Шинжлэх ухааны тухай бүх цаг үеийн шилдэг кинонууд

Шинжлэх ухааны сэдэвтэй уран зөгнөлт кинонууд нь зохиолчийн уран төсөөлөл, хийсвэр сэтгэлгээг илэрхийлж байдаг. Гэвч энэ нь бүгд худлаа гэсэн үг биш юм. Кино бүтээгчид тодорхой хэмжээний шинжлэх ухааны үндэслэл дээр суурилж, киногоо бүтээдэг. Тухайлбал: Зохиолч Брайн Клег (Brian Clegg)-ийн "10 billion tomorrows" зохиол нь шинжлэх ухаан, технологийн шинэ нээлтэд үнэт хувь нэмэр оруулсан кино юм. Энэ мэтчилэн бүх цаг үеийн сор болсон шинжлэх ухааны кинонуудыг та бүхэнд сонирхуулж байна.
Шинжлэх ухааны тухай бүх цаг үеийн шилдэг кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. "Woman in the Moon"(1929)
Фриц Ланг (Fritz Lang)-ийн бүтээл сонгодог төрлийн энэхүү кинонд анх удаа сар руу аялаж байгаа эмэгтэйн тухай гардаг. Дашрамд дурьдахад кинон дээр дүрслэгддэг сансрын хөлөг онгоцноос хожим НАСА-гийнхан санаа аван, сансрын хөлгөө хийсэн гэдэг.


Видео




2. "Destination Moon" (1950)
Тус кино 1950-аад оны АНУ-ын хүүхэд, багачуудыг байлдан дагуулсан кинонуудын нэг юм. Түүнчлэн тухайн үеийн шинжлэх ухаан технологийн талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн гэхэд болно.


Видео




3. "Forbidden Planet" (1956)
"Destination Moon" кино гарсанаас зургаан жилийн дараа буюу 1956 онд шинжлэх ухаан, уран зөгнөлт киноны төрөлд томоохон тэсрэлт хийсэн кино нь"Forbidden Planet" байв. Учир нь анх удаа сансар огторгуй, нарны аймгийг дүрслэн харуулжээ. Тус кино нь өдгөө 84 настай Канадын алдарт жүжигчин Лесли Нейлсен (Leslie Nielsen)-ий дэлгэцийн 3 дахь уран бүтээл бөгөөд тус кинонд хөлгийн ахмадын дүрийг чадварлагаар бүтээсэн нь түүний дэлхийн алдартай жүжигчин болоход нь тусласан байна.


Видео




4. "2001: A Space Odyssey" (1968)
1968 онд нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулж, улмаар өнөөг хүртэл бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын жагсаалтанд бичигддэг байна. Энэхүү кинонд  сансар огторгуйн орон зай, график дизайныг  үнэхээр гаргууд сайн ашигласан нь бусад киноноос ялгарч байв.


Видео




5. "Jurassic Park" (1993)
Юрийн галавын цэцэрлэг буюу (Jurassic Park) нь найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg)ийн бүтээсэн, шинжлэх ухааны зөгнөлт,адал явдалт кино юм. Тус киног Майкл Крайтоны ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ.  Гол дүрүүдэд Сэм Нилл ( Sam Neill), Лаура Дэрн (Laura Dern), Жефф Голдблум (Jeff Goldblum), Ричард Аттенбороу (Richard Attenborough), Боб Пэк (Bob Peck) нар тоглосон байна. Киног компьютер графикээр дүрслэн хийсэн нь кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлэлгээ авсан юм.


Видео




6. "Contact" (1997)
Америкийн алдарт жүжигчин, найруулагч  Жоди Фостер (Jodie Foster)-ын гол дүрд тоглосон тус кино маш өндөр үнэлгээтэй кинонуудын нэг юм. Кинонд харь гаригийнхантай холбоо тогтоохыг хүссэн эрдэмтэн эмэгтэйн тухай гардаг. Тус кино нь шинжлэх ухааны үндэслэлтэй кинонуудын тоонд ордог байна.


Видео




7. "Inception" (2010)   
Тус кино нь 2010 оны уран зөгнөлт тулаант дээрмийн үйл явдлыг харуулсан Кристофер Нолан (Christopher Nolan)-ы кино юм. Кинонд бидний сайн мэдэх алдарт жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo Di Capreo),  Доминик Кобб гэх тагнуулын арга барилд гаршсан хулгайчийн дүрд тоглодог байна.


Видео




8. "Ex Machina" (2015)
2015 онд гарсан шинжлэх ухаан, уран зөгнөлт төрөлд багтах "Ex Machina" кинонд нэгэн эрдэмтэн  яг л жинхэнэ хүн шиг роботыг бүтээдэг. Хүнд байдаг бүхий л мэдрэхүй мэдрэмжүүдийг програмчилж өгсөнөөр эрдэмтний сайн найзыг тээнэгэлзүүлж эхэлдэг байна. Илүү ихийг киноноос үзээрэй.


Видео




9. "The Martian" (2015)
Тус кино нь нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулсан сайн уран бүтээл болсон юм. Ижил төрлийн кинонуудаасаа гүн гүнзгий утга санаагаараа ялгардаг байна. Киноны гол дүрд Америкийн алдарт жүжигчин Мэтт Дэймон (Matt Damon) тоглосон юм.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()