“Samsung Galaxy S6 edge\ Galaxy S6” утасны урьдчилсан захиалгаа эхлүүллээ

2015-04-03, 23:32
6,351
Анхны хос нумарсан дэлгэцээрээ дэлхийг гайхшруулж буй Samsung “Samsung Galaxy S6 edge\ Galaxy S6” нь олны хүлээлт, бодол төсөөллийн хязгаарыг хол давж, ухаалаг утасны эрин үед “гал гаргасан” шинэ нээлт боллоо. Загвар дизайн, камер, дэвшилтэт дэлгэц, ерөнхий үзүүлэлт гээд бүхий л талаараа эрс шинэчлэгдсэн “Samsung Galaxy S6 edge\ Galaxy S6” ухаалаг утсыг тун удахгүй Монголчууд хэрэглээгээ болгож, дэлхийтэй эн зэрэгцэх боломжтой болов.
“Samsung Galaxy S6 edge\ Galaxy S6” утасны урьдчилсан захиалгаа эхлүүллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Дэвшилтэт бүхнийг хэрэглэгчдэдээ түрүүлж хүргэдэг Юнител групп “Samsung Galaxy S6 edge\Galaxy S6” утасны урьдчилсан захиалгаа авч эхэллээ. Энэ нь Самсунг корпорацтай байгуулсан албан ёсны онцгой эрхт гэрээний хүрээнд хийгддэг ээлжит ажлуудын нэг болж байгаа бөгөөд 4-р сарын 11-ний өдрөөс худалдаалж эхлэх юм.

Та урьдчилсан захиалга хийснээр “Samsung Galaxy S6 EDGE \ Galaxy S6” –ийн аль хүссэнээ болон Цагаан Алтан, Индранил Хар, Сувдан Цагаан, Маргад Ногоон өнгөнүүдээс сонголтоо чөлөөтэй хийх давуу талтай. Хэрэглэгч та Юнителийн лавлах төв 1414, www.unitel.mn болон Улаанбаатар хотын үндсэн салбаруудад хандан урьдчилсан захиалгаа өгөөрэй.

Урьдчилсан захиалга авах хугацаа: 2015.04.09-нийг дуустал

Samsung Galaxy S6 EDGE \ Galaxy S6 ухаалаг утсыг худалдан авсан эхний 300 хэрэглэгчдэд гар утсаа цэнэглэх дэвшилтэт шийдэл УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧ\ wireless charger\-ийг бэлэглэх болно.

SAMSUNG GALAXY S6 EDGE \ GALAXY S6
“ДЭЛХИЙН НЭЭЛТ МОНГОЛД”
АЛБАН ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ
2015.04.11-ний 19.00 ЦАГТ “ХҮННҮ МОЛЛ”-д

Гэр бүл, найз нөхөдтэйгээ хүрэлцэн ирж оройг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Таныг лазер гэрлийн шоу, 3D mapping, хамтлаг дуучдын “дуу алдам” сюрпризүүд хүлээж байна.

Дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ
Юнител групп





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.