Монголын “Best Seller” номын шинэ рекорд “Хатагтай Перегриний онцгой хүүхдийн асрамжийн газар”

2016-10-12, 08:20
6,113

10 хоногийн дотор 2 дахин хэвлэгдэж, өнөөдөр дахин 3 дахь хэвлэлтэнд шилжиж байгаа нь сүүлийн жилүүдэд сонсогдоогүй хамгийн эрэлттэй, борлуулалт өндөртэй номоор нэрлэгдэх үзүүлэлт болж байна. Энэ 10 хоногт номын хорхойтнууд зөвхөн залуус хүүхэд гэлтгүй бүх насныханы хувьд хамгийн их анхаарал татаж, шуугиан тарьж буй ном нь ХАТАГТАЙ ПЕРЕГРИНИЙ ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АСРАМЖИЙН ГАЗАР болоод байна. “Ном дуусчихсан байна шүү дээ? Хэзээ дахин хэвлэгдэх вэ? Яаж захиалах вэ? Дараагийн цуврал хэзээ гарах вэ?” гэсэн асуулт сошиал ертөнцөөр ниссээр байна.

Монголын “Best Seller” номын шинэ рекорд “Хатагтай Перегриний онцгой хүүхдийн асрамжийн газар”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү номыг орчуулагч Заяанэмэхийн Гандарь орчуулсан ба АЗ ХУР номын их дэлгүүрт сүүлийн хоёр долоо хоногийн Бэстселлерийн №1 дугаарт бичигдэж байна. Бүтээлийн 2, 3 дугаарх цувралууд орчуулгын шатанд явагдаж байгаа бөгөөд, урьдчилсан захиалга өндөр, эрэлт ихтэй байгааг “Аз хур” номын их дэлгүүрээс мэдээллээ. Ном ердөө 9,900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь иймэрхүү үнэ цэнэтэй бүтээлийн дундаж ханшаас бараг 50%-тэй тэнцэх хэмжээний хямд үнэтэй гэсэн үг.

Зохиолч Ренсом Ригзийн бүтээл “Miss Peregrine's Home for Peculiar Children” гурамсан зохиолоор бүтээсэн кино дэлхий дахинд нээлтээ хийхэд, Монголын бүх кино театрууд ч мөн 9-р сарын 30-нд нээлтээ хийсэн. Харин энэ бүтээлийн 1-р боть “ХАТАГТАЙ ПЕРЕГРИНИЙ ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АСРАМЖИЙН ГАЗАР” номыг эх хэл дээрээ эрхлэн, худалдаанд гаргасан явдал хүүхэд залуусын дунд нэлээн анхаарал татсан мэдээлэл байлаа.

2015 онд олон улсын жишигт нийцсэн Номын их дэлгүүрийг  нээж, “72 цаг” хямдралтай худалдаагаар  МОНГОЛЧУУД ОЮУНЛАГ болохыг харуулсан энэ хамт олон ХАТАГТАЙ ПЕРЕГРИНИЙ ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АСРАМЖИЙН ГАЗАР номоор мөн л өсвөр насныхан, Монголын хойч ирээдүй болсон залуусийн маань гэгээлэг сайхан хүсэл сонирхлыг та бидэнд илэрхийлж байна. Тэд дэлхийн хэмжээний шилдэг  номуудыг эх хэл дээрээ уншиж, ном унших дуртай, дараагийн цувралыг тэсэн ядан хүлээдэг болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.azkhur.mn

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.