Бидний буруу хийдэг зүйлс

Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг сажиг зүйлс их гардаг. Тэр бүхнийг эвээр шийдэж болох ч, яах учраа олохгүй төөрч будилах үе бишгүй дээ л тохиолддог шүү дээ. Иймд бид та бүхэндээ аливаа зүйлсийг хялбарчлах, амьдралыг илүү амттай болгох сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Бидний буруу хийдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зайрмаг хадгалах

Зайрмаг идэх дургүй хүн гэж бараг үгүй бөгөөд амттанууд дотроос хүмүүс зайрмагийг түгээмэл авч иддэг нь нууц биш юм. Харин бидний ихэнх нь зайрмагийг хөргөгч болон хөлдөөгчинд хэрхэн хадгалах ёстой байдгийг төдийлөн сайн мэддэггүй ажээ. Гэхдээ бид энэ тохиолдолд ууттай зайрмагийг хэрхэн хадгалах талаар ярьж байгаа гэдгийг анхаараарай. Энэ төрлийн зайрмагийг задалж, хэрэглэснийхээ дараа амыг нь сайтар онгойлгож хэрэглэж байгаарай. Ингэснээр шинэ, чанартай байдлаа алддаггүй байна.

Зайрмаг хадгалах

2 Хумс будах

Охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн салшгүй нэгэн хэсэг болсон зүйл бол яалтчгүй гоё сайхан гар, дэгжин будалт байдаг шүү дээ. Харин охид бүсгүйчүүдийг анзаараад байхад тэд хумсаа нэг давхар будаад л өнгөрдөг. Үнэндээ хумсны будгийг эхний будалт бүрэн хатсаны дараа дахин давхарлаж будах ёстой ажээ. Ингэснээр будагны өнгө нь тодорч, тогтоцын хувьд ч сайжирдаг байна. 

Хумс будах

3 Бургер идэх

Түргэн хоолны хаан гэж хэлж болох бургерийг хүн бүр идэх дуртай хэдий ч, зарим тохиолдолд гараа бохирдуулах, бургер доторх мах, өргөст хэмх унах гэх мэт асуудлууд асуудлууд тохиолддог билээ. Тэгвэл бургерийг гараараа барьж, идэхэд илүү амар байх арга гэж байдаг байна. Үүний тулд та доорх зурган дээрх шиг эрхий хуруу болон чигчий хуруугаа хооронд нь нийлүүлж, долоовор, дунд болон ядам хуруунуудаараа бургерийн дээр тавиарай. Ингэсэн нөхцөлд дахин асуудал гарахгүй гэдэгт итгэж болно.

Бургер идэх

4 Өндөг хальслах

Өндөг чанаж идэж сайхан ч гэлээ, өндөгний хальсийг авах шиг төвөгтэй зүйл гэж байдаггүй билээ. Харин энэ асуудлыг маш хялбархан аргаар шийдэх боломжтой бөгөөд та өндгөө чанахдаа ердөө нэг халбага давс хийхэд л хангалттай. 

Өндөг хальслах

5 "iPhone" утсан дээрээ дуу сонсох

Утсан дээрх дуунуудаа ердийн үеийнхээс өөрөөр сонсохыг хүсч байвал утсаа стакан юм уу ямар нэгэн шилэн аяган дотор хийгээд дуугаа сонсоод үзээрэй. Таны сонсох дуртай дуунууд илүү өвөрмөц сонсогдох болно.

"iPhone" утсан дээрээ дуу сонсох

6 Манго хэрчих

Хүмүүсийн ихэнх нь манга жимсийг хальслахдаа шилэн аяга ашиглан хальсалдаг хэдий ч, түүнээс илүү хурц иртэй хутгаар хальсалвал үр дүнтэй байдаг байна.

Манго хэрчих

7 Хувцсаа баглах

Аялал зугаалгаар явахдаа хувцсаа баглах шаардлагатай болдог. Энэ үед хувцсаа хооронд нь ямар нэгэн зай гаргалгүй эмх цэгцтэй эвхэж , чемодандаа хийж байгаарай. Ингэснээр үрчийхгүй байхаас гадна таныг цэвэрч, нямбай нэгэн болгож бусдад харагдуулах болно. Түүнээс гадна хувцсаа авах сонгоход илүү хялбар байх болно.

Хувцсаа баглах

8 Гүзээлзгэний голыг авах

Гүзээлзгэнэ ашиглаж хүмүүс өдөр тутмын амьдралдаа олон амттан хийж идэх боломжтой байдаг билээ. Үүний тулд гүзээлзгэний голын хатуу хэсгийг авах хэрэгтэй  бөгөөд ямар нэгэн соруул ашиглаж, голыг нь хялбархан аргаар авах боломжтой юм байна шүү.

Гүзээлзгэний голыг авах

9 Суниах

Суниалт бол биеийг эрүүл чийрэг болгохоос гадна биеийн булчингуудыг ачааллуулж байдаг хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм. Гэвч зөв арга барилаар суниаж сурах нь юу юунаас илүү чухал ажээ. Үүний тулд таны гар болон цээжний хэсэг доорх зурган дээрх шиг байрлалтай байх ёстой гэдгийг анхаараарай.

Суниах

10 Сэндвич хийх

Хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж талхаа хуурай, шаргал өнгөтэй болтол шарна. Тавган дээр талхаа гаргаж, хайруулын тавгандаа беконоо хийж хоёр талаар нь 2 минут орчим шарна. Тахианы махыг 2 нимгэн хавтгайгаар хэрчин давс, перецээр амталж бекон шарж байсан хайруулын тавгандаа бэлэн болтол нь шарна. Тахианы мах шарагдаж байх хооронд улаан лоолийг нимгэн хэрчин, талхандаа майонезоо түрхэж тавина. Дээрээс нь салатны навч, шарсан бекон, улаан лооль, тахианы мах давхарлаж дээрээс нь үлдсэн талхаараа дарж өгнө.

Сэндвич хийх

11 Шингэн зүйл хөлдөөх

Шингэн зүйл хөлдөөхийн тулд шилэн саванд хийгээд, гаднаас нь ариун цэврийн цаасаар ороогоод, 15 минут хэртэй байлгах хэрэгтэй.

Шингэн зүйл хөлдөөх

12 Крем сонгох

Бүсгүйчүүд суурь кремнийхээ өнгийг сонгохдоо гар, нүүрэн дээрээ биш, харин хүзүүн дээрээ шалгах хэрэгтэй. Энэ нь таны нүүр хүзүүнээсээ ялгарч харагдахаас сэргийлнэ. 

Крем сонгох

13 Цамцаа эвхэх

Хүн бүр өөр өөрийнхөөрөө цамц, футболкоо эвхдэг билээ. Тэгвэл та дараах бичлэгнээс хоёрхон секундын дотор цамцаа хэрхэн эвхэж болохыг үзээрэй.

14 Хоносон хоол халаах

Ямар нэгэн байдлаар хоносон хоол богино долгионы зууханд халаах шаардлага гардаг л биздээ? Энэ үед бид хэрхэн зөв халаах ёстойг мэдээгүйгээс болж бүрэн гүйцэт халаагүй байх нь бий. Үүний тулд та халаах гэж буй хоолон дээрээ хүнсний скоч тавьж, дээрээс нь хэд хэдэн удаа цоолж, халаагаарай. 

Хоносон хоол халаах

15 Амьсгал авах

Зөв амьсгалж сурахын тулд амьсгаагаа цээжнээсээ авалгүй, гэдэснээсээ авах хэрэгтэй байдаг бөгөөд ингэснээр илүү их хүчилтөрөгчийг биедээ хуримтлуулж чаддагаас гадна уушгины элдэв төрлийн өвчлөлийг багасгадаг ажээ.

Амьсгал авах

Танд бусдад санал болгох хэрэгтэй зөвлөгөө байвал сэтгэгдэл бичих хэсэг дээр үлдээгээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()