Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Токиогийн Диснейлэндэд 20 нас хүрч буй Япон охид насанд хүрсэн баяраа тэмдэглэдэг байна. Энэ нь Японы уламжлалт “Насанд хүрсэн”-ий баяр бөгөөд 1948 оноос хойш 1-р сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Даваа гаригт тэмдэглэсээр иржээ. Эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэдэг албан ёсны баярыг нь засгийн газар зохион байгуулдаг бөгөөд энэ тохиолдолд охиндоо, дүүдээ насанд хүрсэнд нь баяр хүргэж үг хэлэх боломж ч олддог байна. Үүний дараа шинэхэн насанд хүрэгчид гэр бүлийнхэнтэйгээ хамт сүм рүү явдаг гэнэ. Сүмд очин мөргөл үйлдсэний дараа харин найзуудтайгаа зугаалж болдог аж.