15
Райан Левин (Ryan Levin)
Гэмт хэргийн ертөнцөд "Millionaire Playboy" гэх нэрээр алдаршсан тэрээр сүүлийн үеийн загварын "Porsche" машинаар Их Британи улсаас ирээд байсан хоёр жуулчныг дайрч, амь насыг нь хөнөөсөн нэгэн юм. Шүүхээс түүнийг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн хэдий ч, Райан зохих хэмжээний мөнгө төлж, ялаас мултарч чадсан байна. Түүний өмгөөлөгч, хуульч Дэвид Богеншутц (David Bogenschutz) энэ талаар "Түүнийг 10 жил шоронд хоригдоно гэхээр эхнэр болон хүүхдүүдэд нь хэцүү байсан. Тиймээс бид мөнгөөр асуудлыг шийдвэрлэсэн" хэмээн хэлж байжээ.
14
Ники Барнес (Nicky Barnes)
"Mr. Untouchable" буюу "Хэн ч хүршгүй нэгэн" гэх хочтой байсан түүний нийт хөрөнгө 100 гаруй сая доллар байснаас гадна Нью-Йорк хотоос Канад улс руу хар тамхи зөөвөрлөдөг, гэмт хэргийн ертөнцөд нэр нөлөө бүхий нэгэн байсан аж. Цагдаа нарын шүдний өвчин болсон тэрээр олон жилийн хугацаанд баригдалгүй хар тамхи наймаалсаар ирсэн хэдий ч, нэг өдөр зам дээр хурд хэтрүүлэн явахдаа цагдаа нарт баригдаж, бүх насаараа хоригдох ял авсан байна. Гэвч 1998 онд Ники шоронгоос суллагдсан бөгөөд түүнийг их хэмжээний мөнгө төлсөн гэж үздэг юмсанж.
13
Хайссам Сафетли (Haissam Safetli)
Нийт хөрөнгө нь хэдэн саяар тоологдох Сафетли 2009 онд нэгэн аллага үйлдсэн бөгөөд түүнийг 9 настай хүүгийнхээ өмнө хүн буудах юм гэж хэн мэдэх билээ. Түүний гарт амиа алдсан этгээдийг Майкл МакГөрк (Michael McGurk) гэдэг байсан бөгөөд Сафетлигийн хамгийн ойр дотны найзуудын нэг байсан юм. Хүний амь нас хөнөөсөн түүнийг шоронгийн хаалга татах нь хэмээн гэр бүлийнхэн нь бодож байсан хэдий ч, шүүхэд өндөр алба хашдаг Рон Медих (Ron Medich) гэх эрхэм 300.000 доллар өгвөл хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх боломжтой болохыг түүнд хэлжээ. Өдөрт сая саяар нь олдог бизнесменд 300.000 доллар юу ч биш байсан гэдэг нь ойлгомжтой биз ээ.
12
Жон Гордон Эбботт (John Gordon Abbott)
Эбботтоос гадна Хеннесси (Hennessey), Томпсон (Thompson) гэсэн хоёр ч эрэгтэй Валери МакДоналд (Valerie McDonald) гэх бүсгүйг хөнөөсөн хэрэгт холбогдсон бөгөөд тэд гурвуулаа ойр дотны найзууд байжээ. Харин тэднээс Хеннесси амиа алдсан бүсгүйтэй арай илүү дотно байсан бөгөөд цагдаа нар хэрэг явдлыг шалгах үеэр Эбботт цагдаа нарыг байцаалт авахаар ирэхэд аль хэдийн Канад руу явсан байжээ. Гайхсан цагдаа нарт дарга нь тэр хангалттай мөнгө төлсөн хэмээн хэлсэн байна.
11
Фрэнк Лукас (Frank Lucas)
1960-аад оны гэмт хэргийн ертөнцөд ноёлж байсан гэмт бүлэглэлүүдийн толгойлогч болох Фрэнк Лукас нь тухайн үед 52 сая долларын хөрөнгөтэй чамгүй баян нэгэн байсан юм. Түүнийг "Хар тамхины хаан" гэж нэрлэдэг байсан бөгөөд олон удаагийн хар тамхи болон мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргээр 70 жилийн ял сонсох байсан Фрэнк хөрөнгөнөөсөө багагүй хувийг харгалзах хүмүүст өгч, 12 жилийг шоронд өнгөрүүлсэн байна.
10
Гриселда Бланко (Griselda Blanco)
1970-1980 оны хооронд хар тамхины зах зээлд ноёлж байсан тэрээр хамгийн анх 11 настай байх үеэсээ эхэлж, гэмт хэргийн ертөнцөд хөл тавиж байсан нэгэн юм. Амьдралынхаа туршид гэр бүл болж байсан гурван нөхрөө гурвууланг нь хөнөөсэн тэрээр нийт 200 гаруй өсвөр насны залуучуудыг буу тулган өөртөөгөө бэлгийн хавьталд хүчээр оруулж байсан гэх яриа хүртэл байдаг аж. Хамгийн сүүлд 2007 онд цагдаа нарын хараанд өртсөн түүнийг шүүх, цагдаагийн байгууллагуудад нэр нөлөө бүхий хүмүүсийг таньдаг бөгөөд тэдэнтэй хамтарч ажилладаг тухай хэд хэдэн эх сурвалжаас мэдээллэж байжээ.
9
Эль Чапо (El Chapo)
Хар тамхины ертөнцийг эзэгнэдэг байсан, Эль Чапо (El Chapo), нь 2010 оны байдлаар гэхэд 5 тэрбум доллар байсан бөгөөд Мексик улс дахь хар тамхины зах зээлд монополь байсан юм. Тэрээр эд хөрөнгөө хар тамхины борлуулалтаас олдог байжээ. Хэд хэдэн удаа цагдаагийн офицеруудыг буудаж, хөнөөсөн ч түүнийг шоронд хоригдоогүйд гайхах хүмүүс олон байдаг. Түүнийг шүүх, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг байнга хахуульддаг байсан бөгөөд өөрийн гэсэн хүмүүс нь эдгээр газруудад ажилладагтай холбоотой тухай мэргэжилтнүүд олж мэджээ.
8
Пабло Эскобар (Pablo Escobar)
Колумбын зартай хар тамхины наймаачин байсан тэрээр хар тамхи болон мансууруулах бодис борлуулж, түүгээрээ хэмжээлшгүй их эд хөрөнгөтэй болсон нэгэн юм. Түүнийг амьдралынхаа туршид нийт 15 тонн хар тамхи борлуулсан гэж ярих нь ч бий. 1989 онд гэхэд Эскобарын нийт хөрөнгө 25 тэрбум доллар байсан бөгөөд тэрээр цагдаа, шүүхийн эрх мэдэлтнүүдийг мөнгөөр хахуульдаж, хүссэн зүйлээ өөрийн дур зоргоор хийдэг байсан нь хэмжээлшгүй их эд баялагтай нь холбоотой байсан ажээ.
7
Пол Лир Александр (Paul Lir Alexander)
Түүний хувьд 170 сая долларын хөрөнгөтэй бөгөөд Бразил руу хууль бусаар тээвэрлэж байгаа хар тамхины ашигнаас өдөрт хэдэн саяар нь олдог байжээ. Гэвч Пол одоогоос 11 жилийн өмнө буюу 2005 онд Бразилд байх үедээ цагдаа нарт баригдаж, шүүхээс хийсэн хэргийнхээ хариуд 42 жилийг шоронд өнгөрүүлэх ялаар шийтгүүлсэн байна. Харин Пол 12 жилийг шоронд өнгөрүүлснийхээ дараа суллагдсан бөгөөд мэдээж хэрэг их хэмжээний хахуулийг харгалзах хүмүүст өгсөн нь тодорхой биз ээ.
6
Женли Ие Гон (Zhenli Ye Gon)
Хятадын томоохон нэр нөлөө бүхий хар тамхины наймаачдын нэг болох Женли нь хэд хэдэн удаа цагдаа нарт баригдаж, шүүхээс ял сонсож байсан хэдий ч, ялаас төвөггүй мултарч чаддаг нэгэн юмсанж. Хамгийн сүүлд гэхэд 200 сая долларыг төлж, хийсэн хэргээ хэрэгсэхгүй болгуулж байжээ.
5
Рики Росс (Ricky Ross)
АНУ-ын Лос Анжелес хотын хар тамхины борлуулалтыг ганцаараа шийдвэрлэдэг тэрээр 600 сая долларын хөрөнгөтэй нэгэн бөгөөд 2009 онд шоронд хоригдох ял авч байсан байна. Гэвч тэрээр 2 жилийн өмнө шоронгоос суллагджээ. Түүнийг шоронгийн даргын ойрын хамаатан байсан гэж ярих хүмүүс цөөнгүй байх бөгөөд сонирхуулж хэлэхэд тэрээр реппэр Рик Россын нэрээр өөрийгөө нэрлэж байснаас гадна жинхэнэ нэрийг нь Уиллиам Робертс (William Roberts) гэдэг байна.
4
Эль Капоне (Al Capone)
АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд нэрээ данслуулсан хүмүүсээс хамгийн анхны 1 тэрбум долларын хөрөнгөтэй болсон Капонегийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн баримтат кинонууд хүртэл байдаг байна. Олон удаагийн гэмт хэргүүдээс үүдэж, 11 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан тэрээр эхний 2 жилийг нь шоронд өнгөрүүлснийхээ дараа суллагдаж байжээ. Чикаго болон Нью-Йорк хотуудын тухайн үеийн өндөр албан тушаалтнуудтай дотно харилцаатай байсан түүнд 11 жилийн ялыг 2 жил болгоход хялбар байсан биз ээ.
3
Амадо Каррилло Фүэнтес (Amado Carrillo Fuentes)
Хувьдаа нийт 27 нисэх онгоц эзэмшдэг байсан түүн шиг баян тансаг гэмт этгээд тун цөөхөн байсан бөгөөд Мексик улсын зартай хар тамхины наймаачин тэрээр 1997 онд цагдаа нараас зугтаж байхдаа амь насаа алдаж байжээ. Харин Амадо амь насаа алдахаасаа өмнө "Намайг барьж чадах цагдаа гэж байхгүй. Бас намайг хэн ч алж чадахгүй. Намайг алах хүн хэрвээ гарч ирвэл тэр нь би өөрөө байх болно" хэмээн хэлж байсан юм. Цагдаагийн байгууллагаар дүүрэн түүний гар хөл бологсод ажиллдаг байсан бөгөөд Мексикийн цагдаа, шүүхийн ажилчид түүний аясаар хөдлөдөг байсан гэж ярих нь бий. Гэвч танил талууд нь ажлаа ээлж дараалан хүлээлгэж өгсөөр Амадо цагдаа нараас болгоомжилж амьдрах хэрэгтэй болж байжээ.
2
Кун Са (Khun Sa)
"Хар тамхины хаан" хэмээн нэрлэгддэг байсан тэрээр бизнесээ Ази тивийн улс орнуудад түлхүү хийдэг байжээ. Үүнээсээ болж шоронд 4 жил хоригдож байсан тэрээр шоронгоос гарсныхаа дараа ч гэсэн, хар тамхи борлуулахаа болиогүй бөгөөд асар их хэмжээний мөнгө төлж, хийсэн хэргүүдээ хаалгадаг байв. Тэрээр 2007 онд таалал төгссөн юм.
1
Эмили Хирш (Emilie Hirsch)
"The Girl Next Door", "The Emperor's Club" болон бусад хэд хэдэн кинонуудад дүр бүтээж байсан авъяаслаг жүжигчин залуу 2015 онд нэгэн кинонд тоглох үеэрээ кино багийн ажилтанд гар хүрч, хоолойг нь боосон бөгөөд үүнээс болж, 4 жилийн ял сонссон байна. Гэвч мөнгө ихтэй залуу шүүгчдийг хахуульдаж, ердөө 15 өдрийг шоронд өнгөрөөхөөр болжээ. 4.750 доллар жүжигчин залуугийн хэргийг хөнгөвчлөхөд хангалттай байсан байна.
Монголд ийм зүйл байдаг болов уу?