55 жил сурч, 30 дипломтой болсон эрийн оюутнуудад өгсөн зөвлөгөө

Итгэх эсэх нь таны мэдэх асуудал ч гэлээ, энэ дэлхий дээр сурч, боловсрохын төлөө төрсөн хүмүүс гэж байдаг байна. Тэдний томоохон төлөөлөл болох Майкл Николсон (Michael Nicholson) гэх эрхэм амьдралынхаа ихэнх цагийг зөвхөн сурч, мэдэхэд зориулсан нэгэн ажээ. Тэрээр оюутнуудад хандан үнэтэй зөвлөгөөг өгсөн бөгөөд гадны сайтуудад нийтлэгдсэн түүний ярилцлагыг элдэв хачир нэмэлгүйгээр та бүхэндээ орчуулан хүргэе гэж бодлоо.

55 жил сурч, 30 дипломтой болсон эрийн оюутнуудад өгсөн зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Майкл Николсон (Michael Nicholson) гэх эрхэм өдгөө 75 настай бөгөөд тэрээр амьдралынхаа турш бүхэл бүтэн 55 жилийг сурч, боловсроход зарцуулсан бөгөөд нийт 30 их, дээд сургуульд сурч, амжилттай төгссөн нэгэн ажээ. Майкл энэ талаараа хэлэхдээ "Би өглөө бүр үүрийн 04:00 цагт сэрж, 3 км газрыг явган алхдаг. Энэ нь хүн бүрийг энэ цагт сэрж бай гэсэн үг биш ээ. Зүгээр л эрт босч, аливаа зүйлийг анир чимээгүй газар бодож, алхах нь хүнд тайвшралыг өгдөг юм. Өглөө эрт боссоноор өглөөний цайгаа бэлдэж, гэрийн даалгавраа дутуу хийсэн эсэхээ шалгах боломжтой байдаг. Хамгийн чухал нь тархи сэргэг байж, өглөө хичээлээсээ хоцорно гэсэн асуудал гарахгүй" гэж хэлсэн байна.

2

Тэрээр цааш үргэлжлүүлэн "Би хичээлдээ суух үедээ захтай цамц өмсөж, зангиа зүүдэг байсан. Харин өнөөдрийн оюутнуудыг хараад байхад өнгө өнгийн эрээвэр, хураавар хувцсыг өмссөн харагдах юм. Хүн гэдэг амьтан сурч мэдэхийг хүсч, эрмэлзэлж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандах юм бол төдий чинээ үр өгөөжөө өгдөг юм билээ. Миний хувьд 55 жил сурлаа. Би анхнаасаа хичээл хийх дуртай байсан. Энэ хорвоо ертөнц дээр миний мэдэхгүй, сурч эзэмших зүйлүүд хэтэрхий их байна шүү дээ. Эхнийхээ сургуулийг төгсөөд би Детройтын их сургуульд элсэн орсон. Тэнд сурч байхад манай багш оюутнуудад хандан хэзээ ч сурахаа бүү зогсоо, хүн үхэн үхтлээ суралцсаар байдаг юм гэж хэлж байсан нь надад үнэхээр их урам зоригийг хайрлаж байсан юм" гэжээ.

3

Майкл эхнэртэйгээ Детройтын их сургуульд сурч байх үедээ танилцаж байсан бөгөөд түүний эхнэр ч гэсэн амьдралынхаа ихэнх цагийг буюу нийт 37 жилийг сурч, боловсроход зориулсан нэгэн байдаг ажээ. Тэрээр эхнэртэйгээ учраад эрдэм мэдлэгт илүү шамдан суралцах сэдлийг олж авсан бөгөөд энэ талаараа "Эхнэр маань надад бусдад санал бодлоо илэрхийлэхээсээ өмнө эхлээд тэдний үзэл бодлыг сайтар сонсож бай гэж сургасан. Үүнээс хойш би үүнийг амьдралдаа баримталдаг гол зарчмаа болгосон юм. Энэ нь ч надад хэрэг болсон. Би хамгийн сүүлийн сургуулиа төгсөхдөө гэмт хэргийн чиглэлээр дипломын ажлаа бичиж байлаа. Дадлагаа гэмт хэрэгтнүүдийн хорих лагерт очиж хийсэн юм. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс асуулт асууж, ярилцлага хийхэд надад бусдыг хүлээцтэй сонсох чадвар маань их тус болсон" гэжээ.

4

"Амьдралд олон зүйл тохиолдох бөгөөд тэр бүрт сэтгэл санаагаар уналгүй, зоригтой, хүлээцтэй байж, сэтгэлийн хаттайгаар давж гарах хэрэгтэй. Энэ үед хүний юу сурч мэдсэн, өөрийгөө болоод сэтгэл санаагаа хэр хөгжүүлж чадсан эсэх нь маш их тус болох болно" гэдгийг тэрээр хэлсэн юм. Түүнээс гадна "Сурч боловсрох тусам хүн улам сайн сайхан руу тэмүүлж, одоогийн сурч мэдсэндээ ханалгүй илүү ихийг сурч, мэдэн эрдэм мэдлэгээ арвижуулахыг эрхэмлэдэг. Ингэснээр аливаад хандах хандлага хүртэл өөрчлөгддөг юм билээ" хэмээн оюутнуудад хандан зөвлөжээ.

5

Майклийн энэ урт хугацаанд ойлгож авсан цор ганц зүйл нь "Хүн хэрвээ хүсч, мөрөөдөж, хөдөлмөрлөж чадвал хэдэн ч дипломтой болж болох бөгөөд хамгийн гол нь сурсан сургуулиасаа өөртөө юуг тусгаж авав?, Чамд тэр сургуульд сурснаар ямар дэвшил гарах болов? Диплом дээрх дүн, сурсан хичээлүүдээс юуг ойлгон авч, хэрэгжүүлэв? Тэр бүгдийг сайтар ухамсарлах нь юу юунаас илүү чухал бөгөөд өнөөдөр эрдэм мэдлэгтэй, олон салбарын мэдээлэлтэй хүн хаана ч, хэзээ ч газардахгүй, сайхан амьдрах бүрэн боломжтой гэдгийг ойлгосон" гэжээ.

6

"Өнөөдөр миний насан дээр энэ олон мэргэжлүүдийг эзэмшиж, 30 гаруй диплом авсан хүн бараг байхгүй биз ээ. Тэр ч үүднээсээ надаас илүү эрдэм мэдлэгтэй хэн нэгэн байгаа гэж би бодохгүй байна. Тиймээс оюутнууд минь болж өгвөл суралц, сурч мэдсэн зүйлс чинь хэзээ нэгэн цагт амьдралд чинь хэрэг болох л болно. Чи өнөөдөр нэг зүйлийг сурч мэдлээ. Энэ нь өөрийнхөө амьдралд үнэлж баршгүй их хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэсэн үг юм шүү. Тал бүрийн мэдлэгтэй, олон мэргэжилтэй хүнд ажил олдохгүй байна гэж үгүй. Хүсвэл удирдах албан тушаал эрхэлсэн ч болно" гэж хэлсэн бөгөөд үргэжлүүлэн "Би өнөөдөр ч гэсэн суралцаж байна. Хажуугаар нь мэдлэгээ ашиглаад багагүй мөнгө олчихдог юм шүү. Тоог нь хэлээд хэрэггүй биздээ. 30 дипломтай хүн ядуу амьдарна гэж үү?" хэмээн инээмсэглэн өөрийнхөө санал бодлыг хуваалцжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()