1
Ажилд орох, гарах
Сүүлийн үед залуус их дээд сургуулиа төгссөний дараа ажил хайж багагүй цагийг үрэх болсон. Учир нь сургуулиа төгссөн шинэхэн боловсон хүчнүүдийг ажлын байрнууд туршлагагүй хэмээн голж, хэцүүхэн байдалд оруулдаг юм. Харин шантарсан залуус хаа таарсан ажилдаа орж, ирээдүйгээ үгүй хийх нь элбэг. Угтаа бол хүн өөрийн хүссэн ажлаа хийж байхдаа л хамгаас жаргалтай, эрч хүчтэй байдаг боловч "хаана ч ажилласан яах вэ" гэх үүднээс хандаж, ямар нэг ажилд орох нь хамгийн бодлогогүй шийдвэр болно. Үүнтэй ижил захирал, дээд албан тушаалтанаасаа ганц үг сонсож гомдоод ажлаасаа гарах шийдвэрт хүрэх нь мөн л таны хийж болох хамгийн тэнэг үйлдэл юм.
2
Ганцаараа аялалд явах
Ямар нэгэн шинэ зүйлийг хүсч, мөрөөдөхдөө шууд л цүнхээ аваад аялалд гарна гэдэг утгагүй хэрэг. Тийм зүйл зөвхөн кинон дээр л байх боломжтой. Та ч бас тэднийг дуурайж ухаангүй алхам хийх гэсний хэрэггүй. Учир нь ганцаараа үүргэвчээ үүрээд аялалд гарна гэдэг маш аюултай бөгөөд ялангуяа эмэгтэй хүний тухайд бодох ч хэрэггүй асуудал юм. Аялалд явахдаа хүнд бэрх асуудалтай тулгарч, амь насаа ч алдаж мэднэ. Амьдрал гэдэг тааж мэдэшгүй аймшигт зүйлсээр дүүрэн тул ямагт сонор сэрэмжтэй, сийрэг ухаантай байхыг шаарддаг юм. Иймд та сэтгэлийн хөдлөлөөр хаа нэг тийшээ аялж, ганцаараа явж хэрхэвч болохгүй. Ядаж л эхлээд очих газраа судалж мэдэн, хэрэгтэй зүйлсээ бэлтгэх шаардлагатай билээ.
3
Хэн нэгэнтэй үерхэх
Хайр гэдэг хорвоогийн хамгийн гайхалтай зүйл гэдэгтэй маргах хүн үгүй. Гэвч хайр дурлалын нандин холбоог хэнд ч хэрэггүй зүйл мэт ойлгож, сэтгэлдээ байхгүй хүнтэй болзож, үерхэх хүмүүс ихсэж байна. Үүний шалтгаан нь ердөө хэдхэн хормын сэтгэл хөдлөл байх нь бий. Хэсэгхэн зуур сэтгэлийг тань хөдөлгөсөн хүнд хайртай болсон гэж ойлгож болзох, уйтгарлаж, ганцаардсандаа хэнтэй ч хамаагүй үерхэх зэрэг нь таны гаргаж байгаа том алдаа ч байж мэднэ. Хайр дурлалын тал дээр ямагт хатуу чанга байр суурийг баримталж, сайтар бодсоноор та ирээдүйд гарч болох эрсдлээс өөрийгөө сэргийлж чадна.
4
Үсээ тайруулах
Гэнэт л үс чинь таалагдахаа больвол үсчин зорьж, тайруулах гэж яараад хэрэггүй. Үүний оронд дахиад нэг сайн бодоод үзээрэй. Хэдийгээр үс буцаад ургах ч гэлээ олон жил цаг хугацаа зарцуулж ургуулсан үсээ хэдхэн хормын сэтгэл хөдлөлөөс болж тайруулах нь эцэст нь харамсал, гутралыг дагуулдаг жамтай. Ялангуяа уурлаж бухимдсан үедээ хайч барьж аван, үсэндээ хүргэх нь хамгийн тэнэг үйлдэл бөгөөд сүүлд нь харамсаж, өөрийгөө зовоохгүйн тулд биеэ хянаж, бодлоо удирддаг байх хэрэгтэй юм.
5
Гэр бүлээ цуцлуулах
Удаан хугацаанд хамт амьдарч, үр хүүхдээ хамтдаа өсгөсөн атлаа утгагүй зүйлээс болж муудалцаж, салж сарних дээрээ тулах нь өнөөгийн нийгэмд байдаг л нэг үзэгдэл болж хувирчээ. Салах амархан боловч эргээд гэр бүлийг нэгтгэнэ, нийлүүлнэ гэдэг хүн бүрийн чадах зүйл биш юм. Амьдралын хатуу хэцүүг хамтдаа туулна гэж нэг нэгэндээ тангараг өргөсөн атлаа гоморхох сэтгэл, тэвчиж ядах уурнаасаа болж сална гэдэг дэндүү харамсалтай. Гэр бүл салалтаас болж хамгийн их хохирол амсах хүн нь энхрий бяцхан үрс байдаг юм шүү.
6
Гоо сайхны мэс засалд орох
Өөртөө сэтгэл хангалуун бус, итгэл дутмаг охид бүсгүйчүүд гоё сайхан болох гэсэндээ нүүрэндээ мэс хүргэдэг. Гэвч сайтар бодсоны үндсэн дээр тус шийдвэрийг гаргах хэрэгтэйг ухаараарай. Гоо сайхны мэс заслаас болж цэвэрхэн хөөрхөн төрхөө харахын эцэсгүй болгож зэрэмдэглэсэн хүмүүс ч олон байдаг билээ. Харин та үнэхээр үүнийг хүсч байгаа эсэхээ өөрөөсөө ахин нэг асуугаад үзээрэй.
7
Секс
Секс бол хүний амьдралын хамгийн чухал зүйл хэдий ч, хэзээ, хаана, хэнтэй бэлгийн хавьталд орох шийдвэр хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй хэрнээ ухаалаг байх хэрэгтэй юм. Буруу шийдвэр гаргаснаас болж, хүсээгүй жирэмслэлт, бие болон сэтгэл санаагаар хямрах тохиолдол амьдралд олон тохиолддог.
8
Хуучин амрагтайгаа нийлэх
Нэгэнт өөр өөрсдийн замаа хөөх болсон хүмүүс эргэж нийлэх нь хамгийн төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд ихэнх тохиолдолд энэ харилцаа бүтэмжгүй болох нь бий. Учир нь сэтгэл нэгэнт хөрсөн бол буцааж өмнөх шигээ болох нь бараг л худал бөгөөд энэ үед яг одоогийн сэтгэл хөдлөлөөс илүүтэйгээр алс ирээдүйг бодож, шийдвэр гаргах нь чухал юм.
9
Үнэ бүхий зүйлс худалдаж авах
Хурааж хуримтлуулсан хамаг мөнгөө шавхаж үнэтэй зүйлс худалдаж авахдаа ямагт няхуур байх хэрэгтэй. Бусдын бодол үгэнд автаж, бодлогогүй сонголт хийснээр хэдэн жилийн хөлс хөдөлмөрөө салхинд хийсгэхийг үгүйсгэхгүй. Тухайн мөчид сэтгэлд тань нийцэж, сайхан харагдаж байсан зүйл дараа нь таалагдахгүй болж ч мэднэ. Тиймээс сайн бод, сайн судал, сайн эргэцүүл...
10
Амьтан тэжээх
Амьтан тэжээнэ гэдэг хүмүүст халуун дотно мэдрэмж ийг төрүүлэхээс гадна маш хариуцлагатай зүйл байдаг. Учир нь зарим хүмүүс амьтны зулзагыг тэжээхээр эхээс нь салгачихаад, тэжээх явцдаа шантарч, хаях, бусдад өгөх нь бий. Тиймээс ч амьтан тэжээхээр шийдсэн бол, аль болох ач холбогдол өгөх хэрэгтэй. Мөн танд амьтан тэжээснээр тулгарч болох асуудлыг урьдчилан бодолцож, үзсэний дараа шийдвэр гаргах хэрэгтэй юм. Амьтад ч гэсэн биднээр хайрлуулахын тулд төрсөн юм шүү дээ.
Та урьд өмнө нь сэтгэл хөдлөлөөрөө ямар нэгэн буруу шийдвэр гаргаж байсан уу? Тийм бол бидэнтэй хуваалцаач.