15
Скотт Дисик (Scott Disick) - 15.000 доллар
Өөрийгөө "Lord of Instagram" буюу "Инстаграмын эзэн" хэмээн нэрийддэг тэрээр нэг өдөрт Инстаграмдаа хэдхэн зураг оруулсны төлөө 15.000 долларын ашиг орлого олдог байна. Нэг жишээ дурдахад, Скотт өглөөний 04:00 цагийн үед "Bootea" уух гэж байгаа зургаа Инстаграмдаа хийхэд тэр даруйдаа хэдэн мянган хүний хандалт авч, дансанд нь олон мянган доллар орж байжээ.
14
Канди Бурусс (Kandi Buruss) - 20.000 доллар
Инстаграмдаа 3.9 сая дагагчтай түүнийг "Жинхэнэ гэрийн эзэгтэй" гэж цахим ертөнцийн хэрэглэгчид хочилдог бөгөөд энэ нь түүний 2009 онд "The Real Housewives of Atlanta" шоунд оролцож байсантай нь холбоотой аж. Канди инстаграмдаа гоёл чимэглэл болон үнэтэй брэндүүд сурталчилж, хэдэн зураг хийхэд дунджаар 20.000 долларын ашиг орлого олдог аж.
13
Чиара Феррагни (Chiara Ferragni) - 25.000 доллар
Тэрээр оюутан байхдаа "The Blonde Salad" хэмээх нэртэй блог ажиллуулдаг байсан бөгөөд оруулсан мэдээнийхээ хандалтаас шалтгаалж, 10 доллар авдаг байжээ. Харин өнөөдөр түүний хувьд Инстаграм хуудсаараа олон мянган долларын ашиг олдог бөгөөд аль хэдийн 7 сая дагагчтай болсон байна.
12
Керри Вашингтон (Kerry Washington) - 50.000 доллар
Телевизийн салбараас олж буй ашиг орлогоороо 20 дугаар байранд жагсаж буй түүний инстаграмыг нийт 3 сая хүн дагадаг аж. Керри инстаграмаараа дамжуулан олон ангит цуврал кинонуудыг гаргадаг "Netflix" компаний сурталчилгааг олон нийтэд хүргэдэг бөгөөд үүнийхээ хариуд багагүй мөнгийг дансандаа хийлгэдэг байна.
11
Мэдди Зиглер (Maddie Ziegler) - 50.000 доллар
"Clean & Clear", "Capezio", "Betsey Johnson" зэрэг брэндүүдийг Инстаграм хуудсаараа дамжуулан сурталчилдаг тэрээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүртэй нэгэн бөгөөд түүнийг нь "Maddie Style" хэмээн нэрлэдэг байна. Сонирхуулж хэлэхэд Мэдди Зиглер нь "So You Think You Can Dance?" гэх нэртэй телевизийн шоуны шүүгчээр ажиллаж байсан нэгэн юм. Та бүхэн түүнийг дуучин Сиагийн "Сhandelier" дууны клипэнд тоглосноор нь сайн мэдэх болов уу.
10
Анна Кендрик (Anna Kendrick) - 100.000 доллар
Инстаграм хуудсаараа дамжуулан "Netflix" компанийн зар сурталчилгааг сурталчилж, олон нийтэд хүргэдэг тэрээр ердөө нэг л зураг оруулахад 100.000 доллар авдаг гэнэ. 9.3 сая дагагчтай бүсгүйд хамтран ажиллаж буй компаниуд энэ хэмжээний мөнгийг өгөхөд асуудалгүй гэж үздэг бололтой.
9
Бекхэмийн гэр бүлийнхэн (Beckhams) - 150.000-200.000 доллар
Дэлхийн алдарт хөл бөмбөгчин болох Дэвид Бекхэм (David Beckham) болон түүний гэр бүлийнхний талаар мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Нийт 771 сая долларын хөрөнгөтэй энэ гэр бүл Инстаграм идэвхтэй ашигладаг бөгөөд өрхийн тэргүүн Дэвид Бекхэм гэхэд л Инстаграмдаа 8.7 сая дагагчтай бол түүний эхнэр болох нэрт дуучин Викториа Бекхэм (Victoria Beckham)-ийн хувьд 12.8 сая дагагчтай аж. Тэр ч үүднээ тэдний гэр бүлийнхнээр дамжуулан бизнесээ улам өргөжүүлэх хүсэлтэй компаниуд олон байдаг байна.
8
Миранда Керр (Miranda Kerr) - 250.000 доллар
Олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдэгч Австралийн загвар өмсөгч Миранда Керр нь нийт 38 сая долларын хөрөнгөтэй бөгөөд тэрээр аль хэдийн нэг хүүхдийн ээж болоод амжсан нэгэн билээ. "Snapchat"ийг үүсгэн байгуулагч Эван Спигел (Evan Spiegel)-тэй гэр бүл болж, дэр нэгтгэсэн тэрээр "Kora Organics" болон "Papillionaire Bicycles" компаниудын бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн сурталчилдаг байна.
7
Дэн Билзериан (Dan Bilzerian) - 250.000 доллар
35 настай тэрээр дэлхийд нэр алдраа түгээсэн шилдэг покерчин бөгөөд Инстаграмд халуухан охидын хамт авахуулсан зургууд нь олон сая хүний хандалт авдаг байна. Тиймээс түүний инстаграм хуудсыг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй хүмүүс олон байдаг аж. Сонирхуулж хэлэхэд, реппэр Дрэйк (Drake) түүний сайн найзуудын нэг гэнэ.
6
Кара Делевинь (Cara Delevingne) - 250.000 доллар
34 сая дагагчтай тэрээр Инстаграмыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг бөгөөд энэ нь түүнд асар их нэр хүнд болон хэмжээлшгүй их мөнгө олох боломжийг олгодог аж. 2015 оны байдлаар ашиг орлого өндөртэй ажилладаг загвар өмсөгчдийн 7 дугаар байрт жагсаж байсан тэрээр "Burberry", "Mulberry", "Dolce&Gabana", "Jason Wu", "Tag Heuer" болон "Rimmel" зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг байна.
5
Жижи Хадид (Gigi Hadid) - 250.000 доллар
Дэлхийн өсөх ирээдүйтэй загвар өмсөгчдийн нэг болох Жижи Хадидын нэр алдар сүүлийн үед цахим ертөнцөд жинхэнэ утгаараа мандан бадрах болсон билээ. Дөнгөж 21 настай түүнийг асар их ирээдүй хүлээж байгаа гэж олон хүн үздэг бөгөөд Инстаграм хуудсандаа нийт 24 сая дагагчтай гэнэ. "Victoria's Secret", "Anna Dello Russo", "Tommy Hilfiger", "Amazon", "Reebok" зэрэг компаниуд түүнтэй хамтран ажилладаг юмсанж.
4
Рианна (Rihanna) - 500.000 доллар
Олон гайхалтай дуугаараа сонсогчдынхоо сонорыг мялааж байдаг түүнийг "Queen of Charts" буюу "Чартуудын хатан хаан" хэмээн нэрлэх нь ч бий. Дэлхийн томоохон корпорациудын нэг болох Самсунг (Samsung) дуучин бүсгүйтэй 25 сая долларын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан болохыг "New York Post"-ийн зүгээс мэдээллэсэн юм. Түүнээс гадна Рианна энэ жилээс Инстаграм хуудсаараа дамжуулан спортын бэлэн хувцас, хэрэгсэл үйлдвэрлэгч "Puma" брэндтэй хамтран ажиллахаар болсон билээ.
3
Селена Гомез (Selena Gomez) - 550.000 доллар
Одоогоос хэдэн сарын өмнө дуучин бүсгүй энэхүү зургийг Инстаграм хуудсандаа хийж, дэлхийн алдарт Кока Кола брэндтэй хамтран ажиллахаар болсноо мэдэгдсэн юм. Уг зургийг хийгээд төд удалгүй 5.8 сая хүнд таалагдаж, 500 гаруй мянган хүн сэтгэгдэл бичжээ. 24 настай Селенагийн инстаграм хуудсыг өнөөдрийн байдлаар нийт 102 сая хүн дагадаг байна.
2
Кевин Харт (Kevin Hart) - 1 сая доллар
Холливуудын инээдмийн төрөл жанрийн шилдэг жүжигчин болох тэрээр цахим ертөнцөд идэвхтэй байдаг нэгэн бөгөөд хэдхэн зураг хийгээд 1 сая долларыг халаасалдаг гэнэ. Кевин Харт ихэвчлэн кино студиудтэй хамтран ажилладаг аж.
1
Кардашиан (Kardashian)-ийн гэр бүлийнхэн - 1 сая доллар
Цахим ертөнцийг жинхэнэ утгаар нь шуугиулагчид болох Кардашианий гэр бүлийхнийг мэдэхгүй, өмнө сонсож байгаагүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэдний хийж буй үйлдэл бүрийг ажиглаж, алхам бүрийг нь хянаж байдаг папараццичдын бүхэл бүтэн баг ажилладаг гэхээр хэр зэрэг алдартай хүмүүс болох нь харагдаж байгаа юм. Ким, Кортни, Хлое, Кендалл, Кайлигийн Инстаграм дахь нийт дагагчдын тоо 345.6 сая хүн бөгөөд ямар нэгэн компани болон брэнд сурталчилж, зураг оруулсныхаа төлөө дунджаар 250.000-1.000.000 долларын ашиг олдог байна.