10
Нугас
Өнөөдөр дэлхий дээр олон төрлийн нугас байгаа бөгөөд үүнийг эрдэмтэд судалж байгаа аж. Харин судалгааны явцад нугас гэдэг амьтан ямар ухаалаг болохыг олж тогтоожээ. Нугас нь байгалаас заяасан зөв совинтой амьтан бөгөөд зулзагануудад нь ямар нэгэн байдлаар аюул учирч болзошгүй нөхцөл байдлыг урьдаас таамаглаж мэддэг гэнэ. Энэ төрөлхийн зан чанарыг нь зарим тохиолдолд хүний үр хүүхдээ гэх сэтгэлтэй харьцуулах нь бий.
9
Харх
Харх нь хурдан хөдөлгөөнтэй, аливаа орчинд тэсвэртэйгээс гадна маш ухаалаг амьтан байдаг байна. Үүний нотолгоо нь эрдэмтэд ямар нэгэн эм бэлдмэл, антибиотик гаргаж авахдаа эхлээд харх дээр туршиж, эерэг үр дүн гарвал дараа нь хүмүүст хэрэглэдэг билээ. Мөн туршилтын явцад тэд хооронд нь хольсон зургуудыг зөв эвлүүлж, төрөл бүрийн хэлбэртэй дүрсүүдийг харгалзах нүхэнд нь хийж байсан байна.
8
Зөгий
Эрдэмтдийн судалж, тогтоосноор зөгий нь төрөлхийн мэдрэмж сайтай амьтан бөгөөд хүмүүс төдийлөн анзаардаггүй болохоос биш олон янзаар дүнгэнэдэг байна. Энэ нь аюул ойртон ирэхэд, цэцгэн дээр суухад, үүрнээсээ гарч явахад зэргээр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Тэр ч бүү хэл дээш доош болон нисэх нь бусад зөгийнүүддээ аюул ойртож байгааг сануулж буй илэрхийлэл гэнэ.
7
Заан
Дэлхий дээрх хамгийн том биетэй амьтан болох заануудыг ухаалаг болохыг батлах хамгийн энгийн жишээ бол тэд олон сая үзэгчдийг баясгаж, циркийн үзүүлбэр үзүүлдэг явдал билээ. Хүний хэлж, зааж өгсөн зүйлийг ойлгож, сурна гэдэг ухаантайгийн шинж гэдэгтэй маргахгүй биз ээ. Түүнээс гадна хамгийн гайхалтай нь заанууд гэр бүлийн гишүүнээ үхвэл мод болон модны мөчрөөр хучиж, үлдээдэг бөгөөд хүмүүсээс дутахгүй гашууддаг байна.
6
Хэрэм
Жижигхэн биендээ баймгүй цовоо сэргэлэн, хэрсүү, ухаалаг амьтан бол хэрэм юм. Тэдний энэ чадвар хоол хүнсээ эрж, хайх болон махчин амьтдаас зугтаахад нь хэрэг болдог байна. Түүнчлэн тэд хоол хүнс хайж явах үедээ өөрсдийнхөө таньж, мэдэх тэмдэглэгээнүүдийг үлдээж явдаг бөгөөд энэ нь бусаддаа аюул байгаа эсэх, хаанаас хоол хайж болох зэргийг хэлж өгч байгаа хэрэг аж. Мөн хэрэм нь хамгийн хурдан хөдөлгөөнтэй амьтдын нэг бөгөөд эмэгчин хэрэм жилд 2 удаа зулзагалах чадвартай.
38-39 хоног хээлээ тээж нэг удаад 3-4 зулзага, заримдаа 6 гарна. Зулзага төрөхдөө 10-15 гр жинтэй, нүд нь аниастай төрөх ба эх нь ганцаар асарч тэжээдэг. 21 хоноод бие нь үсээр бүрхэгдэн, нүдээ нээж дуу чимээ сонсож эхэлдэг аж. 42 хоноод шүд нь ургаж гүйцнэ. Энэ үеэс хатуу зүйлс идэж чадах ба үүрнээсээ гаран идэш тэжээл хайдаг байна. Гэсэн ч зулзаган хэрэмнүүд 8-10 долоо хонотол хөхөө хөхсөөр байдаг.
5
Гахай
Хамгийн залхуу гэх тодотголтой амьтан бол яахын аргагүй гахай билээ. Гэвч эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаагаар гахай нь харагдаж байгаа шиг ээ залхуу хойрог амьтан биш гэнэ. Тэд гахайны иддэг хоолыг өөр хоолнуудын хамт хэсэг газруудад нууж тавихад төвөггүй олж байснаас гадна хашаанаас нь нэлээн хол аваачиж тавихад өөрийнхөө оромжийг тэр дорхноо олоод ирсэн байна.
4
Үхэр
Магадгүй хүн бүрээс хамгийн тэнэг амьтныг нэрлэ гэвэл ихэнх хүмүүс үхэр гэж хариулж болох юм. Гэвч тэдэн шиг тэсвэр тэвчээртэй амьтан тун ховор байдаг аж. Хоол хүнсээ эрж, олох хүртлээ хэдэн зуун км газрыг ч туулах чадвартай болохыг эрдэмтэд нотолсон байна.
3
Загас
Загас бол зөн совингоороо өөрийгөө аюул, эрсдлээс хамгаалж чаддаг амьтан юм. Түүнээс гадна загасчдын ус руу хаясан торноос зарим тохиолдолд хэрхэн мултрах аргаа олж, амьд үлдэж чаддаг байна.
2
Дельфин
Хүмүүст инээд, баяр хөөр бэлэглэгч дельфинүүд яахын аргагүй хамгийн өхөөрдөм амьтад бөгөөд төдий чинээ хүүхэд багачууд энэ амьтанд хайртай, дуртай байх нь бий. Эрдэмтдийн судалж тогтоосноор дельфин нь дэлхий дээрх бусад хөхтөн амьтнуудаас тархины хэмжээ болон хөгжлөөрөө хамаагүй илүү байдаг гэнэ. Тийм ч учраас хүмүүстэй амархан ойлголцож, хэлж, зааж өгсөн зүйлсийг нь төвөггүй сурдаг ажээ.
1
Сармагчин
Сармагчин яагаад энэ жагсаалтын нэгдүгээрт орсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Учир нь хүн төрөлхтөн үүсч, бий болоход нөлөөлсөн хэд хэдэн чухал шалтгаанууд байдгаас сармагчингууд түүхэн он цаг хугацааны эрхээр хөгжиж, байгал, цаг уурын нөхцлийг даган хүн болж өөрчлөгдсөн гэх онол үнэнд хамгийн ойр болохыг олон хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг билээ. Түүнээс гадна тэд төрөлхийн тулгамдаж буй асуудлуудыг төвөггүй шийдвэрлэж чаддагаас гадна гэр бүлийн гишүүн нь өөд болвол хүмүүсийн адил гашууддаг байна.
Таны хувьд өөр ямар ухаалаг амьтад байж болох вэ?