Ангиараа ялагч болсон ухаалаг хүүхдүүд хэн бэ?

2016-10-14, 13:30
3,317

Нэг ангийн 38 хүүхэд бүгдээрээ гар утас бэлгэнд авсан гэвэл та итгэх үү? Юнител группээс гуравдахь удаагаа зохион байгуулж буй “Ухаанаараа Уралдъя” хөтөлбөрийн эхний 4 ялагч ангиуд тодорч, ангиараа "Samsung Galaxy J" серийн гар утсаа гардан авлаа. Эхний I үед улсын хэмжээнд нийт 110,900  оюутан сурагчид, 6964 анги-групп идэвхтэй оролцож, мэдлэг оюун, багаар ажиллах чадвараа сорин өрсөлджээ.

Ангиараа ялагч болсон ухаалаг хүүхдүүд хэн бэ?

“Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрийн эхний үеийн супер шагналын эздээр:

6-7-р ангийн сурагчдын ангилалд – Говь-Алтай аймгийн 3-р сургуулийн 6Г ангийнхан

8-9-р ангийн сурагчдын ангилалд - Говь-Алтай аймгийн Хантайшир Эрдэм цогцолбор сургуулийн 9А анги 

10-12-р ангийн сурагчдын ангилалд - Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12А ангийнхан 

Оюутан насны ангилалд - АШУҮИС-ийн 503-р хэсгийн ангиуд тус тус авхаалж самбаа, мэдлэг оюун, багийн ажиллагаагаараа бусдаасаа онцгойрсон юм. 

Хэрэв танай ангийнхан ч мөн адил ангиараа “ухаалаг” гар утастай болохыг хүсвэл “Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрийн II үе шат эхэлчихсэн байгааг дуулгаж байна. II үе шат 2016.10.18-ний өдөр дуусч, ахин 4 супер ялагч ангийнхныг тодруулах учраас та нарт боломж байгаа юм шүү.

ӨӨРСДИЙН МЭДЛЭГ ОЮУНАА СОРЬЖ, БУСДЫГАА ХОШУУЧЛААД ЯЛАГЧ БОЛЖ ЭЦЭГ ЭХ, НАЙЗ НӨХӨД, БАГШДАА АВСАН ГАР УТСАА БАРИАД ОЧИХ ГОЁ БИШ ГЭЖ ҮҮ?

 

“Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрийн ерөнхий журам, хэрхэн амжилттай оролцох вэ зэрэг хэрэгтэй мэдээлэл авахыг хүсвэл www.unitel.mn/uu/news сайтад хандаарай.

Амжилт хүсье!

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.