1
Эрхий хуруу болон долоовор хурууны дунд дарах
Уг цэг дээр дарснаар толгой өвдөх, шүд өвдөх, хүзүүний болон мөрний зовиур зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг байна. Түүнээс гадна шарталтанд сайн нөлөөтэй ажээ. Уг хонхорхой дээр дарж, 5-10 секунд хэртэй байлгах хэрэгтэй бөгөөд энэ үед амьсгаагаа сайн авч, гаргаарай.
2
Нүднийхээ голд дарах
Толгой өвдсөн үед нүднийхээ голд хуруугаараа дарах нь тохиромжтой бөгөөд ингэснээр өвчнийг намдаадаг байна. Түүнээс гадна хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах, ходоодны шархлаа үүсэх, нойр хулжих, ядрах болон нүд өвдөх үед энэ аргыг хэрэглэвэл таны төсөөлж байснаас ч илүү үр дүнг үзүүлэх аж. Нэг удаа дарахдаа ойролцоогоор 1 минут хэртэй хуруугаа байлгах хэрэгтэй бөгөөд энэ үедээ нүдээ удаан аньж, нээгээрэй.
3
Нүдний ухархай дээр дарах
Стресс болон тархи, толгойгоо хэт дааруулснаас болж толгой өвдөх үе амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог билээ. Тэгвэл энэ үед нүднийхээ ухархай дээр хоёр гарын эрхий хуруугаар 1 минут хэртэй сайтар дарж өгөх хэрэгтэй юмсанж. Харин та энэ үедээ амьсгаагаа авч, эргээд гаргах ёстой гэдгийг бүү мартаарай.
4
Өлмий дээр дарах
Тархиар хатгах, толгой өвдөх, нүд өвдөх, шартах, биеэр юм туурах, үе мөч өвдөх зэрэгт энэхүү аргыг хэрэглэх нь үр дүнтэйгээс гадна тохиромжтой байдаг байна. Үүний тулд хөлийнхөө өлмий дээр буюу хөлийн дунд хуруунаас доош ойролцоогоор 1 см хэртэй газар хоёр гарын эрхий хуруугаар 2-3 удаа нар зөв тойруулан эллэг хийж өгөх хэрэгтэй юм.
5
Хөлийн чигчий хурууны доор дарах
Ингэснээр мөрний зовиур, үе мөч, ууц нурууны өвчлөлийн үед ач тустай бөгөөд толгой болон нүд өвдөхөөс урьдчилан сэргийлж байна. Дээр дурдсанчлан хөлийнхөө чигчий хурууны доор гарынхаа эрхий хуруугаар дарж өгөх бөгөөд ойролцоогоор 1 минут дарсан чигээрээ эллэг хийх хэрэгтэй. Харин үүний дараа нөгөө хөлөндөө зөрүүлж, хийгээрэй.
6
Хүзүүний хонхорхой дээр дарах
Стрессээс үүдэлтэй тархиар хатгаж өвдөх, чих болон нүд хөндүүрлэж өвдөх болон хамарнаас цус гарах зэрэгт уг аргыг туршаад үзээрэй. Нэг удаа хүзүүнийхээ хонхорхой дээр дарахдаа ойролцоогоор 2-3 минут байлгаарай.
7
Хамрын хонхорхой дээр дарах
Толгой өвдөх, нүд аргаж өвдөх, хамар битүүрэх үед хамрын хонхорхой дээр дарах хэрэгтэй бөгөөд ингэснээр дээр дурьдсан зовиуруудыг намдаахаас гадна батгаших, арьс өвчлөхөөс сэргийлдэг байна.
8
Мөрөн дээр дарах
Мөр өвдөх, толгой хатгаж өвдөх болон ядралтаас болж хэт их хуянтах үед хүзүүнээсээ 2.5-5см доош хоёр гарынхаа аль боломжтой хуруугаараа дарж өгөх хэрэгтэй бөгөөд 4-5 секунд хэртэй байлгана. Хэдэн секунд өнгөрсний дараа дахин давтаарай.
9
Хүзүүний доод хэсэг дээр дарах
Толгой өвдөх, бухимдах, хүзүү зовиурлах, нүд өвдөх зэрэгт уг цэг дээр дарах хэрэгтэй ажээ. Ингэснээр бамбай булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Харин ингэж дарах үедээ амьсгаагаа сайтар авч, гаргаарай.
10
Хүзүүний дээд хэсэгт дарах
Сэтгэл санаагаар унах, хүзүү болон толгой орчмоор хөндүүрлэж өвдөх үед уг арга нь сайнаар нөлөөлдөг байна. Үүнээс гадна дархлааг сайжруулдаг ач тустай аж. Өдөрт хэд хэдэн удаа хийхэд тохиромжтой бөгөөд хоёр гарынхаа эрхий хуруугаар сайтар дарж, 1 минут хэртэй байлгаарай.
Эм уулгүй биеийн зовиурыг намдаах өөр аргуудыг та мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.