10
“Tjipetir” нууцлаг барилгын хавтан
100 гаруй жилийн настай тус утга учир нь үл олдох нууцлаг зүйл болох барилгын хавтан нь хүн төрөлхтөн, шинжээч, судлаачдын дунд асуулт болон үлджээ. Энэ нь Англи болон хойд Европын бүс нутаг дахь далай тэнгисийн эргээр тарж байрласан байх төдийгүй чухам хаанаас, яаж бий болсон нь тодорхойгүй аж. Ямартай ч Дэлхийн Нэгдүгээр Дайны үеэс үзэгдэх болсон гэх бөгөөд 1917 онд Германы сөнөөгч онгоцны дайралтын улмаас сүйрсэн Японы усан онгоцноос унаж, энд тэнд тарсан байж мэднэ гэж үздэг байна. Өдгөө далайн эргээр тааралдах тус “Tjipetir” гэх бичигтэй хавтангууд эрэг дагуу хөвөх болжээ. Харин энэ нь харсан хүндээ муу муухай зүйлсийг дуудаж, элдэв хүнд бэрх асуудалтай нүүр тулгарахад хүргэдэг байна.
9
Улаан сүнсний домог
АНУ-ын Виржиниа дахь цэргийн “Quartermaster” музейд байрлах хүрэл хонх нь олон хүний гайхшрал, айдсыг төрүүлдэг аж. Учир нь 1883 онд тус хонхыг нэгэн эр дуудлага худалдаанаас үнэ хаялцаж, худалдаж авчээ. Хонхыг худалдаж авсан эрхэм нэгэн үдэш эхнэрээ орхиж, ганцаараа салхинд гарчээ. Гэнэт бүсгүйн орилох дуу сонсдож, аймшигтай дуу чимээ гарсан байна. Залуу яаран очиход түүний эхнэр амиа алдсан байсан төдийгүй залууг ардаас нь ямар нэгэн зүйл цохиж, амийг нь бүрэлгэсэн байв. Харин энэхүү явдлаас хойш хонхыг авсан хүн бүрт аймшигт зүйлс тохиолдож, улаан сүнсний домог бий болсон гэж ярьдаг байна.
8
Цүнх
1974 оны 11-р сарын 13-ны өдөр 28 настай Карен Силквүүд ( Karen Silkwood) гэх бүсгүй машины ослоор нас барсан боловч үхлийн шалтгаан, машины осол юунаас үүдсэнийг тодорхойлж чадаагүй юм. Харин түүний цүнх нь машины хажууд ямар ч тоос буртаг бололгүй үлдсэн байсан төдийгүй үүнийг нь музейд байршуулж, бүсгүйн сүнс шингэсэн хэмээн үздэг аж.
7
Дамаскус Миссиле (Damascus Missile)
II Титан цөмийн зэвсгийн туршилтыг Арканзас (Arkansas) мужийн Дамаскус гэх газар байршуулж, туршилтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг АНУ-ын засгийн газраас 1980.09.19-ний өдрийн өглөөний 06:30 цагт гаргаж байжээ. АНУ-ын агаарын нисэх хүчин энэхүү туршилтыг гардан гүйцэтгэх ёстой байсан бөгөөд харамсалтай нь нисэх онгоц агаарт хөөрөөд удалгүй 8 цагийн дараа дэлбэрсэн байна. Энэхүү дэлбэрэлтээс болж, 21 хүн шархдаж, 1 хүн амь насаа алдаж байжээ. Цөмийн зэвсгийн туршилтыг хийхээр дээш 182 метрийн өндөр нисэх онгоц гарах үед энэхүү сүйрэл болсон байна. Юунаас үүдэж, сүйрэл болсон эсэхийг тухайн үед тогтоож чадаагүй юмсанж. Харин онгоцны сүйрлийг ажилчдад хараал хийлгэснээс болсон хэмээн хэсэг бүлэг хүмүүс үзэх нь ч бий.
6
Коннетикут (Connеcticut)-ын хараал
Снедекер (Snedeker)-ийн гэр бүлийнхэн 1986.06.30-ны өдөр Коннектикутийн эрүүл мэндийн их сургуулийн ойролцоо орших Соутингтон (Southingtom) гэх газарт нүүж ирцгээжээ. Хачирхалтай нь тэдний амьдрах болсон байшингийн угаалтуураас урсах ус улаан өнгөтэй гарах болсон бөгөөд гэр бүлийнх нь гишүүд эхнээсээ хүндээр өвдөж эхэлжээ. Харин удалгүй 1988 онд учрыг нь олохыг хүссэн залуухан гэр бүл тухайн үед буг, чөтгөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг байсан Эд болон Лоррейн Уоррен (Ed, Lorraine Warren)-д хандаж, хэрэг явдлын учрыг олж өгөхийг хүсч байжээ. 1988 оны 6 дугаар сард хосууд залуу гэр бүлийн байшинд очиж, буг чөтгөр байгаа эсэхийг шалгаж, үзэхэд хэд хэдэн чөтгөрүүдийн сүнс байшинд нь хорогдсон болохыг олж тогтоож байсан байна.
5
Паломарес (Palomares)
АНУ-ын Шинэ Мексик хотод орших Байгалийн болон цөмийн музейд АНУ-ын хүйтэн дайнд ашиглаж байсан "Broken Arrow" гэх нэртэй цөмийн зэвсгийг хадгалдаг байна. Харин энэхүү цөмийн зэвсгийг ашиглах гэж байсан Америкийн нисэх хүчний цэгүүд нисэх онгоцтойгоо Паломаресийн голын ойролцоо нисч явахдаа осолдож байжээ. Энэ явдлаас хойш тэрхүү газар осолдсон хөлөг онгоцнуудыг тоолж баршгүй бөгөөд уг голыг хараагдсан гэж үздэг байв.
4
Үсэрхэг амьтан
Хүн төрөлхтнийг нэг хэсэг айдаст автуулж байсан үсэрхэг амьтны тухай яриа 1964-1971 оны хооронд хүчтэй яригдаж байсан юм. Анх 1964 онд нэгэн эмэгтэй гэрийнхээ цонхоор шөнө хараад зогсож байтал түүний гэрийг чиглэн аварга том биетэй үсэрхэг амьтан ирж байжээ. Мөн 1971 онд Бобби Форд гэх хүн энэ амьтантай таарч байсан бөгөөд түүнийг яагаачгүй өнгөрсөн байна. Энэ бүх хачирхалтай үйл явдлууд нь бүгд Фолк (Foulk) гэх газар болж байсан бөгөөд тэрхүү үсэрхэг амьтныг чөтгөрт эзэмдүүлэн Майне (Maine) гэх газарт орших музейгээс гарч, тэр хавийн хүмүүсийг айлгадаг байсан хэмээн ярьдаг байжээ.
3
Бэтти Хиллийн даашинз
1961 оны 9-р сарын 20-ны өдөр Бэтти өөрийн нөхөр болох Барни Хиллийн хамт аялалд гарчээ. Тэд Шинэ Хампширд орших гэрээсээ Ниагарагийн хүрхрээг зорьсон байна. Тэд ийнхүү аялж явахдаа тэнгэрт харагдах аймшигт биетийг олж харсан бөгөөд Барни өөрийн дурангаа гаргаж тэнгэр өөд харсан аж. Гэрээсээ гараад хэдийн 35 км газрыг туулсан байсан учир, буцахад хэдийн харамсалтай байсан бөгөөд нөхцөл байдлыг ажиглахаар шийджээ. Гэвч тэр мөчөөс 2 цагийн дараа хосууд ор мөргүй алга болсон бөгөөд бүсгүйн даашинз, харин нөхрийнх нь хиймэл шүд үлдсэн байсныг албаны багийнхан олжээ. Бүсгүйн даашинзнаас зүлэгний ногоон толбо илэрсэн бөгөөд энэ нь зүлгэн дээр хэвтэж байсныг илтгэх аж. Мөн хожим тэдний хийсэн аудио бичлэг олдсон бөгөөд түүнд нь золгүй явдлын тухай бичигдэн үлдсэн байна. Бүсгүйн даашинзыг өдгөө музейд хадгалдаг бөгөөд музейн ажилчид түүнийг хараалтай хэмээх болжээ.
2
Загалмай
Та санаж байгаа бол 1973 онд зохиолч Уильям Питер Блэтти (William Peter Blatty)-ийн номоос сэдэвлэн, "The Exorcist" киног бүтээсэн байдаг. Тус кинонд гэм зэмгүй хүүхдийн биед шингэсэн муу ёрын сүнсийг зайлуулж байгаа тухай өгүүлдэг билээ. Зохиолч тэрхүү номоо бичихдээ бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд 1949 оны 1-р сард болсон аймшигт түүхийг өгүүлсэн байдаг. Энэхүү түүх нь Мэриланд хэмээх газар болсон бөгөөд 14 настай охины биед тайлбарлахын аргагүй зүйлс тохиолдож эхэлжээ. Удалгүй тэрхүү явдал ганц охиныг бус гэр бүлийн бүхий л гишүүдийг гүн айдаст автуулж эхэлсэн байна.
Гэр доторх зүйлс хөдөлж, усны хоолойноос элдэв дуу чимээ гарах, тэрчлэн охин шөнө бүр аймшигтай зүйлсийг зүүдлэн, зарим үед харсан зүйлдээ дэмийрдэг болжээ. Энэхүү аймшигт зүйлсийг тэсвэрлэж чадаагүй түүний гэр бүлийнхэн ламтныг дуудаж, буг чөтгөрийг зайлуулах ёслолыг үйлдсэн байна. Түүнд бурхны ариун усыг цацаж, загалмай дор ёслолыг үйлдсэн гэдэг. Бяцхан охин энэ үед хамгийн аймшигтай зүс царай, дууг гаргаж, түүний биеэс нэгэн аймшигтай зүйл загалмайд шингэсэн болохыг тухайн үед нүдээр харсан хүмүүс хэлдэг байна. Тэр мөчөөс хойш тус загалмайг өлгөсөн газарт элдэв чимээ гарч, аймшигт зүйлсүүд өрнөх болжээ.
1
Хараалтай хүүхэлдэй
Бид бүхэн алдартай Аннабел киноны талаар мэдэх ч, хүүхэлдэйнх нь талаар төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тус хүүхэлдэйг 1970-аад оны дунд үед, Донна (Donna) хэмээх нэгэн бүсгүй, хуучин эдлэлийн дэлгүүрээс охиндоо худалдан авчээ. Түүний охин сувилагчийн сургуульд суралцдаг бөгөөд хүүхэлдэй цуглуулах дуртай байсан гэнэ. Энги (Angie) охин, хүүхэлдэйтэй ихэнх цагийг өнгөрүүлэх болж, түүнтэй ярилцаж эхэлсэн байна. Мөн үе үе хүүхэлдэйг тавьсан байрлал өөрчлөгдөж, хүүхэлдэй зургийн дэвтэр, цаас, ханан дээр сараачсан байдаг байж. Охин өөрийн шинэ хүүхэлдэйнд Аннабел (Annabelle) хэмээх нэрийг өгчээ. Түүнээс удалгүй гэрт хачин жигтэй явдлууд тохиох болж, Донна ч сэжиг аван, сүнсний ангууч Эд (Ed) Лоррэйн Уоррен (Lorraine Warren) нарт хандсан байна. Охин хүндээр өвдөж, нойрондоо хий зүйлсийг харж, галзуурахаар шахаж байв. Улмаар яг тэр хүүхэлдэйг авсан эздэд ч гэсэн эдгээр шинжүүд илэрч, амь насаа алдах зэрэг аймшигтай зүйлс тохиолдож эхэлсэн байна. Тус хүүхэлдэйн анхны эзэн нь Аннабель Хиггинс (Annabelle Higgins) гэдэг 7 настай бяцхан охин байсан бөгөөд түүний цогцсыг нэгэн учир битүүлэг байрнаас олж байжээ. Охин гартаа хүүхэлдэйгээ чанга тэврээд үхсэн гэдэг.