Хулгай хийж байгаад баригдсан одууд

Олны танил алдартай нэгэн байна гэдэг нь нэг бодлын хүсээд байх зүйл биш юм. Тэдний хийсэн бүхнийг дэлхий дахинаа мэдэж, сайн зүйлийг нь сайшааж, муу зүйлийг нь хараан зүхнэ. Тэрчлэн нэрд гарахаас өмнө хийж байсан таагүй үйлдлүүд нь хожим илэрч, нүүр хийх газаргүй болгох ажээ. Ийнхүү бид та бүхэндээ дэлгүүрээс хулгай хийж байсан оддыг танилцуулъя.

Хулгай хийж байгаад баригдсан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вайнона Райдер (Winona Ryder) - 5.500 долларын хувцас

1980-аад оны залуусын сэтгэлийг булааж байсан бүсгүй "Saks Fifth" хэмээх гудамжинд байрлах нэгэн их дэлгүүрээс 5500 доллар бүхий шубыг хулгайлж байжээ. Улмаар цагдаагийн ажилчид дэлгүүрийн камерыг шүүж, түүнийг 480 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлж байсан гэдэг.

Вайнона Райдер (Winona Ryder) - 5.500 долларын хувцас

2 Николас Брендон (Nicholas Brendon) - Хэд хэдэн удаагийн хулгай, дээрмүүд

"Buffy the Vampire Slayer" телевизийн цуврал киноны од залуу нь 2015 онд хар тамхи, архидан согтуурах хэргээр шүүгдэж байсан удаатай. Түүнээс гадна, тэрээр хар тамхи татсан байхдаа хэд хэдэн хулгай, дээрмийг хийж, мөнгөн торгууль, албадан хөдөлмөр эрхэлж байсан удаатай.

Николас Брендон (Nicholas Brendon) - Хэд хэдэн удаагийн хулгай, дээрмүүд

3 Ким Ричардс (Kim Richards) - 600 долларын үнэтэй бараа

"The Real Housewives of Beverly Hills" олон ангит телевизийн цуврал бүтээлийн жүжигчин бүсгүй Target, сүлжээ дэлгүүрээс 600 долларын үнэ бүхий барааг хулгайлж байжээ. Түүнийхээ хариуд мөнгөн торгуулыг төлсөн байдаг.

Ким Ричардс (Kim Richards) - 600 долларын үнэтэй бараа

4 Катт Уильямс (Katt Williams) - Алтан зоос болон үнэт эдлэл

Америкийн нэрт инээдмийн жүжигчин эр нь дээрмийн хэргээр нэрээ шавартай хутгаж орхисон юм.  Тэрээр балчир хүүхдийг дээрэмдэж, алтан зоос болон үнэт эдлэлийн зүйлсийг Атланта дахь гэртээ нуусан байжээ. Түүний бусармаг үйлдэл камерт бичигдэн үлдсэн бөгөөд жүжигчний карьер нь дууссан гэхэд болно.

Катт Уильямс (Katt Williams) - Алтан зоос болон үнэт эдлэл

5 Тила Текила (Tila Tequila) - 2 долларын үнэтэй гар утасны цэнэглэгч

Насанд хүрэгчдийн киноны од бүсгүй 2012 онд 2 долларын үнэ бүхий гар утасны цэнэглэгч хулгайлж байгаад баригдаж байсан удаатай гэнэ. Тэрээр ингэхдээ мөнгөн торгууль, албадан хөдөлмөр эрхэлсэн аж.

Тила Текила (Tila Tequila) - 2 долларын үнэтэй гар утасны цэнэглэгч

6 Ванилла Айс (Vanilla Ice) - Унадаг дугуй, тавилга

Реппэр эр нь өдгөө 20 сая долларын хөрөнгөтэй, бэл бэнчинтэй эрхэм билээ. Гэвч тэрээр хөршийнхөө гэрээс унадаг дугуй болон, халаагч тень хулгайлж, гараашдаа нуусан байсан нь илэрч, дуулиан тарьж байжээ

Ванилла Айс (Vanilla Ice) - Унадаг дугуй, тавилга

7 Жакс Тейлор (Jax Taylor) - 300 ;долларын үнэтэй нүдний шил

Алдартай жүжигчин, модель залуу нь "Гонолулу" хэмээх газрын нэгэн дэлгүүрээс 300 долларын үнэ бүхий нүдний шилийг хулгайлж байгаад баригдсан байна. 

Жакс Тейлор (Jax Taylor) - 300 ;долларын үнэтэй нүдний шил

8 Женнифер Каприати (Jennifer Capriati) - 15 долларын үнэтэй бөгж

Шаггүй чадварлаг теннисчин бүсгүй нь, нэгэн их дэлгүүрээс 15 долларын үнэ бүхий бөгжийг хулгайлах гэж байгаад баригдаж байжээ.

Женнифер Каприати (Jennifer Capriati) - 15 долларын үнэтэй бөгж

9 Бритни Спирс (Britney Spears) - Хиймэл үс, малгай, секс тоглоом

Дуучин бүсгүй нь, 2009 онд секс шоп-д худалдан авалт хийж явахдаа, хиймэл үс, малгайг авч хувцас солих өрөөнд орон, түүнийгээ зүүгээд нууцаар гарах гэж байгаад баригдаж байжээ. 

Бритни Спирс (Britney Spears) - Хиймэл үс, малгай, секс тоглоом

10 Бай Лин (Bai Ling) - 20 долларын үнэтэй сэтгүүл болон гар утасны зай

Хятадын нэрт жүжигчин бүсгүй 2008 онд Лос Анжелас хотын нэгэн дэлгүүрээс 20 долларын үнэ бүхий сэтгүүл, гар утасны зайг авч байгаа баригдаж, цагдаа нарт шалгагдаж байсан удаатай гэнэ.

Бай Лин (Bai Ling) - 20 долларын үнэтэй сэтгүүл болон гар утасны зай

11 Персики Гелдоф (Peaches Geldof) - Нүүрний будаг болон хувцас

Ирландын нэрт дуучин Боб Гелдофын охин, энэхүү үзэсгэлэнт бүсгүй нь, 2014 онд хар тамхи хэрэглэсэн үедээ дэлгүүрээс нүүрний будаг, хувцас хулгайлж байгаад баригдаж байжээ.

Персики Гелдоф (Peaches Geldof) - Нүүрний будаг болон хувцас

12 Аманда Байнс (Amanda Bynes) - 200 долларын үнэтэй хувцас, малгай

Үргэлж л хэрэг төвөгт орооцолдож байдаг жүжигчин бүсгүй нь 2011 онд их дэлгүүрээс 200 доллар бүхий үнэтэй хувцас, малгайг хулгайлж байгаад баригдаж, их хэмжээний мөнгөн торгуулыг төлж байсан байна.

Аманда Байнс (Amanda Bynes) - 200 долларын үнэтэй хувцас, малгай

13 Энтони Уорролл Томпсон (Anthony Worrell Thompson) - Хүнсний бүтээгдэхүүн

Английн алдартай тогооч энэ эрхэм нэгэн дэлгүүрээс 100 долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлж байгаад  баригдаж байсан удаатай. 

Энтони Уорролл Томпсон (Anthony Worrell Thompson) - Хүнсний бүтээгдэхүүн

14 Линдсей Лохан (Lindsay Lohan) - 2.500 долларын үнэ бүхий хүзүүний зүүлт

Үзэсгэлэнтэй, багагүй сахилгагүй жүжигчин бүсгүй 2500 долларын үнэ бүхий хүзүүний зүүлтийг хулгайлж, 30 хоногийн хорих ял, мөнгөн торгуулын ялд унаж байжээ. Худалдаад авчихаж болоогүй л юм байхдаа...

Линдсей Лохан (Lindsay Lohan) - 2.500 долларын үнэ бүхий хүзүүний зүүлт

15 Эми Шумер (Amy Schumer) - Хэд хэдэн жижиг хулгай

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй нь хэд хэдэн удаа дэлгүүрээс хулгай хийж, албадан хөдөлмөр эрхлэлт, мөнгөн торгуулийн ялд унаж байжээ.

Эми Шумер (Amy Schumer) - Хэд хэдэн жижиг хулгай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()