1
Том хээ, судалтай хувцас
Иймэрхүү загварын том судалтай хувцас нь таны биеийн хэлбэрийг алдагдуулж, онцгүй харагдуулдаг. Гэвч ийм төрлийн хээ нь хувцасныхаа загвараас хамааран сайхан харагдах нь бий. Тиймээс та том судал хээтэй хувцсыг аль болох гадуур хүрэм, малгай ороолт, цүнх гэхчлэн зүйлсэд оруулж өгсөн нь зохимжтой юм.
2
Хөндлөн хээтэй, хэт эрээн өмд
Тус төрлийн хээ нь таныг байгаагаас тань илүү тарган, намхан харагдуулах нь бий. Мөн илүү их овор нэмдэг. Харин ороолт зэрэг жижиг деталиудад оруулж өгөхөд тохиромжтой.
3
Хэтэрхий их чимэглэл
Ийм төрлийн хувцас нь мөн л таныг илүүтэй тарган, намхан харагдуулдаг. Нугалаа, хуниас, элдэв чимэглэлүүд нэг дор ихээр орсон нөхцөлд зохимжгүй харагдуулдаг байна.
4
Том хээтэй даашинз
Намхан гутал, өргөн том судалтай даашинз нь мөн л таны биеийн хэлбэрийг алдагдуулдаг. Тэрчлэн тарган, хөлийг богино харагдуулдаг. Хэрвээ иймэрхүү даашинз өмсөхыг хүсвэл өндөр өсгийт дээр өмсөж, бүс хийх хэрэгтэй.
5
Хөндлөн загвартай даашинз
Бүсгүй хүнийг чимдэг биеийн хэсэг бол мэдээж хүзүү байдаг шүү дээ. Тиймээс хүзүү цээж, эгэмний ясыг тодотгож өгөх даашинзыг өмсөх нь зүйтэй.
6
Хөндлөн судалтай юбка
Урт өргөн, хөндлөн загварын юбка, даашинз нь таныг илүүтэй тарган, богино хөлтэй харагдуулдаг. Энэ төрлийн хувцсыг өмсөх бол бие барьсан, тэрчлэн бэлхүүсийг тодотгож өгөх бүсийг зүүж өгөх нь илүү зохимжтой.
7
Сул загвартай хувцас
Цамц, өмд хоёул сул хэлхгэр байх нь зохимжгүй. Харин түүний оронд аль нэгийг нь сул байхаар нийцүүлэн өмсөөрэй.