Гарны хэлбэрээр нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Аливаа хүнийг ямар зан араншинтай, бүх зүйлсд ямархуу байр сууринаас ханддаг гэдгийг нь үйл хөдлөл, үг хэлээс нь авахуулаад ямархуу царай зүстэй, ямар эд зүйл хэрэглэдэг, тэр ч бүү хэл, хурууны урт, өгзөгний хэлбэр, нүүрний ерөнхий төрх зэргээр нь хүртэл шинжиж болдог. Харин энэ удаад хүнийг гарынх нь хэлбэрээр хэрхэн шинжих тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Гарны хэлбэрээр нь хүнийг хэрхэн шинжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дөрвөлжин гар, богино хуруутай

Ийм гартай хүмүүс нийтэч, хөгжилтэй, олон нийттэй харилцах өндөр чадвартай хүмүүс байдаг. Тэд бусдад үргэлж үнэлэгдэж, аливаа зүйлийг зохион байгуулах төрөлхийн мэдрэмжтэйгээрээ олноос эрхүй ялгардаг аж. Тэд бүх зүйлийг өөрийн хүслээр байлгах дуртай. Заримдаа тэдний хэт их дур хүсэл нь хувийн амьдралд нь садаа болдог ч, ихэнх тохиолдолд эсрэг хүйстнээ сэтгэл хангалуун үлдээдэг байна.

Дөрвөлжин гар, богино хуруутай

2 Том гар, урт хуруутай

Ийм гартай хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй, уйлах, уурлах, гомдож, баярлах нь амархан. Тэд дэлхий ертөнцөөр тойрон аялж, шинийг эрэлхийлэх дийлдэшгүй их хүсэлтэй. Адал явдал, наргиан хөгжөөнтэй газар бүхэнд байж байдаг. Тогтсон чиглэл, үзэл баримтлалыг үзэн яддаг. Аливаа зүйлийг маш амархан сонирхон татагдаж, тэр хэрээрээ амархан уйддаг. Хувийн амьдрал нь ч бас энэ л зарчмаар өрнөдөг. Мөнгө санхүүгийн тал дээр харин маш хянамгай, хариуцлагатай, мөнгөө хэмнэж чаддаг байна.

Том гар, урт хуруутай

3 Урт алга, богино хуруу

Ийм гартай хүмүүс маш их эрч хүчтэй, арга заль, ов мэх ихтэй, ерөнхийдөө их харизматик хүмүүс байдаг. Бусдыг ятган сэнхрүүлэхдээ гаргууд. Тэд амьдралынхаа ихэнх хугацааг яарч адгаж өнгөрүүлдэг. Багаар ажиллах өндөр чадвартай, ямар ч нөхцөл байдалд түвэггүй дасан зохицдог. Заримдаа хувиа хичээх чанар нь давамгайлж, бусдын дургүйг хүргэх тохиолдол цөөнгүй.

Урт алга, богино хуруу

4 Урт алга, урт хуруу

Ийм гартай хүмүүс хэтэрхий сайхан сэтгэлтэй, эмзэг мэдрэмтгий, өвчин амархан ороодог байх нь элбэг. Тэдний зөн совин өндөр хөгжсөн, мөн материаллаг баялагийг үл таашаагчид байдаг. Тав тухыг эрхэмлэдэг бөгөөд гоё чамин зүйлд дуртай, гэр амьтай хүмүүс юм. Хэн нэгнийг хайрлавал насан туршдаа үнэнч байж чадна.

Урт алга, урт хуруу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()