Алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг вэ?

Алдартай, онц сонирхолтой уран бүтээлийг хэсэг зуур гарч өнгөрөх секс үзэгдэл ихээр чимдэг. Энэ нь ч хүмүүсийн анхаарлыг татаж, тус киног үзэх хүслийг өдөөж өгдөг гэхэд буруудахгүй болов уу. Харин тус үзэгдлийг хэрхэн авдаг, дэлгэцнээ буулгадаг болох нь хүн бүрийн толгойд асуулт болж эргэлддэг бөгөөд энэ талаар мэдэхийг хүсдэг нь гарцаагүй юм. Иймд та бүхэндээ алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Superbad"

Инээдмийн төрөл, жанрын "Superbad" кинонд жүжигчин Кристофер Минц-Плассе (Christopher Mintz-Plasse) нь 17 насандаа тоглосон бөгөөд секс үзэгдлийг  нэгэн жүжигчин бүсгүйн хамт бүтээдэг. Харин яг тухайн зураг авалтын үеэр Кристоферийн ээж хажууд нь байсан төдийгүй үйлдэл хөдөлгөөн бүрийг нь зааварлаж байсан аж. Энэ нь түүнд маш эвгүй санагдаж, хурдхан л дуусаасай хэмээн бодолхийлж байсан тухай жүжигчин залуу хожим дурсаж байжээ. 

"Superbad"

2 "The Change-Up"

Тус кинонд жүжигчин Райан Рейнольдс (Ryan Reynolds) болон Оливия Вайлд (Olivia Wilde) нар хамтран секс хэсгийг бүтээдэг бөгөөд зураг авалт явагдах мөчид Райан жүжигчин бүсгүйн хөхний товчыг хэт хүчтэй базалж, бухимдлыг нь төрүүлж байжээ. Гэвч жүжигчид л болсон хойно уур бухимдлаа нууж, кинонд аз жаргалтай, амрагуудын дүрийг халуухнаар бүтээж чадсан юм. 

"The Change-Up"

3 "Fifty Shades Of Grey"

Секс үзэгдэл ихээр гарах "Fifty Shades Of Grey" кинонд маш олон хүнд хэцүү, хөгжилтэй зүйлс тохиолдсон байдаг. Угтаа бол киноны зохиол дээр ташуураар бүсгүйг ороолгож, тамлах хэсгийг оруулаагүй байсан ч зураг авалтын дундуур тус үзэгдлийг оруулсан төдийгүй энэ нь гол дүрийн бүсгүй болох Дакото Жонсон (Dakota Johnson)-д огтхон ч таалагдаагүй юм. Гэсэн хэдий ч найруулагчийн үг хууль тул энэхүү зураг авалт эхэлж, жүжигчин залуу санамсаргүй байдлаар бүсгүйг жинхнээсээ ороолгож орхижээ. 

"Fifty Shades Of Grey"

4 "The Tudors"

Тус онц сонирхолтой цуврал кинонд жүжигчин Хенри Кавилл (Henry Cavill) нь бүсгүйтэй амраглаж буйгаар зураг авалтанд орсон бөгөөд тухайн үед жүжигчин бүсгүй хэт халуухан байсан тул яах ч аргагүй Хенригийн бэлэг эрхтэн босч, түүнийг эвгүй байдалд оруулсан байна. Мэдээж зураг авалт хүндхэн байдал дунд үргэлжилсээр дууссан төдийгүй хүмүүс бүгд л Хенриг дүрдээ гайхалтай сайн орсон хэмээн магтаж байжээ. 

"The Tudors"

5 "Game Of Thrones"

Телевизийн шилдэг цуврал гэгддэг "Game Of Thrones" кинонд маш олон секс хэсэг гардаг. Харин жүжигчин Эмили Кларк (Emilia Clarke) болон Жейсон Момоа (Jason Momoa) нарын секс үзэгдлийг авах гэж багагүй хугацааг зарцуулжээ. Учир нь Эмили Кларк зураг авалтын багийн нэгэн гишүүний өмссөн улаан оймсыг харж инээдээ барьж чадахгүй байсан учир Жейсон Момоаг олон удаа секс хийж буй мэтээр жүжиглэхэд хүргэсэн байна. 

"Game Of Thrones"

6 "Masters Of Sex"

Тус кинонд Майкл Шин (Michael Sheen) болон Лиззи Каплан (Lizzy Caplan) нар галзуу секс хийж, жинхэнэ утгаараа дур тачаалдаа автаж буй мэт харагддаг. Харин үнэн хэрэгтээ жүжигчин Майкл Шин нь дүрээ бүтээх явцдаа бүсгүйн хөхний толгойг базаж, харин бүсгүй Майклийн өгзгийг илж байтал гарт нь нойтон зүйл мэдрэгдэж, эвгүй үнэр гарсан аж. Зураг авалт зогсож залуу шалгаж үзэхэд түүний гэдэс эвгүйрхэж, бага зэрэг өтгөн гадагшлуулсан байсан бөгөөд үүнийгээ өөрөө ч анзаараагүй байсан гэдэг. 

"Masters Of Sex"

7 "Desperate Housewives"

Жүжигчин Жесси Меткалф (Jesse Metcalfe) нь үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Эва Лонгориа (Eva Longoria)-гийн хамт анх удаагаа секс үзэгдэлд тоглосон байна. Тэд хамтдаа тун ч халуухан хэсэгт тоглож, найруулагч зогс гэх дохиог өгч, өөр газарт зураг авалтыг үргэлжлүүлэхээ мэдэгдэж, залууг орноосоо босохыг шаарджээ. Харин тэрээр орноос босч явахад түүний үрийн шингэн нь гадагшилсан болох нь ил болж, тун ч ичгэвтэр байдалд оруулсан байна. Мэдээж халуухан бүсгүйтэй секс хийж буй мэтээр жүжиглэх нь түүнд биеэ барихад хэцүү байсан бизээ. 

"Desperate Housewives"

8 "Crank 2"

Нэрт жүжигчин Жейсон Стэтхэм ( Jason Statham) "Crank 2" кинонд тоглохдоо олон нийтийн газарт галзуу секс хийдэг. Олон хүмүүс холхисон дэлгүүрийн үүдэнд оршин суугчид, кино багийнхан, жүжигчдын өмнө секс хийж байгаагаар жүжиглэх нь тэдэнд маш бэрх байсан гэдэг. Жейсон энэ тухай ярихдаа "Хурдхан шиг л найруулагч энэ хэсгийн зогсоогоосой, болсон гэж хэлээсэй л гэж хүсч байсан. Би тийм эвгүй байдалд орж байгаагүй ээ. Ёстой онцгүй байсан шүү. Хамтран тоглосон бүсгүйд маань ч гэсэн хүндхэн л байсан байх" хэмээжээ. 

"Crank 2"

9 "Basic Instinct"

Асар их зориг гаргаж дэлхий нийтийн өмнө өөрийн нүцгэн биеийг гайхуулж чадсан жүжигчин Шарон Стоун (Sharon Stone) нь тус уран бүтээлд өөрийн гоо сайхан бүхнээ мөнхөлж үлдээсэн. Тэрээр цөөнгүй удаа нүцгэлж, секс үзэгдэлд тоглосон бөгөөд зураг авалтын дундуур сүүлдээ дотуур өмд ч өмсөхөө больж, нүцгэн шахуу явах болсон гэдэг. Түүний хувьд нүцгэлж, эротик хэсэгт тоглох нь хүндрэлтэй байгаагүйгээс гадна үүнийг ичээд байх зүйл  гэж үздэггүй байна. 

"Basic Instinct"

10 "Bridesmaids"

Элэг хөшөөм "Bridesmaids" кинонд жүжигчин Жон Хэмм (Jon Hamm) болон Крситэн Виг (Kristen Wiig) нар хамтран цөөнгүй секс үзэгдэлд тоглодог. Харин тэд бодит амьдрал дээр сайн найзууд тул тус үзэгдлийг бүтээхэд багагүй бэрхшээл тулгарсан байдаг. Тэд зураг авалтын дундуур инээлдэж, нэгнээ шоолж, огтхон ч халуухан байдлыг үүсгэж чадахгүй байжээ. Иймд найруулагч бухимдаж, тэднийг хөгжилтэй байдлаар тус хэсгүүдийг дүрсэлж үзүүлэхийг зөвлөсөн юм. 

"Bridesmaids"

11 "Neighbors"

Мэдээж төгс хүн гэж үгүй. Ямар нэгэн байдлаар дутагдалтай тал байх бөгөөд үүнийгээ нууж чадна гэдэг гайхалтай хэрэг юм. Харин жүжигчин Дэйв Франко (Dave Franco) нь "Neighbors" кинонд түрхэн зуур гараад өнгөрөх секс хэсгийг бүтээсэн бөгөөд түүний өгзгөнд харц унахгүй байхын аргагүй. Харин үнэн хэрэгтээ түүний өгзөг тийм ч сайхан харагдахгүй байсан тул нүүр будалтын багийнхан гэрэл сүүдэр ашиглаж, тонтгор хэлбэрлэг болгожээ. 

"Neighbors"

12 "Girls"

Жүжигчин Лена Данем (Lena Dunham) нь "HBO" телевизийн "Girls" кинонд тоглохдоо үзэгдэл бүрт шахуу нүцгэлж, эхээс төрсөн биеэрээ үзэгчдийг алмайруулж байв. Эхэндээ түүнд нүцгэлэх нь маш эвгүй байсан ч сүүлдээ энэ бүхэнд дасч, хувцастай байхаас илүү нүцгэн байх нь амар санагдах болжээ. Тэрээр үүнийг өөрийгөө элдэв зүйлсээр хаахгүй, хамгийн чөлөөтэй боломж хэмээн үзэх болсон юм. 

"Girls"

13 "Map To The Stars"

Нэрт жүжигчид болох Роберт Паттинсон ( Robert Pattinson) болон Жулианна Мур (Julianne Moore) нар нь "Map To The Stars" кинонд хамтдаа секс үзэгдэлд тоглосон билээ. Харин ахмад туршлагатай Жулианна, Роберт Паттинсонд хэрхэн хөдлөх, ямар царай гаргах, яаж биед нь хүрэх гэхчлэн багагүй зөвлөгөөг өгч, хяналтыг гартаа авч байсан гэдэг. Тиймдээ ч түүний зөвлөгөө үр дүнгээ өгч, тус үзэгдэл гайхалтай болж өрнөжээ. 

"Map To The Stars"

14 "Spring Breakers"

"Spring Breakers" киноны нэгээхэн чухал дүрийг бүтээсэн жүжигчин Гүччи Мэйнэ ( Gucci Mane) нь нэгэн секс хэсэгт тоглож байхдаа хэсэг зүүрмэглэсэн гэдэг. Учир нь тэрээр зураг авалт эхлэхээс өмнө бага зэрэг өвс татсан бөгөөд энэ нь түүнийг зүүрмэглэхэд хүргэсэн байна. Харин секс үзэгдэлд хамтран тоглосон бүсгүйд түүний энэхүү байдал таалагдаагүй нь тодорхой. 

"Spring Breakers"

15 "The Wolf Of Wall Street"

Холливуудын хамгийн сайхан залуу, бүсгүй гэгддэг жүжигчин Леонарда Ди Каприо (Leonardo DiCaprio) болон Маргот Робби (Margot Robbie) нар нь хамтран "The Wolf Of Wall Street" кинонд маш олон секс үзэгдлийг бүтээсэн. Харин мөнгөн дэвсгэрт дээр секс хийдэг хэсгийг авах нь маш хүнд болж өнгөрсөн байна. Учир нь урьд өмнө ашиглагдаж байгаагүй шинэ цааснууд нь Маргор Робигийн нурууг зүсч, асар их өвдөлтийг мэдрүүлж байсан аж. Гэвч найруулагч цааш үргэлжлүүлэхийг шаардаж, жүжигчин бүсгүй тэвчээр заан, энэхүү үзэгдлийг амжилттай дуусгажээ. 

"The Wolf Of Wall Street"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()