч буй гэмт хэргийн тоо нь бусад улсынхтай харьцуулахад хамаагүй бага байдаг байна. Түүнээс гадна 2009 онд Чехийн засгийн газраас авч хэрэгжүүлэх болсон "Хүний хөгжлийн бодлого" нь үр дүнгээ өгч, ард иргэдийнх нь мэдлэг боловсрол болон амжиргаа сүүлийн жилүүдэд улам сайжирсаар байгаа аж. Түүхэн дурсгалт газрууд, музей зэргийг үзэж, сонирхох боломжтой аж.
9
Австрали
Авлиг, хээл хахууль болон гэмт хэргийн тооны хувьд харьцангуй бага байхаас гадна төдий чинээ ард иргэд нь аюулгүй орчинд аж торниж, амьдрах боломжтой байдаг байна. Иргэдийнхээ эрүүл мэнд, бие организмд дээд зэргээр анхаарахаас гадна Австралийн боловсролын систем, төгсөгчдийн ажлын байрны олдоц, их, дээд сургуулиудын чанар чансаа зэрэг нь дэлхийд тэргүүлдэг аж. Түүнээс гадна нэн ховордсон ан амьтан болон онгон зэрлэг байгалийг үзэж сонирхох хүсэлтэй жуулчдын хөлд жил бүр дарагддаг гэнэ.
8
Япон
Олон зуун жилийн арвин түүхтэй Япон улсыг энэ жагсаалтанд орсон явдалд гайхаад байх хэрэггүй биз ээ. Гарч буй гэмт хэрэг болон амиа хорлолтын тоогоор дэлхийд хамгийн сүүлд бичигдэж буй цөөн хэдэн улсын нэг болох Япончууд техник технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч байр суурьтай болоод багагүй хугацаа өнгөрсөн билээ. Япон улсын өв соёл, ёс заншил, үүх түүхийг харуулсан дурсгалт газрууд олон байх бөгөөд жилд олон сая жуулчид Их наран улсыг зорьдог байна. 2010 онд "Global Peace Index"-ээс гаргасан хамгийн аюулгүй улс орнуудын 3 дугаарт бичигдэж байсан бөгөөд сүүлийн үед тохиолдох болсон байгалийн гамшигаас болж, нэлээн хэдэн байр ухарчээ.
7
Канад
Дэлхий дээрх хамгийн том газар нутагтай улс орнуудын 2 дугаарт эрэмбэлэгддэг Канад улсын хүн амын 20.6% нь гадны иргэншилтэй хүмүүс байдаг байна. Төдий чинээ Канадчуудыг хамгийн найрсаг, эелдэг зантай хүмүүс гэх нь бий. Түүнчлэн сүүлийн жилүүд дэх өвчин зовлон тусалгүй, эрүүл саруул амьдарч байгаа хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг болсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ улсад нэг ч удаагийн террорист халдлага болж байгаагүй нь сэтгэл амар амьдрах нэг том үндэс болж байгааг судлаачид хэлж байгаа юм.
6
Финланд
Ард иргэдийнхээ аж амьдралыг дэмжих тал дээр хамгийн түрүүнд засгийн газрынх нь зүгээс анхаарал хандуулдгаас гадна хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр дээдэлдэг улс орон юм. Сүүлийн жилүүд дэх ажиллаж, амьдрахад хамгийн таатай улс орнуудын жагсаалтанд тогтмол орох болсон нь үүнийг гэрчлэх биз ээ. Эелдэг, найрсаг, халуун дотно харилцаатай ард түмнээрээ алдартай Финланд улсыг зорих жуулчдын хөл тасардаггүй гэнэ.
5
Швейцарь
Дэлхийн диваажин гэгддэг Швейцарь улс нь нийт 26 мужаас бүрддэг бөгөөд муж бүр нь өөр өөрийн гэсэн захиргаа, хууль дүрэмтэй байдаг байна. Хэдийгээр хэрэг зөрчил барагтай бол гардаггүй ч гэлээ, засгийн газраас нь хүн амины хэрэг, гэмт халдлага болохоос байнга урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангаж өгдөг байна. Түүнээс гадна Швейцарь улс нь банкны үйлчилгээ, тээвэр, аялал жуулчлал, амтат шоколад, сайн чанарын бугуйн цагны үйлдвэрлэл зэргээрээ дэлхийд алдартай билээ.
4
Шинэ Зеланд
Кино дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "The Lord of the Rings" киноны зураг авалтыг Шинэ Зеланд улсад хийж байсан бөгөөд эвдэгдэж, хөндөгдөөгүй онгон байгалтайгаараа алдартай улс орон юм. Чанга хууль дүрэм хэрэгждэг учраас энэ улсын ард иргэд ямар нэгэн хэрэг зөрчил гаргадаггүй байна. Мөн сүүлийн жилүүдэд Шинэ Зеланд улсыг зорих жуулчдын тоо өмнө жилүүдийнхээс ихсэх болжээ.
3
Австри
"The Land of Music" буюу "Хөгжмийн эх орон" гэх хочтой Австричууд нь хөгжмийн салбарт олон алдартнуудыг төрөн гаргасан бөгөөд ажлын байр хамгийн элбэг олддог улс орнуудын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Түүнчлэн нийслэл хот болох Вень нь үүх түүх ихтэй, соёлын үнэт дурсгалууд олонтой газар гэдгээрээ жуулчдыг маш ихээр татдаг гэнэ.
2
Дани
Дани улсын хувьд дан ганц өөрсдийн ард иргэдээс гадна жуулчдын аюулгүй байдалд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд энэ ч үүднээсээ жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг юм. 2012 онд жуулчдын дунд явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай, тайван амгалан улсаар Дани тодорч байсан байна. Залуусыг дэмжих тал дээр засгийн газраас маш ихээр анхаарахаас гадна нэг өдрийн авч буй цалингийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг гэсэн судалгаа байдаг юмсанж. Сонирхуулж хэлэхэд Дани улсад нийт 400 гаруй жижиг хэмжээний арлууд байдаг байна.
1
Исланд
Сая хүрэхгүй хүн амтай Исланд улс нь энэ жагсаалтыг итгэл төгс тэргүүлсэн бөгөөд гарч буй гэмт хэрэг, амиа хорлолт болон амь насаа алдаж буй хүмүүсийн тоогоор дэлхийн хамгийн сүүлд бичигдэж байгаа гэсэн үг юм. Түүнээс гадна жил бүр олон сая жуулчид Исланд улсыг зорьж, байгалийн сайхныг нүдээр үзэж, мэлмий юугаа баягсгахыг эрхэмлэдэг байна.
Санал нэг байна уу?