2030 онд хэрэг болох мэргэжлүүд

Канадын Canadian Scholarship Trust (CST) сангийнхан ирээдүйг зөгнөгчидтэй хамтран 2030 онд ямар төрлийн ажил мэргэжлүүд хэрэгцээтэй байх талаар урьдчилсан таамгийг дэвшүүлжээ. Таамгийг экологийн, олон нийтийн болон технологийн өөрчлөлтийг ажиглан гаргасан байна. Ингээд ирээдүйд дараах мэргэжлүүд нэлээд хэрэгцээтэй байх бололтой.

2030 онд хэрэг болох мэргэжлүүд

1 Хиймэл нуураас загас барих загасчин

Загас дэлхий дээр маш ихээр ховордож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан загасыг хиймлээр өсгөн үржүүлэх болов уу. Үүний ачаар хүн төрөлхтөн амтат загасыг зооглох боломжтой болж байна. 

Хиймэл нуураас загас барих загасчин

2 Хогны дизайнер

Хэрвээ хог хаягдлыг боловсруулан ямар нэгэн чанартай бүтээгдэхүүн хийх үйл ажиллагаа эрчимтэй хөгжвөл хогны дизайнерын ажил нэлээд хэрэгцээтэй болно. Тэд хогийг ашиглан хийх шинэ бүтээлийн санааг гаргана. 

Хогны дизайнер

3 Анагаахын навигатор

CST-ийн үзэж байгаагаар анагаахын навигатор нь хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнд болон түүний гэр бүлийнхэн эмчилгээний арга барил, сэтгэл санаагаа өөдрөг байхад туслана. Энэ ажлыг ихэнхидээ сувилагчид хийх болов уу. 

Анагаахын навигатор

4 Хөрш айлын тагнуулч

Энэ ажлыг эрхлэх хүмүүс амьдарч буй орчныхоо эрүүл аюулгүй байдлыг хамгаалах бөгөөд бүхий л эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй аж. 

Хөрш айлын тагнуулч

5 Өнгөрснөө дурсагч

Тэд энгийн дизайнераас төдийлөн ялгарахгүй. Харин тэд тодорхой нэг зуун, байр сууцны загварыг гаргах юм байна. Үүний ачаар өндөр настангуудын асрамжийн газар амьдрагч эмээ өвөө нар 1970-аад оны үеийн зочны өрөө, эсвэл 1980-аад оны үеийн дотуур байр мэт загвартай байранд дахин амьдрах боломжтой болох нь ээ. 

Өнгөрснөө дурсагч

6 Ревайлдер

Үүнийг фермер гэж нэрлэж болох боловч фермерээс илүү их үүрэгтэй юм байна. Хэрвээ орчин тойронд нөхөж боломгүй хохирол учирсан бол ревайрдер ирж үүнийг засах ёстой. Түүний үүрэг даалгаварт ойг нөхөн сэргээх, усны нөөцийг алдагдуулахгүй байх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг орно. 

Ревайлдер

7 Роботын зөвлөгч

Хэрвээ ирээдүйд зарим нэг ажил мэргэжлийг робот хийдэг болвол роботын зөвлөгч заавал хэрэг болно. Тэд тухайн хүнд хэрэгцээтэй, шаардлагатай роботыг олоход туслах аж.

Роботын зөвлөгч

8 Энгийн хялбар байхад туслах

Эдгээр хүмүүс нь аливаа нэгэн албан байгууллагын дотоод ажлыг хөнгөвчлөхөд тусална. Үүнд: утсаар ярих, ажил хэргийн уулзалт зохион байгуулах гэх мэт. 

Энгийн хялбар байхад туслах

9 Нарны эрчим хүчээр ажилладаг технологийн зөвлөгч

Сүүлийн үед нарны эрчим хүч ашигладаг зүйлс маш ихээр гарч байгаа учир ирээдүйд энэ төрлийн мэргэжилтэнгүүд нэлээд хэрэгтэй байх болно. 

Нарны эрчим хүчээр ажилладаг технологийн зөвлөгч

10 Зайны мэс засалч

CST-ийн үзэж байгаагаар эмч нар тун удахгүй Интернетийн тусламжтайгаар хагалгаа хийх магадлалтай гэнэ. Энэ үйл ажиллагаанд тусгай робот, видео-камер, хянагчид тусална. Тухайн өвчтөнг эмнэлэгт хүргэх боломжгүй үед энэ арга барилыг ашиглах гэнэ. 

Зайны мэс засалч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()