1
Хачиг
Одоогоор Хачиг дэлхийн хамгийн хүчтэй биет юм байна. Хачиг нь хэдийгээр жижигхэн биетэй ч өөрөөсөө 1180 дахин илүү жинг дааж чаддаг. Энэ нь хүн 82 тонн жинтэй зүйл өргөж байгаа гэсэн үг юм.
2
Баасны цох
Энэ шавьж нь өөрөөсөө 1141 дахин илүү биетийг өргөж чаддаг байна.
3
Шоргоолж
Тэрээр өөрийн жингээсээ 50 дахин илүү жинг өргөж чаддаг байна. Энэ нь хүнээр бол 2.5 тонн жинтэй тэнцэх аж.
4
Горилл
Энэ хөхтөн амьтан өөрийн жингээс 10 дахин хүнд зүйлийг өргөж чадна. Эр гориллууд хамгийн томдоо 175 см өндөртэй, 200 кг жинтэй байдаг байна.
5
Бүргэд
Хамгийн хүчтэй амьтдын нэг. Тэрээр 16 кг жинтэй амьтныг агнаж чадна. Энэ нь өөрөөс нь 4 дахин илүү жинтэй гэсэн үг.
6
Хүн
Дэлхийн хамгийн хүчирхэг хүн бол Жидрунас Савицкас хэмээх эр юм. Тэрээр 2009 онд 400 кг жинтэй штангийг өргөж, суусан байна.
7
Бар
Тэрээр өөрөөсөө 2 дахин илүү их жинтэй зүйлийг өөрөөр хэлбэл 540 кг жинтэй зүйлийг өргөх чадалтай. Бар нь хамгийн томдоо 300 кг жинтэй, 3.3 метр урт болдог байна.
8
Заан
Дэлхийн хамгийн том хөхтөн амьтдын нэг бол заан юм. Тэд ойролцоогоор 70 жил амьдардаг. Заан нь 9 тонн орчим жинтэй зүйлийг өргөж чадах бөгөөд энэ нь өөрийн жингээс 1.7 дахин их байдаг байна.
9
Үхэр
Өөрөөсөө 1,5 дахин жинтэй ачааг өргөж чадна. Тэдний жин нь 900 кг орчим хүрнэ.
10
Гризли баавгай
Төрөхдөө дөнгөж 500 гр орчим байдаг ч өсөөд ирэхээрээ 550 кг жинтэй болдог байна. Босоогоороо түүний өндөр нь 2.5 метр болдог. Өөрөөсөө нэг дахин илүү ачааг өргөх чадалтай.