Хамгийн их хүлээлт үүсгэж буй 2017 онд нээлтээ хийх инээдмийн кинонууд

Элэг хөшөөм хөгжилтэй инээдмийн кино үзсэн хүн бүр алжаал ядаргаагаа тайлж, аз жаргалтай ертөнцөөр аялдаг. Сүүлийн жилүүдэд кино ертөнц хурдацтай хөгжиж, нээлтээ хийж буй шинэ шилдэг кино бүр үзэгчдэд хүрч, кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа 2017 онд нээлтээ хийх шилдэг инээдмийн кинонуудыг хүргэж байна.

Хамгийн их хүлээлт үүсгэж буй 2017 онд нээлтээ хийх инээдмийн кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Pitch Perfect 3

Уянгалаг хоолойн төгс зохицлыг гаргаж өгдөг онц сонирхолтой инээдмийн киноны 3-р анги болох "Pitch Perfect 3" 2017 оны 7-р сард нээлтээ хийх төлөвтэй байна. Найз нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлал, хичээл зүтгэлийг өвөрмөц нэгэн өнцөг, хөгжилтэй байдлаар та бүхэнд дүрслэн үзүүлэх аж. Мэдээж гол дүрд бид бүхний сайн танил жүжигчин Анна Кендрик (Anna Kendrick) тоглоно. 

Pitch Perfect 3

2 Charming

Үнсгэлжин, Цасан гуа, Нойрсож буй гүнжүүд бүгдээрээ "Чарминг" гэх ханхүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж, сүй тавих аж. Харин Чарминг ханхүү энэ бүхнээс зугтаж жинхэнэ хайраа олохоор адал явдалт, урт аялалд гардаг байна. Тэдний элэг хөшөөм сонирхолтой түүх, жинхэнэ хайрын тухай өгүүлэх анимэйшн төрлийн кино нь 4-р сарын 14-ны өдөр нээлтээ хийх юм. Үнсгэлжийн дүрд дуучин Дэми Ловато (Demi Lovato), Цасан гуагийн дүрд Аврил Лавигн (Avril Lavigne) нар тус тус дуу оруулахаар болжээ. 

Charming

3 Kung-Fu Yoga

Нэрт жүжигчин Жеки Чан (Jackie Chan) адалт явдалт тулаант, инээдмийн киноны ертөнцөд эргэн ирлээ. Кино зураг авалт 2016 оны намар Япон улсад эхэлсэн бөгөөд Бээжин хот, Энэтхэг улсад зураг авалтаа үргэлжлүүлж, Хятад улсад өндөрлөх аж. Тэд киногоо 1-р сарын 28-ны өдөр Хятад улсад хийхээр төлөвлөөд байгаа билээ. 

Kung-Fu Yoga

4 The Nut Job 2

Хөгжилтэй хөөрхөн амьтдын тухай өгүүлэх "The Nut Job" киноны 2-р анги ирэх жилийн 5-р сард нээлтээ хийхээр зэхээд байна. 3D хэмжээст тус уран бүтээлд амьтад өөрсдийн орон гэрээ бусдаас хамгаалахаар тэмцэх тухай өгүүлэх юм. Мөн үүгээрээ эх дэлхий байгалийг хайрлах хэрэгтэй гэх ухаарлыг давхар агуулсан байна.  

The Nut Job 2

5 Suburbicon

1950-аад оны үед нэгэн хотын нэр хүнд муутай, чимээ аниргүй гэр бүлд нууцлаг гэмт хэрэг гарах болсноор үйл явдал эхэлнэ. Тус гэмт хэргийг илрүүлэх ажил цагдаа нарт ногдох бөгөөд тэдний хоорондох үл ойлголцол, хөгжилтэй адал явдлууд нь таныг хором ч уйдаахгүй юм. Гол дүрд жүжигчин Мэтт Дамон (Matt Damon), Жулианна Мур (Julianne Moore)  нар тогложээ. 

Suburbicon

6 Table 19

Жеффри Блиц (Jeffrey Blitz)-ийн найруулсан тус уран бүтээл нь адал явдал, инээд хөөрөөр дүүрэн байх аж. Шинэхэн хосуудын хуримд хүрэлцэн ирсэн 19-р ширээний зочид бүгд тэнд байхыг хүсээгүй бөгөөд үүнээс үйл явдал өрнөж, хачирхалтай зүйлс тохиолдоно. Гол дүрд Анна Кендрик тоглосон төдийгүй сүйт залуугийн хуучин найз бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Энэхүү инээдмийн кино нь 2017 оны 1-р сард нээлтээ хийх төлөвтэй байна.  

7 Sandy Wexler

1990 оны үед нэгэн чадварлаг менежер авьяаслаг уран бүтээлчийн эрэлд гарч үзэсэгэлэнт бүсгүйтэй танилцаж, түүнийг урлагийн замд хөтлөх аж. Энэ хооронд тэдэнд хөгжилтэй явдал олон  тохиолдох бөгөөд хайр дурлал, хүсэл эрмэлзлэлийг маш өвөрмөцөөр гаргаж ирсэн гайхалтай уран бүтээл юм. Тус киноны гол дүрд инээдмийн нэрт жүжигчин Адам Сандлер (Adam Sandler) болон Женнефир Хадсон (Jennifer Hudson) нар тоглохоор болжээ.

Sandy Wexler

8 Captain Underpants

"Captain Underpants" хүүхдийн номноос сэдэвлэн бүтээж буй тус анимэйшн кинонд нэрт жүжигчин Кевин Харт (Kevin Hart), Кристен Шаал (Kristen Schaal), Эд Хэлмс (Ed Helms) нар дуу оруулж байгаа бөгөөд 6-р сарын 2-нд нээлтээ хийх юм. Хөгжилтэй дэггүй супер баатрын хөгтэй үйл явдлуудыг та тус уран бүтээлээс хүлээн авч үзээрэй. 

Captain Underpants

9 Fist Fight

Ахлах сургуулийн Рон, Энди гэх хоёр багш хоорондоо үл ойлголцож, муудалцахад хүрнэ. Харин Рон, Эндиг халз тулаанд дуудсанаар үйл явдал эхлэх юм. Эндигийн тухайд тулалдаж чадахгүй зөвхөн гоц ухаанаараа амьдралаа авч явдаг нэгэн тул хэн нэгэнтэй зодолдоно гэдэг бүтэшгүй зүйл байв. Тэдний тулаан, үүнийг тойрсон хөгтэй явдлууд таныг хором ч уйдаахгүй биз ээ.

10 Taco Shop

2011 оноос хойш хийгдэж байгаа тус уран бүтээл нь ирэх жил нээлтээ хийхээр товлоод байна. Смөүкс гэх залуу олон жилийн турш Таконы дэлгүүрт ажилласан бөгөөд багагүй туршлага хуримтлуулж амжжээ. Нэг л өдөр тэрээр өөрийн гэсэн дэлгүүр нээж, тако худалдахаар болж, адал явдал, хөгжилтэй зүйлсээр дүүрэн аялалдаа гарна. Түүний аялалын гол зорилго нь мөрөөдлөө биелүүлэх бөгөөд гал цогтой залуу эцсийн эцэст хүслээ биелүүлж чадах эсэхийг удахгүй нээлтээ хийх киноноос хүлээн авч үзээрэй. 

Taco Shop

11 Guardians of the Galaxy Volume 2

2014 онд нээлтээ хийж, үзэгч олныг дуу алдуулж байсан "Guardians Of The Galaxy" киноны дараагийн анги гарах цаг ойртсоор байна. Гараг эрхэсийн дайн тулаан цаашид ч үргэлжилж, хамгаалагч багийнхан шинэхэн шалгуур, үйл явдалтай нүүр тулах аж. Сонирхуулахад тус кинонд жүжигчин Сильвестр Сталлоне (Sylvester Stallone) шинээр нэмэгдэн, дүр бүтээжээ. Энэхүү уран бүтээл нь 5-р сарын 5-нд нээлтээ хийх юм. 

Guardians of the Galaxy Volume 2

12 The Croods 2

Балар эртний хөгжилтэй гэр бүлийнхэн цоо шинэ адал явдалтай учирч, бидэнд инээд хөөр, баяр баяслыг авчрах аж. Тэд өөр нэгэн гэр бүлийнхэнтэй танилцаж, хамтдаа адал явдлыг эрэлхийлж, хэний ч үл мэдэх шинэ газарт очиж, сонирхолтой үйл явдалтай нүүр тулна. Угтаа бол тус анимэйшн нь 2017 онд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч, 2018 оны 1-р сар хүртэл хойшлогдож, үзэгч олны сэтгэлийг гонсойлгосон юм. 

The Croods 2

13 Despicable Me 3

Хүүхэд залуусын хүсэн хүлээсэн инээдмийн хүүхэлдэйн кино болох "Despicable Me 3" дэлгэцнээ гарах цаг мөч ойртсоор байна. Гэмт хэргийн ертөнцөд зартай Грү өмнөх ангиудад хуримаа хийж, хайр дурлал, аз жаргалд умбах болсон. Харин энэ удаагийн ангид хайр дурлалаас илүүтэй адал явдлыг эрэлхийлэх болно хэмээн кино багийнхан мэдэгдээд байгаа юм. Тус уран бүтээл нь 2017 оны зун нээлтээ хийх төлөвтэй байна.  

Despicable Me 3

14 Super Troopers 2

Удаан хугацаанд хүлээлгэсний эцэст "Super Troopers" киноны 2-р анги дэлгэцнээ гарахаар болжээ. 2001 онд эхний анги нь гарч үзэгчдийн элгийг хөштөл инээлгэж чадсан тус уран бүтээлийн дараагийн ангийн талаар баттай мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм. Кино багийнхан ямартай ч шилдэг уран бүтээл байх болно хэмээсэн ч үйл явдлын тухай ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж. 

Super Troopers 2

15 Baby Driver

"Baby" гэх нэртэй жолооч эр санамсаргүй байдлаар банк дээрэмдсэн хулгайч нарыг машиндаа суулгаснаар адал явдал эхлэх юм. Жолооч эр санамсаргүй байдлаар гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлстэй тулгарч, тэндээс мултрах гэж хөгжилтэй адал явдалтай учирдаг байна.  Энэхүү уран бүтээл нь 3-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх юм.

Baby Driver

Та эдгээр киноны алийг нь үзэхийг илүү их хүсч байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()