1
Босох цагаа зөв тодорхойл
Хамгийн энгийнээс нь эхлэе. Эхлээд яг хэдэн цагт босвол ажил тань амжихаар байна, тэр цагтаа тохируулж сэрүүлгээ тавь. Тухайлбал 7 цагт босох сэрүүлэг тавьсан ч 10, 20 минутаар хойшлуулаад л унтаад байдаг бол ямар ч нэмэргүй, дэмий өөрийгөө л зовооно. Харин яг 9 цагт ажилтай, 7 цаг 45 минутанд босоод 30 минутанд бүх зүйлээ бэлдэж амждаг бол тухайн цагтаа л босож хэвшээрэй.
2
Сэрүүлгээ жирийн үеийнхээсээ 15 минутын өмнө тавиарай
Хэрвээ та өлөн ходоодтой, арзайсан үстэй, үрчинхий цамцтай явах гээгүй л бол жирийн үед босдгоосоо дор хаяж 15 минутын өмнө сэрүүлгээ тавьж сур. Ингэснээр та төлөвлөсөн бүх зүйлээ жин тан болгож, гарахаасаа өмнө бүх зүйлээ амжуулж чадна гэсэн үг.
3
Аль болох эрт унт
Хэрвээ та өглөө эрт хичээлтэй, ажилтай бол өмнөх орой нь утас, телевизор, ном зэргийг түр хойш нь тавиад, эртхэн амраарай. Хэдийгээр шөнөжин алдсан нойроо дараа өдөр нь нөхчихнө гэж бодож байгаа бол, шөнийн нойр хамгийн хэрэгтэй хэмээн эрдэмтэд судалгаа гаргасан байна шүү. Тиймээс хэдий чинээ эрт унтана, төдий чинээ сайн амарч, өглөө эрт сэргэг босох боломж нэмэгдэнэ гэсэн үг.
4
Сайхан зүйл болно гэдэгт итгэ
Маргааш өдөр та чухал илтгэл тавих гэж байгаа, шалгалтанд орох гэж байгаа, эсвэл бүр чухал хүнтэй уулзах гэж байгаа бол тэдгээр ажлаа бүтнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй. Ингэснээр таны сэтгэл амарч, толгой сэргэг болж, сэтгэл тань хөдөлж, нойрноосоо бүрэн сэрж чадна.
5
Хөшгөө хагас нээлттэй унт
Ялангуяа таны өрөө зузаан, хүнд, хар бараан хөшигтэй бол түүнийгээ хагас нээж унтах хэрэгтэй. Хэрвээ тэр чигт нь хаагаад, өрөөгөө харанхуй болгоод унтчихвал өглөөний нар таны өрөөнд орж ирэхгүй. Өрөө хэр харанхуй байна, та төдий чинээгээр бөх унтана гэсэн үг юм.
6
Өрөөнийхөө дулааныг тохируул
Хүн сэрүүхэн өрөөнд илүү тухтай амарч, сэргэг босч чаддаг. Тийм учраас өрөө тань халуун бол цонхоо бага зэрэг онгойлгож, агаар оруулан амарч байгаарай. Ер нь бол унтлагын өрөөний температур цельсийн 18-22 градус байхад тохиромжтой.
7
Сэрүүлгээ гар хүрэхээргүй газар тавь
Энэ бол нилээд бөх унтчихдаг хүмүүст л зориулсан арга. Хүмүүс ихэнхдээ гар утсаа дэрнийхээ ойрхон тавьчихаад, хэдэн ч сэрүүлэг тавьсан түүнийгээ унтраачихаад унтчихдаг. Ахиж ингэж ажил, хичээлээсээ хоцрохгүйн тулд сэрүүлгээ орноосоо босож, нилээд хэд алхаж байж унтраахаар тийм газарт байрлуулаарай. Босож унтраачихаад тийм ч амархан буцаж унтана гэж байхгүй. Үнэхээр найдвартай байгаа биз?
8
Сэрүүлгээ дахин дахин тавихаас зайлсхий
5-10 минутын зайтай дахин сэрүүлэг тавих нь сэтгэл амар унтах нөхцлийг бүрдүүлчихдэг. Тиймээс ганц л удаа сэрүүлгээ тавиарай.
9
Хөнгөхөн дасгал хийх
Хэдий нойрноосоо сэрчихсэн ч гэсэн, “Сайхан унтах юмсан” гэсэн ганц л бодол бодогдоод салахгүй байгаа бол орноосоо босоод амьсгалын дасгал хийх, эсвэл газар дээшээ харж хэвтээд гар хөлөө дээш өргөж амралттайгаар 3 минут сэгсрээрэй. Хамаагүй дээрдэх болно. Одоо харин амжилт бүтээлээр дүүрэн өдөр таныг хүлээж байна, амжилт хүсье.
10
Шөнө оройн цагаар эдгээрийг бүү хэрэглэ
Унтахаасаа 3 цагийн өмнө кофе, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа зэргийг хэзээ ч бүү хэрэглэ. Таны нойр хулжиж, өглөө босоход тань бүр л хүндрэлтэй байх болно. Харин нэг аяга кофег бол цайгаа уусны дараа уухад гэмгүй шүү.