1
Зөгийн бал, лимон, элсэн чихэр
Зөгийн бал нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнтэй. Арьсны нүхжилтийг мэдэгдэхүйц багасгаж, царайг гэрэлтсэн тунгалаг болгодог юм. Үүний тулд цэвэр зөгийн балыг батгатай, асуудалтай хэсэг дээрээ нимгэн жигд түрхэж 5 минут байлгаад нүүрээ угаахад арьс үнэхээр гэрэлтсэн өнгөлөг болдог. Мөн нимбэгийг дундуур нь зүсэж, дээр нь багахан зөгийн балыг түрхэж, батгатай хэсгээ тойрог хэлбэрээр иллэг хийж болох юм. 7 хоногт 1 удаа хэрэгжүүлэхэд хар батга мэдэгдэхүйц багасах болно.
2
Вазелин болон гялгар уут
Халуун бүлээн усаар нүүрээ угаасны дараа вазелиныг хамар болон, хар батгатай хэсгүүдээрээ нимгэн жигд түрхэнэ. Ингээд гялгар уутаар бигнэж, халуун бүлээн алчуураар нүүрээ жин тавина. Ойролцоогоор 20 минут байлгасны дараа нүүрээ бүлээн усаар дахин угаагаарай. Арьсны нүх сүв нээгдсэн байх бөгөөд та хар батга сугалах маскыг тавих юм. Энэхүү аргыг сард 2 удаа хэрэглэх нь зохимжтой.
3
Нүүрсэн эм, ногоон шавран маск
1-2 цайны халбага нүүрсэн эмийг, 1 цайны халбага ногоон шавран масктай хольж хутгана. Бэлтгэсэн зуурмагаа асуудалтай хэсгүүдээрээ жигд нимгэхэн түрхэж өгөөрэй. Ингээд 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.
4
Овъёос, зөгийн бал, тараг, оливийн тос
1/4 аяга овъёосон дээр, 2 цайны халбага тараг хийж, дахин 2 халбага зөгийн балыг нэмж өгнө. Үүнийгээ холигчид хийж сайтар нунтаглаад, нүүрэндээ түрхэж 1-2 минут тойрог хэлбэрээр иллэг хийснийхээ дараа бүлээн усаар угаараарай. Энэхүү аргыг 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлэхэд тохиромжтой.
5
Шанцай болон овъёосны гурил
Овъёос нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, бохирдож бөглөрсөн нүхийг нээдэг. Түүнчлэн үүнд агуулагдах алкалин нь арьсан дахь батга үүсгэгч бактерийг устгадаг байна. Үүнийг бэлтгэхдээ, шанцай болон овъёосыг холигчинд хийж, зуурмаг болгосны дараа батгатай хэсэг дээрээ түрхэж, 3-5 минут орчим иллэг хийсний дараа хүйтэн усаар угааж, дарж арчина. Эмзэг арьстай хүмүүс үүнийг сард 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.