1
Алгаа доош нь харуулж хөтөлдөг
Ингэж хөтлөлцдөг бол алгаа доош нь харуулж барьдаг хүн нь хартай байх магадлалтай бөгөөд харилцаандаа илүү эрх мэдэлтэй байдаг байна.
2
Хуруунуудаа зөрүүлж хөтлөлцдөг
Бие биедээ бүх сэтгэл зүрхээ зориулж чаддаг төгс хосууд ингэж хөтлөлцдөг байна. Тэд бие биедээ их үнэнч, бие биеийгээ хүндэлдэг хүмүүс байдаг аж. Түүнчлэн сексийн харилцаандаа сэтгэл хангалуун байдаг байна.
3
Хуруугаараа хөтлөлцдөг
Хосууд хувийн орон зай болон хараат бус байдлыг чухалчлан үздэг, тусдаа байхдаа тав тухыг илүү мэдэрдэг ч эцсийн эцэст тэдний харилцаа маш бат бөх учир сална гэсэн ойлголт тэдэнд үгүй.
4
Нэг хуруунаас нь хөтөлдөг
Ингэж хөтлөлцдөг хүмүүсийн харилцаа нь гайхалтай амар тайван, хэрүүл маргаан багатай байдаг. Мөн тэд маш романтик хүмүүс байх нь олонтаа.
5
Хүзүүгээр нь тэвэрдэг бол...
Ингэж тэврэх нь мэдээж хөтлөлцөхөөс өөр. Гэхдээ ийм маягаар бие биенийгээ “хөдөлдөг” бол хайртай хүнээ ямар ч аюулаас хамгаалахад бэлэн гэдгээ харуулж буйн шинж гэнэ.Таны хайрт ингэж тэвэрдэг бол түүгээрээ бахархах хэрэгтэй шүү.
6
Гарнуудаа салгаж хөтөлдөг
Зөвхөн алгаа л нийлүүлж, биеэрээ холдож явдаг бол хосууд бие биенээ хуурдаг байх магадлал өндөр. Гэвч тэд хил хязгаараа мэддэг.
7
Атгалцаж хөтлөх
Хосуудын дундах хамгийн түгээмэл хөтлөлт юм. Тэдний хайр сэтгэл нь үнэнчээс гадна дур хүсэл ихтэй байдаг. Энэ төрлийн харилцаа нь бие биеэ хүндэтгэх, бишрэх сэтгэл дээр үндэслэсэн бат бэх харилцаа юм.
8
Хуруугаа зөрүүлж, сулхан хөтлөлцдөг бол...
Бие биендээ итгэх итгэл болон цаашид үргэлж хамт байх магадлал маш өндөр байдаг байна. Тэд бие биенийхээ үйлдлүүдийг урьдчилан таамаглаж байдаг.
9
Бугуйг нь ороож хөтөлдөг.
Ингэж хөтлөлцдөг хосууд нь хүсэл тачаал, эв нэгдлийн төгс хослол юм. Өнгөц харахад тэд бие биедээ эргэлздэг мэт боловч яг үнэндээ хэнээс ч илүү бат бэх харилцааг босгож чаддаг.