Дашрамд дуулгахад, Юнителийн дата дуусдаггүй, хязгааргүй болж бидэнд хэмнэлт хийх боломж ирсэн байна. Дуусдаггүй гэдгийг та зөв ойлгосон, та хүссэн видео, клип, киногоо датанд санаа зовохгүйгээр үзэх боломжтой болно оо гэсэн үг. Жишээ нь, 30 хоногтой 15000 төгрөгийн карт авлаа гэж бодъё. Та 30 өдөр хязгааргүй дата ашиглах ба өдөр бүр 512MB хүртэл хязгаарлалтгүй хурдаар түүнээс цааш 128Kbps хурдаар хэрэглэх юм. Ингээд бодоход 30 өдөрт нийт 15GB хэрэглэнэ.
Харин одоо бүгдээрээ датагаа хэмнэх зөвлөмжүүдээ уншицгаая.
1
Wi-Fi-аар орж байхдаа аппликэйшнүүдийг update хийж байх.
Датагаараа орж байх үед зарим аппликэйшнүүд шууд л update хийгдэж эхэлдэг. Энэ нь таны датаг, мөн үүгээр ч зогсохгүй утасны цэнэгийг ч хайр найргүй сордог байна. Харин танд зориулсан нэгэн хялбар арга гэвэл та update хийхдээ Wi-Fi ашиглаарай. Танд энэ тохиргоо байгаа эсэхийг эхлээд шалгаад үз.
Андройд үйлдлийн систем дээр, эхлээд Play Store орж, зүүн дээд буланд байрлах Menu хэсэг дээр дараарай. Дараа нь, Settings дээр дарж, General хэсэгт байрлах Auto-update apps дээр даран, Auto-update apps over Wi-Fi only гэдгийг сонгоно.
iOS систем дээр бол, Settings > iTunes & App Store, доош гүйлгэн Use Mobile Data-г унтраана. Ингэснээр уг асуудал таны толгойг дахин өвтгөхгүй.
2
Интернэт орж байх үедээ дата шахалтыг нээх
Chrome дээр Data Saver гэх тохиргоо байдаг ба бараг бүх л тохиолдолд, бүх л утас, компьютер дээр ажиллуулах боломжтой байдаг. Үүнийг нээлттэй болгосноор та интернэт орж байх үедээ 50% хүртэлх датагаа хэмнэж болох аж. Settings > Data Saver гэх үйлдлийг сонгоорой.
3
Opera Max ашиглах
Өмнөх зөвлөмж бол интернэт рүү орж байх үедээ хэрхэн датагаа хэмнэх тухай байсан бол энэ удаагийнх аппликэйшн дээр хэмнэх тухай. Энэ апп танд мөн л 50% хүртэлх хэмнэлтийг бий болгох бөгөөд ямар аппликэйшнийг нээлттэй байлгах, ашиглаж байгаа болон унтраах зэргийг тохируулж болдог.
Татаж авах бол: https://play.google.com/store/apps/details?id=com.opera.max.global&hl=en
4
WhatsApp ашигладаг бол медиа автомат таталтыг идэвхгүй болгоорой.
Auto-download нээлттэй байснаар маш их дата зарцуулагддаг байна. Харин та үүнийг идэвхгүй болгож болно.
Аппликэйшн рүү ороод Menu > Settings > Chats and calls > Media auto-download зааврыг дагаарай. Дараа нь When using mobile data хэсэгт орж бүх сонголтуудыг идэвхгүй болгоод OK дээр дарж тохиргоогоо хадгалах хэрэгтэй.
5
Мэйл идэвхжүүлэлтийг гар арга руу шилжүүлэх
Хэрвээ том хэмжээний мэйлүүд датаг чинь сорж байгаа бол Gmail апп дээр Sync off хийж болно. Gmail апп дээр Menu > Settings орвол идэвхжүүлэх хугацааг харуулна. Та өдрөө тохируулаад Sync Gmail гэдгийг идэвхгүй болгоорой.
6
Push Notifications унтраах
iOS үйлдлийн систем дээр та Settings > Notifications хэсэгт ороорой. Дараа нь Settings > Mobile Data орж ямар ч аппликэйшнийг унтрааж, дата сорохгүй байлгаж болно.
Андройд дээр, Settings > Mobile Data орж аппликэйшнүүдээ сонгоод Restrict background data дээр дараарай.
7
Facebook болон Twitter дээр auto-play хэсгийг идэвхгүй болгох
Хэрэв та сошиал медиа ихээр ашигладаг бол автоматаар тоглогддог бичлэгүүдийг идэвхгүй болгоорой.
Twitter дээр дэлгэцийн баруун дээд буланд байрлах Menu товчин дээр дараарай. Settings > General > Video autoplay хэсэгт орж, Never play videos automatically хэсгийг сонгоно уу. iOS үйлдлийн систем дээр уг тохиргоо мөн аппликэйшн дотор орж Settings Menu > Video autoplay > Never play videos automatically болгосноор идэвхжиж, та датагаа хэмнэх боломжтой.
8
Android M байхгүй бол Greenify ашиглаарай.
Утасны цэнэг сорж байгаа болон ажиллаж байгаа аппликэйшнүүдийг зохицуулахад тань тусална.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.