1
Ус бол амьдралыг тэтгэгч мөн
Та ердөө л нэг стакан ус уухад таны цусны эргэлт 2 хувиар ихэсдэг гээд боддоо. Харин ам цангаж, хоолой аргахад булчин болон зүрхэнд шахагдах хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг байна. Улмаар толгой өвдөж, уцаар төрж эхэлнэ. Уурлаж бухимдах шалтгаан чухам эндээс л эхтэй байх нь шүү дээ.
2
Айдас чухал биш, харин...
Дугуй унаж сураагүй хүүхэд дугуй унахаасаа биш, харин явж байгаад онхолдохвий гэхээс л айдаг. Энэ нь цаад утгаараа хий айдас буюу далд ухамсраас өгч байгаа хиймэл дохио юм. Ургуулан бодсоноос болж айдас үүсэн, түүнээс үүдэн өөртөө итгэлгүй байдал үүсдэг. Тиймээс айдсаа давахын тулд хамгийн эхлээд элдэв зүйл бодохоо болих хэрэгтэй. Айж эмээсэн эмээгээгүй болох ёстой зүйл болдгоороо л болно шүү дээ.
3
Төмрийн хэрэглээ дутагдсанаас
Хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан биедээ хэрэгтэй хангалттай төмөр авч чаддаггүйн улмаас бидний бие сулбагар болж, амархан ядарч, дархлаа мууддаг байна. Үүнээс үүдээд сэтгэл гутралийн шинж тэмдэг ч танд илэрч болзошгүй. Тийм учраас төмрөөр баялаг хоол хүнс, тухайлбал: үхрийн өөхгүй мах, дүфү, өндөг, ногоон өнгөтэй хүнсний ногоонууд, шош, самар, түүнчлэн С витаминаар баялаг хүнсийг түлхүү хэрэглээрэй.
4
Ажил амьдралаа ялгаж салгах
Өдөр шөнөгүй ажил гэж гүйгээд амжилт олох нь ховор. Арай та шөнийн 24 цагт утсаараа мэйлээ шалгаж, өглөө сэрэнгүүтээ зөөврийн компьютерээ нээдэг зуршилтай юм биш биз? Тэгвэл ажлын цагтаа ажлаа хийж, амралтын цагтаа амралтаа эдэлснээр ажлын бүтээмж нэмэгддэг бичигдээгүй дүрмийг санаж ав.
5
Өглөөний цайгаа хичнээн яарж байсан ч ууж байх
Өдөржингөө сэргэлэн цовоо, толгойны өвчингүй, ямар нэгэн аар саар зовуурьгүй явах гол үндэс бол өглөөний цайгаа тогтмол уух юм. Өглөөний цайг өөртөө гэж өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлээгүй л байх. Өглөөний цагаар юу ч идэхгүй явах нь хэдэн жилийн дараа элэгний өвчлөл үүсгэх өндөр магадлалтай байдаг.
6
Чадал хүрэхгүй зүйлдээ “Үгүй” гэж хэлж сур
Хичнээн дотроо дургүй байсан ч, хүн таниас юм асуух, гуйх үед “За, тэгье” гээд хэлчихдэг бол энэ өөрийгөө хүндлэхгүй байгаагийн хамгийн ноцтой шинж гэнэ шүү. Ер нь бол асуудлыг шийдэхэд маш амархан. Таниас хэн нэгэн хүн юм гуйхад өөрөө өөрийгөө л сонс. Хэрвээ дотоод сэтгэл чинь “үгүй” гэж байвал эргэлзэх зүйл юу байна? Эелдэг эвтэйхнээр “Үгүй” гэж хэлээрэй.
7
Унтахаасаа өмнө алкохол уух сайн гэж үү?
Орондоо орохоосоо өмнө ганц хундага дарс уух нь сайхан санагдаж болох л юм. Гэвч яг үнэндээ алкохолын төрлийн ундаа нь адреналинийг жирийн үеийнхээс их хэмжээгээр ялгаруулдаг тул унтахад садаа болж, мэдрэлийн системийг гэмтээж байдаг. Тиймээс унтахаасаа өмнө ядаж 3-4 цагийн өмнө тохируулан уух хэрэгтэй шүү.
8
Ядарсан үеийн хамгийн сайн эм бол хөдөлгөөн
Шал утгагүй сонсогдож байна уу? Гэсэн ч хүний залхуу хүрсэн, нозоорсон, эсвэл ядарсан үеийн биемахбодид хөдөлгөөн дутагдаж байдаг. Өдөрт 3 удаа хөнгөхөн дасгал хөдөлгөөн хийчихдэг хүн ихэнхдээ сэтгэл өөдрөг, эрүүл, мөн нойрондоо сэргэг байдаг байна.
9
Амралтын өдрөөр “янз үзсэн” мэт эрт сэрэх
Энэ нь ажлын өдрүүдийн буруу хуваарьтай нягт холбоотой. Хүний бие амрахад хамгийн тохиромжтой цаг бол оройны 10 цаг гэж үздэг. Тиймээс та аль болох өдөр болгон тогтсон цагт унтаж байхыг зөвлөе. Нойроо гүйцэд авч чадахгүй бол уур хүрч, стрессдэх нь мэдээж шүү дээ.
10
Каффейнд донтох
Кофе байнга уух нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг гажуудуулдаг. Түүнчлэн чихэрлэг хүнсийг өдөр бүр тогтсон цагт бүү идэж байгаарай.