1
Лил Вэйн (Lil Wayne)
Түүнийг 16 настай байхдаа хүүхэдтэй болсон гэж үздэг бөгөөд тэрээр дунд сургуульд сурч байх үедээ өөрийн найз охин болох Антониа Картер (Antonia Carter)-ийг жирэмсэн болгож, улмаар Регинае (Reginae) гэх хөөрхөн охины эцэг болж байжээ. Тэд анх 2004 оны Гэгээн хайрын валентины баярын үеэр танилцаж байсан бөгөөд төд удалгүй буюу 2006 онд хоёр тийш болцгоосон байна.
2
Анна Никол Смит (Anna Nicole Smith)
"Playboy"-ийн алдартай моделиудын нэг болох Анна Никол Смитийн хувьд 20 настай байхдаа хамгийн анх үрийн зулай үнэрлэж байсан нэгэн ажээ. Түүнийг хэтэрхий хүүхэдтэй болсонд гайхах хүмүүс тун цөөхөн бөгөөд энэ нь түүний карьерынхаа турш үргэлж болж бүтэхгүй зүйлс хийсээр ирсэнтэй нь холбоотой байна. 2007 онд Анна Холливуудын нэгэн зочид буудалд хар тамхи татаж, мансуурсан байдалтай цагдаа нарт баригдаж байсан удаатай.
3
Ширлей Телмпл (Shirley Temple)
Дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг байсан тэрээр 15 настайдаа Жон Эгар (John Agar) гэгч армийн дэслэгчтэй танилцаж, улмаар 17 настайдаа түүнтэй гэр бүл болж, 2 жилийн дараа буюу 19 настайдаа анхныхаа хүүхдийг өлгийдөн авчээ. Тэд хүүхдэдээ Линда Сюзан (Linda Susan) гэх нэр өгсөн байна. Гэвч 1950 онд тэд харилцаагаа тасласан бөгөөд жүжигчин бүсгүй Чарльз Элден Блэк (Charles Alden Black) гэх залуутай гэр бүл болсон бөгөөд 2005 онд бурхан болох хүртлээ аз жаргалтай сайхан амьдарсан байна.
4
Жэйми Линн Спирс (Jamie Lynn Spears)
Попын гүнж хэмээн нэгэн үе алдаршиж явсан нэрт дуучин Бритни Спирсийн эгч тэрээр 16 настайдаа жирэмсэн болж байсан нэгэн юм. Харин түүний анхны хүүхдийн эцэг нь Кэйси Алдриж (Casey Aldridge) гэх залуу байсан бөгөөд тэдний харилцаа 2010 оноор эцэс болсон юм.
5
Кейша Кэсл-Хьюз (Keisha Castle Hughes)
Багаасаа кино од болох замналаа эхлүүлж байсан Кейша Австралид төрсөн хэдий ч, Шинэ Зеланд улсад ажиллаж, амьдардаг нэгэн бөгөөд 17 настайдаа жирэмсэн болсон байна. Тэрээр Брэйдли Халл (Bradley Hull)-тай 3 жилийн хугацаанд хамтран амьдарсан ч гэлээ, 2010 онд зам замаа хөөцгөөсөн юм.
6
Соланж Ноүлз (Solange Knowles)
Америкийн алдарт дуучин, ая зохиогч, жүжигчин бүсгүй Соланж нь гайхалтай авьяас чадвар гэхээс илүүтэй Попын хатан Беойнси (Beyonce)-гийн дүү гэдгээрээ алдартай. Тэрээр бага байхаасаа л эгчийнхээ хамтаар урлагт хөл тавьсан бөгөөд 2004 онд буюу 17 насандаа найз залуу болох Данейл Смит (Daniel Smith)-тэй гэрлэж, 9 сарын дараа бяцхан хүүгээ өлгийдэн авсан билээ. Гэвч хосуудын харилцаа төд удалгүй асуудалтай болж, эцэстээ салалтаар өндөрлөсөн байдаг.
7
Арета Франклин (Aretha Franklin)
Гайхалтай уянгалаг хоолой, өвөрмөц байдлаар өөрийгөө чимсэн нэрт дуучин нь мөн л өсвөр насандаа ээж болжээ. Бүсгүй өөрийн урлагийн карьераа сүмийн дуучнаас эхэлсэн бөгөөд ердөө 14 насандаа аавынхаа шахалтаар Тэд Вайт (Ted White) гэх эртэй гэрлэж, хүүхэд төрүүлсэн юм. Тэрээр 8 жил нөхөртөө зодуулж, дээрэлхүүлж явсаар салсан төдийгүй түүний урлагийн карьер гайхалтай байсан ч, хувийн амьдрал нь тийм ч аз жаргалтай сайн сайхан байгаагүй билээ.
8
София Вергара ( Sofia Vergara)
Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох София нь өсвөр насны охин байхдаа сургуулиа орхиж, загвар өмсөгч болохоор шийджээ. Тэрээр Миами хот руу нүүж, цагийн ажил хийж байгаад жүжигчин болох гараагаа эхлүүлсэн байдаг юм. Харин удалгүй тэрээр нэгэн залуутай болзох болж 18 насандаа бяцхан хүүгийн ээж болсон аж. Түүний хүү өдгөө 24 настай бөгөөд тэднийг ээж хүү биш хосууд гэж харах хүмүүс олон байдаг.
9
Леброн Жеймс (Lebron James)
Хүн бүрт өөрийн авьяас чадварыг хүлээн зөвшөөрүүлж чадсан сагсан бөмбөгийн амьд домог Леброн Жеймсийг ээж нь 16 настай байхдаа төрүүлсэн байдаг. Эцэггүй өссөн тэрээр ядуу зүдүү, хүнд бэрх амьдралыг туулсаар амжилт гаргаж чадсан билээ. Тэрээр 2013 онд ахлах сургуульд байхаасаа үерхсэн бүсгүйтэйгээ гэр бүл болсон юм. Харин тэд хуримаа хийхээс 10 жилийн өмнө том хүүгээ өлгийдэж авсан бөгөөд тухайн үед Леброн 19 настай байжээ. Өдгөө хосууд 3 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд хайр, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн сайн сайхан амьдарч яваа билээ.
10
Лоретта Линн (Loretta Lynn)
Гайхалтай дуучин бүсгүй нь бяцхан охин байхаасаа л гитартай нөхөрлөж, дуу дуулж сурсан байдаг. Дуу хөгжимд хамаг амьдралаа зориулсан бүсгүй нэгэн залуутай болзох болж удалгүй хүүхэдтэй болсноо мэдсэн юм. Тухайн үед тэрээр 16 настай байсан бөгөөд хүүхдээ төрүүлсний дараа улам эрч хүчтэйгээр урлагт хүчин зүтгэсний эцэст амжилт гаргаж, алдар нэрээ цуурайтуулж чадсан аж.
Өсвөр насандаа хүүхэдтэй болох тухай та ямар бодолтой байдаг вэ?