1
Цэвэр, цэмцгэр ор
Олон жил онгоцны үйлчлэгч хийсэн хүмүүс жижиг зүйлсийг ч ажиглаж харах чадвар нь өндөр хөгжсөн байдаг. Тиймдээ ч ямагт цэвэр, цэмцгэр байдлыг бүрдүүлж, хаа ч явсан ариун цэврийг дээд зэргээр баримталдаг. Мэдээж энэ нь хүн бүрт хэрэгтэй зан чанар бөгөөд хянуур байна гэдэг сайн чанар юм. Та ч бас тэднээс суралцаж, аль болох цэгцтэй байх тал дээр анхаарлаа хандуулаарай. Энэ нь амьдралыг илүү хялбар болгоно.
2
Хувцсаа өлгөх
Өглөө бүр яаран босох хүмүүс оймс, дотуур хувцас зэргээ хайж, багагүй хугацааг үрж орхидог. Харин үүнээс сэргийлэх хялбар арга нь өлгүүр юм. Тэд өөрсдийн жижиг хувцас, зүйлсийг өлгүүрт өлгөж хонодог аж. Ингэснээр хэрэггүй зүйлсэд алт шиг үнэтэй цагаа зарцуулах асуудал тулгарахгүй.
3
Хувцас индүүдэх
Тэд шахуу цагийн хуваарь баримталдаг бөгөөд яарч сандарсан үедээ үрчгэр буюу индүүдээгүй хувцсаа үсний индүүг ашиглаж, янзалдаг байна. Онгоцны үйлчлэгчид үсний индүүгээр хувцсаа индүүдэж, цаг заваа хэмнэдэг бөгөөд энэ нь авсаархан хялбархан учир хээрийн замд ч таны эрхэм анд нөхөр болдог юм. Мөн индүү байхгүй үед, халуун усны ууранд цамцаа хавьж, үрчгэрийг арилгаж болох аж. Ойролцоогоор 20 см зайтай ууранд хувцсаа байршуулах юм.
4
Чихээ хамгаалах
Олон цагийн турш дуу чимээ ихтэй орчин нөхцөлд ажилласнаар онгоцны үйлчлэгчдийн чих гэмтэж, цаашлаад сонсголын бэрхшээл, элдэв өвчин зовлонтой нүүр тулах нь бий. Тэд энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд чимээ ихтэй нөхцөлд чихэндээ салфетки, хөвөн зэргийг хийдэг байна. Энэ нь чихэнд ирэх хүчтэй долгионыг бууруулж, нэг ёсондоо чихийг хамгаалж байдаг юм. Та ч бас үүнийг туршаад үзээрэй.
5
Хүүхэдтэй учраа олох
Тэд ямар ч нөхцөл байдлыг даван гарах, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг. Ялангуяа онгоцонд хүүхдүүд уйлах, уурлах явдал тогтмол тохиолддог бөгөөд тэд тус асуудлыг хэрхэн шийдвэрлэж, зорчигчдын амар тайван байдлыг хангахаа сайн мэднэ. Хүүхэд их зөөлөн, аливаа зүйлсэд амархан хууртдаг тул тэд ердөө л хүслийг нь сонсож биелүүлдэг. Хэрэв үнэхээр бүтэхгүй зүйл хүсч уйлж байвал өөр сонирхолтой зүйлсийг санал болгож, яг л тэдний найз нөхөд мэт харьцсанаар тайвшруулж чаддаг юм. Харин эсрэгээрээ өөдөөс нь загнаж, чимээгүй болохыг шаардах нь хэзээ ч үр дүнд хүргэхгүй аж.
6
Тайван амрах
Цагийн өөр өөр бүсэд байрлах улс орнуудаар ажиллаж явдаг тул тэд нойр солигдох, нойргүйдэх асуудалтай тулгардаг. Харин үүнээс гарах хялбар аргыг дуулгасан байна. Ингэхдээ унтана гэж төлөвлөсөн цагаасаа 1 цагийн өмнө бүх цахилгаан хэрэгсэл, гар утас зэргээ унтрааж тавина. Дараа нь ногоон цай ууж, ном унших бөгөөд удалгүй нойр тань хүрч, орондоо ороход бэлэн болсон байх болно. Хэрэв тус арга үйлчлэхгүй, товлосон нэг цагийн дотор унтаж чадахгүй бол босч гэр дотуураа яван, ямар нэгэн зүйлсийг хийгээд буцаж орондоо орж ном уншиж, цай уугаад үзээрэй.
7
Аюулаас урьдчилан сэргийлэх
Тэд үргэлж гарч болох аюул, эрсдлээс сэргийлж явдаг. Мэдээж энэ нь сайн хэрэг бөгөөд сүүлд харамсаж сууснаар хамаагүй дээр билээ. Жишээлбэл тэд төрсөн нутгаасаа өөр улсыг зорин явахаасаа өмнө байрлах буудал руугаа холбогдож, бие угаагч, алчуур, тавчик, халат зэрэг байгаа эсэхийг лавладаг. Ингэснээр тэд хүссэн зүйлс нь байхгүй бол өөрсдөө тээвэрлэн авч явах, байгаа бол сэтгэл амар ажлаа хийх боломж гарч ирдэг юм. Энэ мэтчилэн тэд үргэлж ирээдүйд болох зүйлсэд урьдаас санаа тавьж сурсан байдаг.
8
Пасспорт шалгах
Бид онгоцны буудал дээр олон цаг, минут дугаарласны эцэст, пасспортоо шалгуулж, нэвтрэх эрхээ олж авдаг. Харин АНУ-д заавал дугаарлах шаардлагагүйгээр цааш нэвтрэх боломжтой автомат машин байдаг аж. Та ердөө л тус автомат машинд пасспорт, царай зэргээ уншуулаад болох төдийгүй цаг заваа хэмнэх юм. Гэвч энэ нь зөвхөн АНУ-д байх бөгөөд таниас төлбөр авч байж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болохыг онгоцны үйлчлэгчид олон нийтэд дэлгэсэн билээ.
9
Зай ашиглах
Тэд нислэгт явахдаа хувийн эд зүйлсээ бэлтгэж, жижиг аяны цүнхэнд хийж авч явдаг. Хол газар, олон хоногоор явах болсон тохиолдолд тэдний эд зүйлс цүнхэндээ багтахгүй байх нь бий. Онгоцны үйлчлэгчдийн энэхүү асуудлаас эвтэйхэн ангижрах арга нь хувцас хэрэглэл дотроо эд зүйлсээ баглаж, жижиг болгон ороох юм. Жижиг зайг ч алдалгүй ашиглаж, бүх зүйлсээ багтаах нь таниас ур ухаан, сэргэлэн байдлыг шаардах аж.
10
Өглөөний цайгаа алгасахгүй байх
Хүн бүр өглөө цайгаа ууж хэвших нь эрүүл зөв амьдралын гол түлхүүр болдог. Гэвч онгоцны үйлчлэгч нар өглөө бүр эрт гэрээсээ гардаг тул цайгаа ууж амжилгүй явах тохиолдол элбэг. Ингэснээр тэдний ходоод гэдэс шархалж, таргалалт үүсч, улмаар өвчлөл болж дэлгэрэх магадлал өндөр байдаг юм. Харин тэд ажлаасаа болж эрүүл мэндээ үгүй хийх нь утгагүй хэрэг гэж үзэх болсон тул босох ёстой цагаасаа 30 минутын өмнө босч заавал өглөөний цайгаа уух болжээ. Хэрэв үнэхээр амжихгүй тохиолдолд тэд жимс, гурилан бүтээгдэхүүн, жүүс зэрэг бэлэн бүтээгдэхүүн худалдан авч, иддэг байна. Та ч бас өглөө бүр өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Амжихгүй байвал босдог цагаасаа 30 минут өмнө босоход л хангалттай.
Та өөрийн дагаж баримталдаг амьдралын зөв хэвшлүүдээ бидэнтэй хуваалцаарай.