“Microsoft”-ийн шуугиан тарьж буй шинэ бүтээлүүд

Бид та бүхэндээ “Microsoft” компанийн хийж байгаа болон хэдийн хэрэглэгчдийн гарт хүрсэн шинэ үеийн 9 дэвшилтэт технологиудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр загварууд нь өмнөх хувилбаруудаасаа хамаагүй сайжирч, шинэчлэгдсэн бөгөөд илүү "ухаалаг" түвшинд иржээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

“Microsoft”-ийн шуугиан тарьж буй шинэ бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Windows 10"

Тус үйлдлийн системийг 3D технологитой хослуулан бүтээсэн бөгөөд энгийн компьютер дээр ч ашиглах боломжтой юм. Өмнөх загваруудаа бодвол илүү боловсронгуй болсон бөгөөд хэрэглэгчдэд ч мөн таалагдаж байгаа аж.

"Windows 10"

2 3D технологи

Бидний өргөнөөр ашигладаг "Paint" програмыг илүү боловсронгуй болгож, 3 хэмжээсээр зурах боломжийг олгож байна.

3D технологи

3 Бодитоор зураг авах

3 хэмжээст камерийг илүү боловсронгуй болгож, ямарваа биетийг бодит мэт зургийг нь авах боломжтой юм. Мөн авсан зургаа "Paint 3D" програм руу хөрвүүлэх боломжтой байна.

Бодитоор зураг авах

4 3D хэмжээсийг бодитоор мэдрэх

Ямарваа тавилга, шинэ бүтээлийг 3 хэмжээс рүү хувиргаж, бодит орчинд хэрхэн харагдахыг харах боломжтой юм. Иймд хүмүүс заавал дэлгүүр хэсэх, гэртээ зохицох эсэхд эргэлзэх шаардлагагүй болох билээ.

3D хэмжээсийг бодитоор мэдрэх

5 Аялалд явах мэдрэмжийг авах

Очихыг хүссэн орчин, газартаа биеэр очсон мэт сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд, харах, сонсох мэдрэхүйгээр дамжуулан түүнийг ашиглах боломжтой.

Аялалд явах мэдрэмжийг авах

6 Илүү ухаалаг чихэвч

Сонсож буй зүйлээ харах боломжтой тус чихэвч нь 299 доллораас 1000 долларын хооронд худалдаалагдах юм байна.

Илүү ухаалаг чихэвч

7 Илүү бодит мэдрэмжийг тоглоомоос авна

Тоглоом тоглонгоо түүндээ илүү бодитоор уусч, яг л тухайн орчиндоо очсон, даалгавар биелүүлж байгаа мэт сэтгэгдлийг авах юм. Тоглоом сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байна.

Илүү бодит мэдрэмжийг тоглоомоос авна

8 "Microsoft Surface Book i7"

Энэхүү нөөтбүүк нь график, дүрс, нягтралын хувьд маш сайн бөгөөд цэнэгээ барих чадвар нь илүү удаан болжээ.

"Microsoft Surface Book i7"

9 Суурин компьютерийн шинэ үе

Яг л "iMac" мэт суурин компьютерийн шинэ үе нь залуусын дунд эрэлттэй байна. Үнийн хувьд 2999 доллараар худалдаалах юм байна.

10 Голограмын шил

Энэхүү ухаалаг шил нь өөртөө CPU, GPU, болон голограмын процессортой юм. Бүхий л ухаалаг утас, компьютертэй холбогддог бөгөөд өөрийн санах ойг, тухайн төхөөрөмж рүү хуулдаг байна. Бичлэг хийх, зураг авах, байршил тогтоох, интернэтэд холбогдох мөн өөр олон шинэ программыг дэмжиж ажилладаг аж. Энэ нь хэрэглэгчийг яг л төсөөлөн буй ертөнцдөө бодит орчинд ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлэх юм. Одоогоор худалдаанд гараагүй байна. 

Голограмын шил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()